Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

С.ЭНХБАЯР: УХАМСАР, ЁС СУРТХУУНЫ БОЛООД БОЛОВСРОЛЫН “АКАДЕМИК” ЧАДВАРТАЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН VIP ЧУУЛГАН БОЛНО

2017 оны 2 сарын 23, Пүрэв гараг  .:.  Бичсэн: 
(1 үнэлгээтэй)
enkhbayarТавиур дээр нямбайлан эгнүүлсэн хавтас ярайна. Хавтас бүр агуулгын шошготой аж. “Монголын Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Сан - Mongolian Women's Development Foundation” -ийн баримттай танилцаж байхдаа тодорхой зорилготой, цаг үеэ мэдэрсэн, ажил хэрэгч,  шинэлэг, цаг хугацаа, хөдөлмөр, сэтгэл, зүтгэл зарцуулж, амжилтанд хүрч яваа байгууллагаар бахархмаар. Гадаадад байгуулагдсан анхны оюунлаг, бүтээлч монгол  эмэгтэйчүүдийн байгууллага гэдэгтэй хэн ч маргахааргүй түүхийг бүтээжээ. Түүхийг товъёолсон хавтсыг сангийн тэргүүн Сүхийн Энхбаяр  танилцуулан бидний яриа өрнөсөн юм.

Түүхийн хавтсыг сөхсөн тэмдэглэл:

Тус сан нь АНУ- д ажиллаж амьдарч буй монгол эмэгтэйчүүдийн санаачлагаар 2011 онд байгуулагджээ. “Идэвхитэй амьдрал золбоолог хүмүүсийг төрүүлнэ”, “Эрүүл биед саруул ухаан оршино”, “Мэдлэг – хэн ч хулгайлж үл чадам хүчтэй”, “Бүтээлч сэтгэлгээ, шинэлэг шийдлүүд”, “Оролцоо, Дэвшил, Боломж” –ийг эрхэм зорилгоо болгосон сангийн уриа “Жавхаатай, Жаргалтай”.

МЭХС нь  эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засгийн байр суурийг дээшлүүлэн, мэдлэг чадварыг нь хөгжүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг бүрдүүлэх, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бий болгоход туслах, амжилтанд хүрэхэд нь дэмжлэг үзүүлэхэд төрөл бүрийн үйл ажиллагаагаа чиглүүдэг байна. Дурдвал  “Эмэгтэй таны хөгжил” чуулга уулзалт 2012 онд Чикаго, 2013 онд Вашингтон ДС, 2014 онд Санфранциско, 2015 онд Денверт зохион байгуулагдсанаар АНУ дахь Монголчуудын топ арга хэмжээний нэг болж чадсан байна. 

Чуулганы бэлтгэл ажлын хавтсыг сөхсөн тэмдэглэл:

Дэлхийн Монгол Эмэгтэйчүүдийн Хоёрдугаар Чуулга Уулзалт “Монгол Улсын хөгжлийн гарцыг хамтдаа гаргацгаая!” зорилгын дор 2017 оны 3-р дугаар сарын 1-5 ны хооронд Чикаго хот орчим зохион байгуулагдана.  Чуулганы уриа, урилга, бичиг баримтаас харахад  энэ удаагийн чуулган   бодлого боловсруулах түвшинд чиглэгджээ. 

Д.Уранзул-: Чуулганы бэлтгэл ажил хэрхэн өрнөж байна?
С.Энхбаяр-: Чуулганы бэлтгэл ажил 2 жилийн өмнөөс  эхэлсэн гэхэд болно.  Нэгдүгээрт төсөл, төлөвлөгөө, төсөв боловсруулах. Өмнөх чуулгануудаас хуримтлуулсан туршлага, алдаа,  ололтдоо дүгнэлт хийж боловсруулсан. Хоёрдугаарт чуулганы төлөөлөгчидөө судлах. Энэ ажлыг  Монгол дахь салбартайгаа хамтарч хийсэн.  Илтгэл тавих бүсгүйчүүдийнхээ боловсрол, мэдлэг, мэргэжил, эрхэлж буй ажил, нийгэмд эзэлж буй байр суурь, эх орноо хөгжүүлэх хүсэл, зорилгыг нь  судалж, холбоо тогтоож, харилцан ойлголцолд хүрсэн 15 бүсгүй  илтгэгчээр, урилгаар 40-өөд хүмүүс оролцоно.

