Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

Нью-Йорк таймс сэтгүүл: Энэрэл өршөөлтэй Эзэнт Гүрэн (Empire of Tolerance)

2016 оны 12 сарын 13, Мягмар гараг  .:.  Бичсэн: 
(1 үнэлгээтэй)
NewYorkTimes12-12Шашин төрийн заагтай байдал бол язгуур гарвалаараа Монгол ухаанаас үүдэлтэй болохыг хүн судлаач профессор Жак Уэтерфорд нотолжээ

Номын шүүмжийг бичсэн Нью-Йорк Таймс-ийн шилдэг номын зохиолч Саймон Винчестер. 2016 оны 12-р сарын 11-ний өдөр

Нью-Йорк Таймс-ийн шилдэг номын зохиогч Жак Уэтерфорд
“ЧИНГИС ХААН ба БУРХАНЫ ЭРЭЛ: Дэлхийн шилдэг байлдан дагуулагч Шашны эрх чөлөөг бидэнд хэрхэн олгосон нь” 
(407 хуудастай, Viking хэвлэлийн газар, үнэ 28$)

Зургийн тайлбар: Чингис хаан өөрийн хатны хамт хаан ширээндээ заларч буй нь (15-р зууны Перс зураачийн уран бүтээл)

“Гучин нэгэн жилийн өмнө 1985 онд Лондонгоос Хонконг хүртэл төмөр замаар аялах зуураа Монгол оронд анх хөл тавьж, нүдээр харан танилцаж билээ.

Тухайн үед миний санаж байгаагаар Энхтайваны гудамж 30 тоотод байрлах Их Британи Улсын Элчин сайдын яам бол Улаанбаатар хот дахь барууны улс орнуудын цор ганц гол төв байв. Элчин сайдтай ярилцлага хийж, бэлэг бэлэглэх бодолтой байлаа. Арванхоёрдугаар сарын эхэн үе таарсан болохоор Элчин сайд Зул сарын баярын хар чавганы бялуу, гэр орноо санан ганцаардан уйдаж буйгаа хэлж байж билээ. Төлөөлөгчийн газрын хаалганы хонхыг дарсанд Карибын орноос гаралтай нь илт харагдах залуухан эрэгтэй хаалга онгойлгов. Аяншиж ядраад миний царай зүс өнгө алдсан байдалтай харагдаж байсан бол уу.

“Гайхах хэрэггүй ээ” хэмээн Их Британийн Уэлш аялгаар найрсагаар мэндчилээд, “Миний нэр Тревор Жонес. Нарийн бичгийн дарга. Кардифаас ирсэн. Дипломат албанд буй цор ганц хар арьстан байх. Энэ хачин Улаанбаатар хот руу намайг томилсон” гэж өөрийгөө танилцуулж билээ.

1985 оны үеийн Монголын өнгө төрхийг эргэн дурсая. Үнэхээр хачин сонин дүр төрх. Өвс ургамал. Намхан морьд. Бөхийн барилдаан. Мартагдсан түүх. Чингис хаан тийм ч чухал биш. Харгис балмад этгээд гэнэ. Бусдаар бол газарзүйн байршлын хувьд ихэнх хүмүүсийн ой тойнд мартагдсан улс орон.

Тухайн үед ийм л байсан. Харин одоо байдал их өөр болж. Чингис хаан, түүнийг залгамжлагч хаадын нэр хүнд асар ихээр сэргээгдэн түгсэнд үнэхээр талархаж байна. Энэ бүхэнд хувь нэмрээ оруулсан Жак Уэтерфордын хүчээл зүтгэлд талархаж байна. Монгол орон асар их эрчтэйгээр эргэн сэргэж, сүүлийн арван жилд аялал жуулчлал гурав дахин өсч, сэтгэл догдлом, хүндлэл төрмөөр орчин үеийн өнгө төрхтэй улс болжээ. Хэдэн зууны түүхэнд гэрэл гэгээ цацруулж явсан жижигхэн улс зургаан зууны дараа Их Британы адилаар Вьетнам, Бирм, Хятадаас Унгар, Трэйс Польш хүртэл харилцаагаа тэлж, дэлхийн сайхан орны нэгэн хэвээр байсаар байна.

