Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

МАН-ын албан тушаалын наймааны талаар НОЦТОЙ БАРИМТ дэлгэлээ

2016 оны 6 сарын 24, Баасан гараг  .:.  Бичсэн: 
(1 үнэлгээтэй)
medee062416МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъян МАН-ын талаар ноцтой баримт дэлгэлээ. Эндээс орж үзнэ үү http://medeelel.com/videos/video/2221

Эх сурвалж http://medee.mn/main.php?eid=79942
 
Тэрээр энэхүү бичлэг нь тодорхой, нэр хаяггүй хүнээс ирсэн гэв. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-МАН-ын талаарх ноцтой бичлэгт нь ямар асуудлыг ярьсан юм бэ?
-МАН-ын дарга М.Энхболд болон намынх бусад албан тушаалтнуудын нууц яриа байгаа. Тэд сонгуулийн үеэр мөнгө яаж босгох вэ, сонгуулийн дараа нь яаж албан тушаал хувиарлах вэ гэдгээ ярьсан байна. Жишээ нь, нийслэлийн сонгуулийн дараа нийслэлд албан тушаалыг хувиарлах замаар 60 тэрбум төгрөг босгоно гэж танилцуулж байна. Сонгуулийн хуулиар тогтоосон зардлын дээд хэмжээг бараг 10 гаруй дахин нэмэгдүүлсэн мөнгийг зөвхөн нийслэлээс босгох тухай яриа энд байна.

МАН-ынхан бид ялна гэж өөрсдөө итгэлтэй ярьж байсан. Цаад зорилго нь албан тушаалын наймаа, авлигын асар том сүлжээг ингэж хийдэг байдаг юм байна. Сонгуулийн үеэр гаргаж байгаа зардал, олон хүнийг ажиллуулж байгаа цалин, худал үнэн, муу, муухай юм яриулж байгаа мөнгийг Монгол Ардын намынхан ийм аргаар олдог юм байна. Бид ийм муухай төрд шигдсэн авлигал, мафийн сүлжээг таслан зогсоож, өөрчилсөн шиг өөрчлөх хэрэгтэй.

-Энэ бичлэгийг олон нийтэд цацчихлаа. Хуулийн талаас нь ямар арга хэмжээ авах вэ. Хуулийн байгууллагад хандсан уу?
-Харамсалтай нь иймэрхүү бохир аргаар цугласан мөнгөний эсрэг бидний хүч хүрэхгүй байна. Цаашлаад ухаад үзвэл ямар албан тушаал, ямар үнэд хүрсэн тухай, хүмүүсийнхээ нэрийг яаж байршуулах вэ гэдэг бичлэг байгаа байх. Хууль хүчний байгууллага нь шалгах байх. Хэрэв үнэхээр бохир аргаар мөнгө цуглуулдаг, тэрийгээ наймаалцдаг, тэр мөнгөө сонгуульд хэрэглэж байгаа бол энэ нь өөрөө төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж бодож байна. Тиймээс би энэ бичлэг, холбогдох бичлэгийг хууль хяналтын байгууллагад өгнө. АТГ-т мөн өгч шалгуулна. Бүх яам, агентлагийг бүтцээр нь зураад нэг хүн таван хүнийг ардаа авна, тэр болгоныг мөнгөөр үнэлнэ гэж ярьж байгаа нь бичлэгнээс тодорхой байна. Тиймээс бид үүнийг олон нийтэд зайлшгүй тараах ёстой гэж үзэж байгаа юм. Хууль хүчний байгууллагаар шалгуулах ёстой. Монголын улс төрд ийм намууд, ийм намын удирдлага байж болохгүй гэж үзэж байгаа учраас олон нийтэд дэлгэж байна.

-Сонгууль дуусахад хэдхэн хоног үлдэж байна. Өрсөлдөгч рүүгээ чиглэсэн сөрөг мэдээлэл, пи ар их гарч байгаа. МАН-ынхан сонгуулийн сөрөг пи ар гэж үгүйсгэж магадгүй юм?
-МАН болон толгойд гарсан удирдлагуудын дүр төрх нь ийм байна гэдгийг олон нийтэд дэлгэлээ. МАХН, МАН хоёрын салсан шалтгаан нь ч энэ. МАН-ын толгой дээр авлига, албан тушаалын наймаа олигархуудын бүлэглэл очоод суучихсан юм. Тэгэхээр ардын намын гишүүд дэмжигчид энэ бичлэгийг үзээд бодит байдлыг ойлгож байгаа байх. Энэ удаагийн сонгууль шударга болох болтугай. Ардын нам авлигын мөнгөөр сонгуулиа хийдэг, гарч ирээд авлигын сүлжээгээ бий болгодог гэдэг нь тодорхой харагдаж байна.

Ж.МАРАЛ

Шинэчлэгдсэн огноо: 2016 оны 6 сарын 24, Баасан гараг
Уншсан: 1583 удаа

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 11 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
    1  2  3  4  5
  6  7  8  91011
13141516171819
202122232425
27282930   

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

ХҮҮДЭЭ УЧИРЛАЖ ХЭЛЭХ ҮГ

ХҮҮДЭЭ УЧИРЛАЖ ХЭЛЭХ ҮГ Ѳргѳн уулсын бэлээс алгуурхан хѳѳрѳх манан шиг хѳвсийж, ѳндѳр уулын хэцээс тэнгэрт дүүлэх бүргэдийг... 2017 оны 11 сарын 13

Б.Уранчимэг

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (I global их сургууль - 2 дахь хэсэг) 2017.10.27

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (I global их сургууль - 2 дахь хэсэг) 2017.10.27 I global их сургуулийн олон улсын оюутан хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Мөнхзул Америк хэмнэл нэвтрүүлэгт... 2017 оны 10 сарын 27

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.11.10

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.11.10 ЭМЧИЙН ҮГ: Ханиад томуунаас сэргийлэх нь ЛОС АНЖЕЛОСТ УУЛЗАЦГААЯ: Мiss Hollywood Mongolia МОНГОЛ ТВ-10: Эргэн... 2017 оны 11 сарын 10

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2