Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

"ХӨСӨГТӨН" хамтлаг АЙСУЙ

2017 оны 3 сарын 03, Баасан гараг  .:.  Бичсэн: 
(1 үнэлгээтэй)
husugtun*Нүүдэлчин Монголчууд үеэс үед уламжлан дамжиж ирсэн аугаа их өв соёлоо хөсөг тэргэн дээрээ тээн нүүдэллэсээр ирсэн. Амнаас ам дамжин баяжиж, зүрх сэтгэл рүү шингэж үлдсэн тэр гайхамшигт өв соёлгүйгээр монголчуудыг хэрхэн төсөөлөх. 21-р зууны Монголын хөсөг тэрэг аль хэдийн хөдөлжээ. Тэд дэлхий тойрон аялж, аугаа түүх өв соёлтой Монгол хэмээх гүрнийг тэдэнд сурталчлан таниулж явна. Монгол ардын язгуур урлагийг орчин үеийн хэв маягтай хослуулан тоглодог "Хөсөгтөн" хамтлаг нь дэлхий даяар 1,8 тэрбум хүн сонирхон үзсэн, олон улсад нэр хүндтэй "Авьяаслаг Азичууд" нэртэй шоунд 15 улс, 7000 гаруй уран бүтээлчдээс шалгаран 2-р байрын шагнал хүртэж байсныг өдгөө монгол хүн бүр санаж байгаа. Тэд мөн АНУ-ын "Netfleks" компаны бүтээл болох "Марко Поло" киноны "Тал сайхан нутаг" дууг шинээр зохиож дуулжээ. 2011 онд Английн Хатан Хааны "Royal Albert Hall" -д BBC Телевизийн урилгаар симфони найрал хөгжмийн хамт тоглолтоо толилуулсан аж. Ардын язгуур урлагийн "Хөсөгтөн" хамтлаг нь Монгол улсаа, гайхамшигт язгуур урлагаа дэлхийд сурталчлан таниулж буй чадварлаг хамтлаг юм.

 *Сүүлийн жилүүдэд шинээр гарч ирж буй "MIYE" \www.miye.mn\ нэртэй интеэрнэт кино театр нь гадаадад ажиллаж амьдарч буй монголчууддаа зориулан албан ёсны эрхтэй, монгол кино болон бусад контентуудыг дүү дүрсний өндөр чанартайгаар үзэх боломжийг олгож байгаа юм. Монголын болон гадаадын олон кино бусад уран бүтээлүүдийг хууль бусаар, хулгайн аргаар хүмүүст үзүүлдэг зарим сайтуудаас огт өөрөөр оюуны өмч, зохиогчийн эрхийг хүндэтгэн албан ёсны зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа анхны интернэт кино театр гэдгээр нь би тэднийг мэддэг. Одоогоор зөвхөн монгол кино болон контентуудыг зохиогчийн албан ёсны зөвшөөрөлтэйгээр үзэгчиддээ хүргэж буй тэд, аажимдаа гадаадын кинонууд болон бусад контентуудыг ч зохиогчийн албан ёсны зөвшөөрөлтэйгээр монголчууддаа үзүүлэхээр зорьж яваа аж. "MIYE" интернэт кино театраар үйлчлүүлэгчдийн төлж буй төлбөр нь Монголынхоо уран бүтээлчдийг дэмжин, илүү чанартай уран бүтээл туурвихад нь үнэтэй тус дэм болж буй хэрэг юм.

...Монгол ардын язгуур урлагийн "Хөсөгтөн" хамтлаг, "MIYE" интернэт кино театртай хамтран нэг баг болж "Хөсөгтөн баг-Дэлхийн тайзнаа 2017" төслийг эхлүүлэн, Монгол Улс АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жил, Канад Улс байгуулагдсаны 150 жилийн ойн баярын арга хэмжээний хүрээнд эдгээр орнуудаар аялан тоглолтоо эхлүүлж байна.