Шавхагдаж дундаршгүй сониуч зандаа хөтлөгдөн, шилдэг номын жагсаалтанд орох ном бичихээр зориглон Капитол Хиллийн дэлгүүрт бичээчээр ажиллаж байсан хүн судлалын профессор Уэтерфорд бол чухамхүү Монголын Эзэнт Гүрний засагласан зуун зууны түүхийг онцгойром гэрэл гялбаатай байсан гэдэгт биднийг итгүүлэхийг хүсдэг нэгэн.

“Нью-Йорк таймс”-ийн шилдэг номын зохиогч Уэтерфорд “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” номондоо Чингисийн морьт цэргүүдийн аянга цахилгаан мэт асар хурдтай хорин таван жилийн аян дайн бол дэлхийн түүхэн дэх хамгийн том аян дайн хэмээн итгэл үнэмшилтэйгээр тайлбарлан бичсэн. 1206 оноос эхлэн Өрнө зүгт Алтайн уулсыг даван, өмнө зүгт их говийг гатлан давших зам зуураа таарсан бүхнийг хайр найргүй арчсан, зогсоож хэн ч дийлээгүй аян дайны нөлөөгөөр соёлт шинэ ертөнцийг бүтээж, шударга ёс, авъяас чадвартанд албан тушаал оноох тогтолцоог бий болгож, Евроази даяар ёс бус, дураараа дургигч легионуудад сайн үйлийг түгээн дэлгэрүүлжээ.

Чингис хааныг зүрх сэтгэлгүй, өршөөл энэрэлгүй, хэрцгий балмад дарлан харгислагч хэмээн итгэгч хүмүүсийн хувьд өөрөөр бодож сэтгэх ёстойд Уэтерфорд бүтээлээрээ хариу барьсан. Түүхийн үнэнийг өргөн цар хүрээнд эерэг сөргөөр цэгнэж дүгнэх ёстой болоод оюун сэтгэлгээний нарийн шалгуур хэрэгтэйг нягт нямбай судалгаа, арвин багтаамжтай тайлбар эх сурвалжтай номоороо батлан харуулж байна.

Харин одоо “Чингис хаан ба Тэнгэр бурханы эрэл” номоороо дамжуулан эрдэм шинжилгээний бүтээлээ урагшуулж, халуун сэтгэл бадрангуй хүсэл, үзэл бодол итгэл үнэмшилээрээ дөрөөлөн Чингис хаан хэдийгээр бурхан шүтлэггүй боловч эрхшээлдээ оруулж хураан захирсан улс орныхоо сая сая ард түмэнд шашны бүрэн төгс эрх чөлөөг эдлэх онцгой эрхийг олгосон болохыг нотлон баталж байна.

Чингис хааны эзэнт гүрэн Лалын шашинтан, Буддын шашинтан, Хятадын Дао-изм, Күнзийн сургаалтнууд, эртний Зороастрианизм шүтлэгтэнгүүд, Манича-изм, Энэтхэгийн Хиндү шашинтан, Еврейн Жүүдийн шашинтан, Христосын шашинтан, олон янзын Анимист шүтлэгтнүүд (Уэтерфорд тухайн нэрсийн хувьд заримдаа утга зохиолын найруулгад хамааруулахаар хэт хичээсэн санагддаг) өөртөө хураасны сацуу Чингис хаан бээр нэгэн засаг төрийн дор нягтарсан нийгэмд бүгд хамтдаан амьдрах ёстой гэж ихэд чармайн хүсдэг байжээ. Нэгэн утгаар хэлбэл хэрэм хана барих хэрэггүй, цагаачлалын хориг хэрэггүй, итгэл бишрэлийг шалгах хэрэггүй гэсэн үг.

Шашнаас ангид нийгмийн иймэрхүү зөв харилцааг сануулах гэдэг бол нэг өөр хэрэг. Гэхдээ түүний чамбай сайн бичсэн, сэтгэл татагдмаар номын тухайд хамгийн содон тэмдэглүүштэй гаргалгаа бол их эзэн Чингис хааны дэлхий дахины шашны чиг хандлага нь түүний үлдээсэн өв соёлынхоо адилаар, Америк үзэл санаа өнгө төрхөө олохоос өмнө суурь нь тавигдсан шашин төрийн тууштай салангид байдал мөн гэх Уэтерфордын үндсэн нотолгоо юм. АНУ-ын Үндсэн хуулийн Анхны нэмэлт өөрчлөлт бол язгуур гарвалаараа Монгол ухаанаас үүдэлтэй буюу.

