Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

ЗҮРХНИЙ НУЛИМС ЭГШИНЭ ГЭЖ ҮҮ сэдэвт НОЁН УУЛ ээлжит бус 7-р онлайн хэлэлцүүлгийг 2/8-нд Лхагва гаригт Чикагоос 22 цагаас ФБ-ээр шууд дамжуулна

2017 оны 2 сарын 07, Мягмар гараг  .:.  Бичсэн: 
(0 үнэлгээтэй)
NoyonKhairkhanЗҮРХНИЙ НУЛИМС ЭГШИНЭ ГЭЖ ҮҮ сэдэвт НОЁН УУЛ-ыг төнхөхийг зөвшөөрөх эсэх Шүүх хурал Даваа гаригийн өглөө 9 цагаас байснаа Пүрэв гаригийн 13 цагт болж хойшлуулсантай холбогдуулан ээлжит бус 7-р онлайн хэлэлцүүлгийг Чикаго хотоос Лхагва гаригт 22 цагаас ФБ-ээр шууд дамжуулна.

Мөн "НОЁН ХАЙРХАН" ээлжит 8-р онлайн хэлэлцүүлэг, санал асуулгыг ЧИКАГО хотоос Ням гаригт 2/12нд 18 цагаас Фэйсбүүкээр шууд дамжуулна.

НОЁН УУЛ онлайн 6-р хэлэлцүүлгийн тоймоос
2017 оны 2-р сарын 5-ны Ням гариг. Чикаго хот.

Хамтран зохион байгуулсан
Жак Уэтерфорд сан
Чикаго хот дахь Гэрлийн өргөө бүлхэм
Чикаго хот дахт Буддын соёлын Гандан төв

Дэмжсэн
АНУ дахь Монголын соёлын нийгэмлэг
Монголын 4-Н байгууллага
Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо

Ардын намын тамгыг хэн сийлсэн асуултаар хэлэлцүүлэг эхэлж Хараагийн Баатар Вангийн хошууны Ноён Наваан-Юндэнгийн тухай баримтыг Хүн гүрний хаадын бунханаас олдсон Шагайн бичээстэй холбон тайлбарлаж, улмаар 1921, 1937 оны хэлмэгдэл Ж.Лхүмбийн хилс хэргийн тухайд танилцуулж, түүний зээ охин Ноён уулаа хамгаалах хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмидыг дэмжиж буйгаа илэрхийлсэн.

Н.Төгсбат 2000 жилийн тэртээ Ноён уулаас олдсон бөө удганы тэргүүн малгайны олдвороос санаа авч урлан оёсон бүтээлээ танилцуулж, утга агуулга, түүхэн хэлхээгээр Хүн гүрний ганц эвэрт гөрөөсний олдвортой холбоотой байж болохыг тайлбарлан, мөн үндэс навчны сургаалаас жишээлэн хэлсэн.

Б.Эрдэнэбат лам Монголчуудын байгаль хамгаалах буддын гүн ухааны уламжлалт ёс заншилын талаар тайлбарлаж, Чингис хааны шашны эрх чөлөөний тухай үзэл санаа ямар чухал болох талаар холбон ярьсан.

Монголын соёлын нийгэмлэгийн зүгээс мэргэжлийн видео бичлэгийг хийж тусаллаа. Мөнхүү онлайн хэлэлцүүлэгт урлаг соёлын төлөөлөл болсон мэргэжлийн дуучин, зурагчин, бүжигчин, эрүүл мэндийн салбараас эмч нар төлөөлөн оролцсон.



