Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

БАЙНА УУ? ЭЭЖ ЭЭ

2016 оны 12 сарын 15, Пүрэв гараг  .:.  Бичсэн: 
(1 үнэлгээтэй)
eejeeБайна уу? Ээж ээ.

...Ээж яагаад ойрдоо над руу залгахгүй байгаа юм бол доо?

-Хүүгээ завгүй байгаа байх гэж бодоод ойрдоо залгаж амжсангүй, өнөөдөр л залгаж байна гэж эхэлсэн яриа өмнө нь ярьсан ярианы үргэлжлэл болон хөвөрнө. Ах дүүс хамаатан садан бүх л хүмүүсийн тухай хаман, яг л тайлан тавьж байгаа юм шиг тайлбарлана. Яагаад ч юм бэ? энэ бүхний тухай би заавал мэдэж байх ёстой гэдэгт ээж минь итгэдэг. Ээж хүн хүй цөглөж, зулай дарж төрсөн бүх л хүүхдүүдээ сэтгэлийн хайраар холбож итгэлийн сэтгэлээр учиглан зангиддаг. Сайн ч явсан, муу ч явсан та нар нэгэн эхийн хэвлийд бүрэлдсэн болохоор эхлэл болоод төгсгөлийн орон зайд хамтдаа л байх учиртай хэмээн сануулж, түүндээ итгэж тайвширдаг. Ээж хүний сэтгэлд муухай хүүхэд, муу хүүхэд гэж байдаггүй, харин "жаахан будилж яваа" хэмээн өмөөрсөн өмөөрлөө бусдад нь учирладаг, бас өөрийнхөөрөө зөндөө их тайлбарлана.

Байна уу? Ээж ээ.

-Хүү минь бие нь сайн уу? гэсэн асуулт -Биеэ л сайн боддог юм шүү гэх учирлалаар хариулт болно. -Таны бие гайгүй биз дээ? гэсэн асуултаа хариулттай нь хамтад хөвөрдөхдөө бид ээжийгээ "өвдөх учиргүй" гэдэгт итгэдэг. Өөрөө хичнээн өвдөж байвч хүүхдүүдийнхээ санааг нь зовоож, ажлыг нь алдуулахгүй гэсэндээ гүрийж тэвчээд бидэн дээр хүрээд ирнэ. "Ээж ирэх ёстой" гэдэг эрхлэл, "Би очих ёстой" гэдэг үүргийг мартуулна. Өөрөө чадаад хүрээд ирсэндээ баярлаж байгаа төрхөнд нь бид сэтгэл ханадаг юм болов уу? "Ээж тэгэх ёстой" юм шиг бодол, өөрийгөө учиргүй завгүй, бас гайхам мундаг хүн гэж биеэ тоох шалтаг нь болдог юм болов уу? Нэг л их ажилтай, нэг л их зүтгэлтэй, нэг л их том хүмүүс. Өөрийгөө умартаад биднийг гэж зүтгэх тусам нь "Тийм л байх үүрэгтэй" гэж боддог болчихдог юм болов уу?

Байна уу? Ээж ээ.

Би бага насаа ээжгүйгээр ер төсөөлдөггүй. Жаахан байхдаа ээжтэйгээ муудалцаад "Цагаан сараар надад Дайдаагийн барьж өгсөн торгыг гаргаж өг" гэж загнаж билээ. Ээж дув дуугайхан авдраа уудлаад тэр торгыг гаргаад надад өгсөн. Торгоо өвөр дээрээ тавиад хэсэг суух зуур тайвширч орхиод, чимээгүйхэн босоод ээждээ нөгөө торгоо аваачиж өглөө. Ээж бас чимээгүйхэн авдартаа буцааж хийж билээ. Ээж хүн үр хүүхэдтэйгээ чимээ гаргахгүй байсан ч ойлголцож чаддаг. Бидний бага насыг хайраар өлгийдэн гар дээрээ тэвэрч өсгөсөн болохоор биднээс ямар араншин, хэзээ яаж гарч болохыг ганцхан ээж л мэднэ. Үр хүүхдүүдийнхээ олон ааш араншин дундаас хэн нь хэнтэйгээ хэрхэн таарч, бас эс таарахыг ээж л мэднэ. Алдаа болгон дээр ээж л нойроо хугаслан шаналж, сүүгээр сүлсэн хайраа ивэлгэн байж аргадна. Тэр сүү хэзээ ч газарт асгарч, ээддэггүй юм.