Дараахь баримтыг олж мэдтэлээ олон хүн үүнийг дэндүү туйлширсан этгээд худал зүйл гэж бодож байж болох юм. Америкийн колончлолын үед 18-р зууны шилдэг борлуулалтай ном бол үнэн хэрэгтээ Францын Петис дэ ла Круа-ийн бичсэн, Бенжамин Франклин, Томас Жефферсон нарын шимтэн уншиж байсан Аугаа их Чингис хааны түүх байжээ. Түүнээс гадна Монгол болон Америк хуулиас ишлэл татсан цагц заалтууд ер бусийн гайхмаар адилхан. Хуулийн зарим заалтанд дурдсанаар Монголын их засаг хуульд “шашнаас болж хэн нэгнийг гутаан доромжлох, эсвэл, дайран дарамтлах” хэнийг ч бол хуулиар хориглоно гэж заасан бол Америкийн Анхдугаар Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлтийг зохиогч Жефферсон энэхүү хуулийн бүтэц загварыг судлаад Шашны эрх чөлөөний тухай Виржина мужийн хуулинд “шашны үзэл бодол, итгэл үнэмшилээс болж хэн ч зовж зүдрэх ёсгүй” хэмээн оруулжээ.

Чингис хаан, Томас Жефферсон нарыг хамаатуулах явдал нь утга авцалдаагүй гэх үүднээс бол үндэслэл муутай санагдаж болно. Гэвч Жак Уэтерфорд өөрийн үндэслэл нотолгоог батлан харуулж, энэхүү ухагдахууны тухайд төсөөлөн сэтгэх дуртай өнөөгийн биднээс илүүтэйтэйгээр төв үзлийг барьж, энэхүү гаргалгаандаа бүрэн итгэсэн Их Британий дипломат нарын адилаар олон олон барууны судлаачид чухам үнэндээ үндсэн эх сурвалж Дорно зүгийн алс холын Монголтой холбоотойг баталгаатай нотолсон баримтад тулгуурлан цаашдын нэмэлт судалгааг санал болгож байна.

Нэгэн утгаар зүйрлүүлэн хэлбэл бид бүгдээр Монголчууд, бид бүгдээр нэгэн цөм.

Номын шүүмжийг бичсэн Саймон Винчестер
Нийтэлсэн Нью-Йорк Таймс сонин
Ням гаригийн номын хэлэлцүүлэгт Энэрэл хүлээцтэй Эзэн гүрэн гарчигийн дор BR14 хуудсанд 2016 оны 12-р сарын 11-ний өдөр хэвлэгдэнэ.
http://www.nytimes.com/…/genghis-khan-quest-for-god-jack-we…
Номын зохиогчийн зөвшөөрлөөр орчуулсан
Жак Уэтерфорд сангийн дэд тэргүүн Ц.Батмөнх

Нью-Йорк Таймс сонинд Жак Уэтерфордийн шинээр бичсэн Чингис хаан ба Бурханы эрэл номын тухай мэдээ гарчээ 2016/12/12
http://www.news.mn/r/319715
http://batmunkh.time.mn/82121


http://www.nytimes.com/2016/12/09/books/review/genghis-khan-quest-for-god-jack-weatherford.html?smid=fb-share

Empire of Tolerance

Genghis Khan seated on his throne with his wife, as depicted in a 15th-century Persian work.CreditDeAgostini/Getty Images
GENGHIS KHAN AND THE QUEST FOR GOD
How the World’s Greatest Conqueror Gave Us Religious Freedom
By Jack Weatherford
407 pp. Viking. $28.

Thirty-one years ago, while on a railway journey between London and Hong Kong, I stopped off in Mongolia and to a briefly illustrative encounter.

At the time the British had the sole Western embassy in Ulan Bator — at 30 Peace Street, if I remember — and I thought I might interview the ambassador and present him, as it was early December and he was said to cut a lonesome and homesick figure, with a Christmas plum pudding. I rang the mission’s doorbell and must have looked faintly taken aback when it was opened by a young man of evidently Caribbean origin.

“Don’t be startled,” he said cheerfully, in a broad Welsh accent. “I’m Trevor Jones, first secretary. From Cardiff. I think I’m the only black man in the diplomatic service, and look see, they pack me off to bloody Ulan Bator!”

Back in 1985 that set the tone. Mongolia. Utterly out there. Grass. Ponies. Wrestling. Forgotten. Of no importance. Genghis Khan maybe. A brute. Otherwise, a place consigned to geographical oblivion in the minds of most.