Д.У-: Чуулганыхаа  бүрэлдэхүүнийг танилцуулна уу?
С.Э-: Чуулганд Канад, Солонгос, Герман, Шинэ Зеланд, Францаас,  мөн Монголоос Улаанбаатар хот төдийгүй, Дархан хот, Ховд, Говь-Алтай аймгаас,  АНУ-аас Чикаго, Техас, Нью-Иорк, Санфранциско, Вашингтон ДС, Денвер, Лос Анжиллес, Миносотагаас  төлөөлөгчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, сайн дурынхан оролцоно. Мэдээлийн спонсороор МонЦаМэ агентлаг, UBS ТВ болон АНУ дахь UMON ТВ ажиллаж байна.

Д.У-: Уншигчдад сонин байж магадгүй хөтөлбөрөө танилцуулаач?
С.Э-: Чуулган ЭРДЭМ-ХӨГЖИЛ-ДЭВШИЛ гэсэн уриан дор 3 өдөр явагдана.  Энэ гурван үгээр нэрлэгдсэн өдөр бүр онцлогтой. Ж-нь: “Эрдэм” өдрийн илтгэгчид нь оюуны болон боловсролын чиглэлээр амжилттай яваа бүсгүйчүүдийн илтгэл байх жишээтэй. Чуулганы төгсгөлд  “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах” өдрийг Чикаго хотын монголчуудтай хамтран тэмдэглэнэ. 

Д.У: Чуулганы илтгэгчээр оролцож байгаа бүсгүйчүүлээ танилцуулна уу?
С.Э: Манай чуулганы илтгэгч нараас дурдвал "Grainger", "Large Customer Brand Pricing"-ийн Ахлах Үнийн Шинжээч, Самбуугийн Ундрам, Миззури мужид Коламбиа Коллежид багшилдаг доктор Я.Борчулуун,  АНУ-ын ENGIE (GDF SUEZ)- корпорацийн санхүү бүртгэлийн хэлтсийн дарга, АНУ-ын мэргэшсэн нягтлан бодогч цолыг авсан анхны Монгол бүсгүй Г.Даваажаргал, АНУ-д Нэгдсэн Үндэстний Байгууллагын Энхийг Сахиулах Ажиллагааны Газрын Ажиллагааны Удирдлагын Хэлтсийн Ахлах Мэргэжилтэн, Энхийг сахиулах үйлсэд оролцож байгаа анхны Монгол эмэгтэй дэд хурандаа Г.Болор, Холбооны Нэгдсэн Герман Улсын Людвиг- Максимилианс Их Сургуулийн Зүүн Өмнөд Азийн Институтын Орчин цагийн монгол хэлний багш, доцент, Герман судлал хэл шинжлэлийн мэргэжилтэн Нямцэрэн Хүбэр, Харвардын Их Сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны нэгж болох Монголын Эрүүл мэндийн Үүсгэл (MHI) байгууллагад хэвлэлийн төлөөлөгч Ц.Энхжаргал, Биоинфарматик судлалын доктор, Department of Pharmacology, Feinberg School of Medicine, Northwestern University -д судлаач Д.Нүрмаа, Удирдлагын Академийн менежмэнтийн тэнхимийн багш,  докторР.Бадралмаа, Үндэсний Стратегийн Хүрээлэн ТББ-ын гүйцэтгэх захирал, мөн ГОУХАН-ийн Эрчим хүчний үр ашиг төсөлд Төрийн санхүүгийн менежментийн асуудал хариуцсан ахлах зөвлөх Б. Мөнхсоёл, Мэдээлэл, харилцаа холбооны технологи, инновацийн олон улсын зөвлөх Гантулгын Энхболор,  Нью Йорк хотын эдийн засгийн хөгжлийн газарт (NYCEDC) ахлах мэргэжилтэн, Нью Йорк хотын эдийн засагт чухал үүрэгтэй том хэмжээний үл хөдлөх хөрөнгийн төслүүдийн үнэлгээ болон гэрээ хэлэлцээр дээр төвлөрөн ажилладаг Түвшинбатын Алдарсайхан, Sacramento Municipal Utility District- байгууллагад Эрчим хүчний худалдааны зах зээлийн салбарын мэдээлэл технологийн хэлтсийн Ерөнхий зохицуулагч, (Principal Coordinator, Information Technology Market Applications, Energy Trading & Contracts Department, SMUD) Шурагийн Уянга, "Леди" төвийн захирал, IMACO Institute, Харилцан хамааралт маркетингийн сургалт зөвлөгөөний төвийн тэргүүн, Мэргэшсэн менежментийн Үндэсний сургагч багш, МУ-ын Боловсролын Тэргүүний ажилтан Рэнцэндоржийн Лхагвадулам,  Нийслэлийн Газрын Албаны ахлах мэргэжилтэн, хуульч, Хууль зүйн албаны тэргүүний ажилтан Доржийн Цолмон  гээд Монголын сор болсон эмэгтэйчүүд оролцоно.