Шинэчлэгдсэн огноо: 2017 оны 2 сарын 08, Лхагва гараг
Уншсан: 1369 удаа

Нийт сэтгэгдэл (3)

1. НОЁН УУЛАА ХАМГААЛЦГААЯ
НОЁН УУЛЫГ ХЭН УХАХ ГЭЭД ЗҮТГЭЭД БАЙНА ТӨРИЙН ТҮШЭЭД Л ЗҮТГҮҮЛЭЭД БАЙГАА БОЛХООС АРД ТҮМЭН БИШ ТИЙМ УЧРААС ЯАГААД ИЙМ БАЙДАЛД БАЙГАА НЬ ОЙЛГОМЖТОЙ ХЭДХЭН ОЛИГАРХУУД БАЯЖХЫН ТУЛД ИЙМ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭЛХИЙ НИЙТЭД МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ТУЛГАЖ БАЙНА БИД ҮҮНИЙ ХАРИУД ЭНЭ ГАЗРЫГ ДЭЛХИЙН ХАМГААЛАЛТЫН БҮС ГАЗАРТ БҮРТГЭН АВЧ ХЭЗЭЭ Ч ХЭРГЭЛЭХ ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ХАМГААЛАХ ХУУЛЬ ШИЙДВЭРИЙГ ГАРГУУЛАХ ХЭРЭГТЭЙ
Бичсэн: ЗОЧИН | 2017 оны 2 сарын 8 | IP: 202.9.40.xx
2. Хувиа хичээх юунд хэрэгтэй вэ
Монгол Улсад хэрэгжиж байгаа мега болон томоохон төсөл хөтөлбөр, тухайлбал, уул уурхайтай холбоотой төсөл хөтөлбөрүүд өнгөн дээрээ ашигт малтмалаа ашиглах, улс орны ирээдүйг сайн сайхан болгох, улс орны хөгжлийг тунхаглаж байгаа боловч, цаанаа эрх мэдэлтнүүдийн эрх ашиг хамт явдагт хамаг учир байгаа юм. Эрдэмтэн судлаачид, ард иргэдийнхээ үгийг сонсож, шинжлэх ухаанчаар хандсан төсөл хөтөл улс орны хөгжил хувь нэмэр оруулдаг, хувиа хичээсэн эрх мэдэлтний ашигт нийцвэл оффшортон төрдөг сонгодог жишээ дэлхийд ч, монгол ч тодорхой болжээ. Иймд Монгол Улсынхаа төлөө нэг удаа ч "ЛАА" асаагаачээ гэж хүсэх байна.
Бичсэн: Д.Цогтбаатар | 2017 оны 2 сарын 8 | IP: 103.229.122.xxx
3. БИД ХҮН МОНГОЛЧУУД ХАМТДААН ЯЛЛАА
БИД ХҮН МОНГОЛЧУУД ХАМТДААН ЯЛЛАА

УУХАЙ УУХАЙ УУХАЙ
Бичсэн: БИД ХҮН МОНГОЛЧУУД ХАМТДААН Я | 2017 оны 2 сарын 9 | IP: 98.220.230.xx

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 11 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
    1  2  3  4  5
  6  7  8  91011
13141516171819
202122232425
27282930   

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

ХҮҮДЭЭ УЧИРЛАЖ ХЭЛЭХ ҮГ

ХҮҮДЭЭ УЧИРЛАЖ ХЭЛЭХ ҮГ Ѳргѳн уулсын бэлээс алгуурхан хѳѳрѳх манан шиг хѳвсийж, ѳндѳр уулын хэцээс тэнгэрт дүүлэх бүргэдийг... 2017 оны 11 сарын 13

Б.Уранчимэг

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (I global их сургууль - 2 дахь хэсэг) 2017.10.27

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (I global их сургууль - 2 дахь хэсэг) 2017.10.27 I global их сургуулийн олон улсын оюутан хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Мөнхзул Америк хэмнэл нэвтрүүлэгт... 2017 оны 10 сарын 27

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.11.17

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.11.17 ЭМЧИЙН ҮГ: Эрүүл хоол хүнс ЭХ НУТГИЙН АЯЛГУУ: СТА дуучин О.Оюун-Эрдэнэ МОНГОЛ ТВ-10: Эргэн дурсахад... 2017 оны 11 сарын 17

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2