That was then. Now, thanks in large part to the restored reputation of Genghis and the many successor Khans — a restoration achieved in no small part thanks to the literary diligence of Jack Weatherford — Mongolia has come roaring back, being currently a highly modish place to visit (tourism has tripled in the last decade), a place to revere, be amazed by and in awe of. As a minuscule country that for a few shining centuries — rather like Britain, six hundred years later — expanded and held sway around a goodly part of the globe, from Vietnam, Burma and China to Hungary, Thrace and Poland.

Weatherford (an anthropologist whose fathomless wellsprings of curiosity once led him to clerk in a Capitol Hill porn store to write a book that remains discreetly unlisted on the Also By page here) would like us to believe that those centuries of Mongol rule did indeed shine, and were, as far as imperial adventures go, among the best of their kind.

It was in an earlier best-selling volume that Weatherford persuasively argued that the 25-year blitzkrieg mounted by Genghis and his cavalries — who, in “the most extensive war in world history” beginning in 1206, swept mercilessly and unstoppably over the Altai Mountains to their west and the Gobi Desert to their south — brought civilization, fairness, meritocracy and avuncular kindliness to legions of undeserving satrapies across Eurasia. Those who believed Genghis to be a tyrant of monstrous heartlessness have thus lately come to think otherwise: Weatherford’s writings present us revisionist history on a grand scale, but one as scrupulously well researched (with ample endnotes) as such an intellectual overhaul needs to be.

Now, with “Genghis Khan and the Quest for God” he has taken his thesis still further, arguing with equal fervor and conviction that the Khan, though godless himself, favored total religious freedom for his subjugated millions. While his empire encompassed “Muslims, Buddhists, Taoists, Confucians, Zoroastrians, Manichaeans, Hindus, Jews, Christians and animists of different types” (Weatherford’s passions for lists can sometimes seem like stylistic overkill), he was eager that all should “live together in a cohesive society under one government.” No walls to be built, no immigration bans, no spiritual examinations.

To be reminded of such secular civility is one thing; but what is most remarkable about this fine and fascinating book is Weatherford’s central claim that the Great Khan’s ecumenism has as its legacy the very same rigid separation of church and state that underpins no less than the American idea itself. The United States Constitution’s First Amendment is, at its root, an originally Mongol notion.

Many might think this eccentric in the extreme, until we learn that a runaway 18th-century best seller in the American colonies was in fact a history of “Genghizcan the Great,” by a Frenchman, Pétis de la Croix, and that it was a book devoured by both Benjamin Franklin and Thomas Jefferson. Moreover, the quoted rubric of the Mongol and United States laws is uncannily similar: Among other passages, Mongol law forbids anyone to “disturb or molest any person on account of religion,” and Jefferson, after reading its strictures, went on to suggest in his Virginia Statute for Religious Freedom, a precursor of the First Amendment, that “no man shall . . . suffer on account of his religious opinions or belief.”

The link between Genghis and Jefferson may seem tenuous to the point of absurdity; but Weatherford argues his case very well — and in doing so offers further amplification of the notion that so many of the West’s claimed achievements in fact have their true origins in the East, and that countries like Mongolia, far from being, as those hapless British diplomats once believed, at the utter ends of the earth, are very much more central than most of us nowadays like to imagine. In a sense we are all Mongols; we are all one.


 
Уншсан: 1113 удаа

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 7 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
       1  2
  3  4  5  6  7  8
10111213141516
171819202122
24252627282930
31      

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

СОНГУУЛИЙН ДАРААХ ГУНИГТАЙ БОДОЛ

СОНГУУЛИЙН ДАРААХ ГУНИГТАЙ БОДОЛ 2017 оны Монгол Улсын Ерѳнхийлэгчийг сонгох сонгуульд АН аас нэр дэвшигч Х.Баттулга хамгийн олон санал... 2017 оны 6 сарын 28

Б.Уранчимэг

UMONTV-ийн нэвтрүүлэг (Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулганы илтгэлүүд-4) 2017.05.06

UMONTV-ийн нэвтрүүлэг (Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулганы илтгэлүүд-4) 2017.05.06 АНУ-ын Чикаго хотод болсон Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулга уулзалтын 3 дахь өдөр тавигдсан... 2017 оны 5 сарын 8

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.07.14

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.07.14 ЭХ ОРНЫ ХИЛЭЭС: Өмнөговь аймаг даxь Хилийн цэргийн отряд,заставуудаас хийсэн сурвалжлага Америк... 2017 оны 7 сарын 15

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2