Байна уу? Ээж ээ.

Ээж минь байгаа болохоор л бид бүгдээрээ эрхэлдэг. Өөрийгөө том хүн гэж бодоод байгаа хэрнээ ээжийнхээ дэргэд очихоороо "нялхараад" хүүхэд болчихно, өөрөө ч анзааралгүй. Уул байвч толгод болон ээжийнхээ дэргэд бөхийдэг юм даа бид. Хүүхэд зангаараа өөрөө ч мэдэлгүй хэн нэгнийг ховлож суух. Хэн нэгэнд гомдохдоо "Ээждээ хэлнэ дээ" гэж бодно, бодлыг нь хэн нэгэн сонсчихоогүй байгаа даа гэж ичингүйрэн эргэж харах. Нас нь ахиж хүүхэд шиг болохоор нь шоолж өхөөрдөнө, заримдаа төвөгшөөж ичнэ. Өөрөө болохоор хаднаас ургасан юм шиг их зантай. Өөрийгөө ээжтэйгээ л жишиж "томордог" нь бидний л араншин байх. Дэлхий тэнхлэгээ эргэхээрээ ээжийг минь тойрч эргэдэг гэсэн гэнэн багын сэтгэхүйгээсээ бид салдаггүй. Нээрээ бодоод байх ахул бидний амьдрал зөвхөн ээжийгээ л тойрч эргэдэг юм билээ. Ээж хүн сэтгэлийн том аргамжаа.

Байна уу? Ээж ээ.

...Ээж яагаад утсаа авахгүй байгаа юм бол оо? Эзгүйрч хоосорсон сэтгэлээ аргадан өнөө өглөө бүсгүй дүү рүүгээ залгалаа. "Ээж минь" утсаа авч байнаа. Дахиад л хэн нэгний тухай, эргэн тойронд буй хүмүүсийн талаар тайлангаа тавин ярьж байна. Сэтгэл дүүрч тайвшраад л ажилдаа явлаа. ЭЭЖТЭЙ ХҮН Л ЭРХЭЛЖ, ЭЭЖТЭЙ ХҮН Л ЖАРГАДАГ ХОРВОО юм байна даа. Бид ээжтэйгээ байхдаа их л олон зүйлийг анзаардаггүй юм билээ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Шинэчлэгдсэн огноо: 2016 оны 12 сарын 15, Пүрэв гараг
Уншсан: 1386 удаа
Энэ ангилалд:

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 9 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
      1  2
  4  5  6  7  8  910
111213141516
18192021222324
252627282930 

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

“ДЭЛХИЙН” ба “ЖАЛГЫН” БѲХЧҮҮД

“ДЭЛХИЙН” ба “ЖАЛГЫН” БѲХЧҮҮД Монголын бокс, чѳлѳѳт болон жу -до бѳхийн тамирчдын эр зориг ур чадвар ихэд дээшилж дэлхийн хэмжээнд... 2017 оны 9 сарын 7

Б.Уранчимэг

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (Гал сөнөөгч Б.Жавхлан) 2017.09.08

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (Гал сөнөөгч Б.Жавхлан) 2017.09.08 UMON TV- ийн Америк хэмнэл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Файрфах дүүргийн гал унтраах ангийн aврагч,... 2017 оны 9 сарын 9

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.09.15

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.09.15 ЭХ НУТГИЙН МЭНД: Архангайгаас хүргэсэн мэндчилгээ ТАНЫ ОЧИХ ГАЗАР:  Chincoteague арал ИХ ЭМЧ Г.ОЮУНБИЛЭГ:... 2017 оны 9 сарын 15

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2