Канад болон АНУ-ын хотуудаар аялан тоглох хуваарь болон тоглолтын тасалбрыг цахим хэлбрээр шууд худалдан авч болох линкүүд:

1. Canada Toronto Sunday, March 5 (2pm) Toronto center for the arts.
https://www.ticketmaster.ca/Khusugtun-tickets/artist/2244713

2. Canada Montreal Monday, March 6 (7pm) GESU theater.
http://www.admission.com/event/hkusugtun-billets/882589

3. USA New York Friday, March 10 (6.30pm, 9pm) Rubin Museum.
http://rubinmuseum.org/events/event/khusugtun-03-10-2017

4. USA Washington DC Sunday, March 12 (7pm) Kenmore School Art hall
https://www.eventbrite.com/e/khusugtun-concert-tickets-31590198133?aff=es2

5. USA Chicago Friday, March 17 (7pm) Mandel hall, University of Chicago
https://www.eventbrite.com/e/khusugtun-concert-tickets-32248311568

6. USA Chicago Saturday, March 18 (7pm) Hilton hotel Rosemont hall

7. USA Seattle Monday, March 20 (7pm) Black box theater
https://www.eventbrite.com/e/khusugtun-concert-tickets-32370000543

8. Canada Vancouver Tuesday, March 21 (7pm) Vancouver Heritage hall
http://www.brownpapertickets.com/event/2880912

9. USA Berkeley Friday, March 24 (7pm) International House, University of
Berkeley https://www.eventbrite.com/e/khusugtun-concert-tickets-31247882257?aff=es2

10. USA San Francisco Saturday, March 25 (7pm) Throckmorton the Theatre
http://throckmortontheatre.org/event/khusugtun-mongolian-folk-music-band/

11. USA Los Angeles Sunday, March 26 (7pm) Gallery theater
https://www.eventbrite.com/e/khusugtun-concert-tickets-31747157603?aff=es2

...Нүүдэлчин Монголын язгуур урлагийн өв их соёл хөсөг тэргэн дээр нүүдэллэн айсуй. Нэгэн цагт дэлхийн талыг эзлэн захирч асан монголчуудын дуу хуур дахин эгшиглэж, дэлхийн сонорыг чимээлэх нээ. Та бүхэн морилон саатаж нэгэн үдшийг монгол бахархлаар чимж, омогшлоор дүүрэн өнгөрөөгөөрэй. Бас гадаад найзуудаа дагуулан ирж МОНГОЛ хэмээх зургаан үсэгтэй ард олны гайхамшигт аялгуунд уяруулж, бас бишрүүлээрэй. Эх орон минь эндээс л эхэлдэг юм шүү дээ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Шинэчлэгдсэн огноо: 2017 оны 3 сарын 18, Бямба гараг
Уншсан: 499 удаа

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 11 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
    1  2  3  4  5
  6  7  8  91011
13141516171819
202122232425
27282930   

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

ХҮҮДЭЭ УЧИРЛАЖ ХЭЛЭХ ҮГ

ХҮҮДЭЭ УЧИРЛАЖ ХЭЛЭХ ҮГ Ѳргѳн уулсын бэлээс алгуурхан хѳѳрѳх манан шиг хѳвсийж, ѳндѳр уулын хэцээс тэнгэрт дүүлэх бүргэдийг... 2017 оны 11 сарын 13

Б.Уранчимэг

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (I global их сургууль - 2 дахь хэсэг) 2017.10.27

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (I global их сургууль - 2 дахь хэсэг) 2017.10.27 I global их сургуулийн олон улсын оюутан хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Мөнхзул Америк хэмнэл нэвтрүүлэгт... 2017 оны 10 сарын 27

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.11.10

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.11.10 ЭМЧИЙН ҮГ: Ханиад томуунаас сэргийлэх нь ЛОС АНЖЕЛОСТ УУЛЗАЦГААЯ: Мiss Hollywood Mongolia МОНГОЛ ТВ-10: Эргэн... 2017 оны 11 сарын 10

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2