Санхүүгийн хавтсыг сөхсөн тэмдэглэл:

Санхүүгийн баримтыг маш нямбай хавтаслажээ. Чуулганы тайлан тооцоог харахад хялбар аж. Өмнөх чуулганаас 10 мянган долларын алдагдал хүлээж Энхбаяр хувиасаа төлсөн байх юм.  Энэ удаад ч урьдчилсан төлбөрт нэлээд мөнгө шилжүүлсэн баримт байна.

Д.У-: Чуулганы зардалаа хэрхэн босгож байна?
Манай сан гишүүнчлэлийн татваргүй,  орлого олдог санхүүгийн эх үүсвэргүй, төрийн бус байгууллага. Чуулганы зардлыг ивээн  тэтгэгч, чуулганд оролцогчидын хураамжаас бүрдүүлэхээс  гадна сангийн Захирлуудын Зөвлөлийн гишүүд тодорхой санхүүгийн үүрэгтэй оролцож байгаа. Тооцоод үзэхээр чуулганы зардалаа цаасан дээр   босгочихоод байгаа. Гэхдээ бодит байдалд төлөвлөгдөөгүй  зарим зардал гарч ирдэг. Бидний ажилд сэтгэлээрээ оролцдог сайн дурынхан, урлагийнхан, хамтарч ажилдаг Америкийн Монголчуудын байгууллагууд бий. Сэтгэлд гал байхад зууханд үргэлж галтай гэдэг шиг л ажил буцалж байна даа.

Д.У: Хураамжтай холбоотой ямар нэг гомдол санал гарч байв  уу?
Нэг жишээ хэлье. 2015 оны чуулганы 3 өдрийн хураамжийг 400 доллараар тогтсон юм.  Монголын нэгэн орчуулгын товчоонд санал тавьж хүмүүсийнхээ визний материалыг журмын дагуу бэлтгүүлсэн. Гэтэл тухайн байгуулага хүн тус бүрээс  400 доллар ажлын хөлсөндөө авснаа сайтар тайлбарлаагүйгээс  ойлголтын зөрүү гарч зарим нэг  хэл үг гарсан явдал бий. Энэ удаагийн чуулганы хураамж 3 өдрийн үйл ажилгааны 550 доллар, хэрэв чуулган болох газар байрлаж оролцвол 1100 доллараар төсөвлөгдсөн.

Д.У-: Та дахиад алдагдал хүлээх вий гэж айхгүй байна уу?
С.Э-:  Айдас байлаа  гээд зорилгоосоо ухрахгүй. Өмнөх чуулганаас том сургамж авсан. Гэхдээ дандаа санхүүгийн алдагдалтай чуулган зохион байгуулсан гэвэл үнэнд нийцэхгүй. Нуугаад байх юм байхгүй ээ. Манай  тайлан, тооцоо ил тод “шилэн” данстай. Оролцох хүмүүсээ  урьдчилан төлөвлөхдөө алдаж буудлын гэрээгээ зөрчихгүйн тулд сул өрөөний мөнгийг төлсөн. Үүн дээр нэмээд өрөөний үйлчилгээ аваад мөнгөө төлөөгүй, зарим нь төлбөрөө төлөөгүй бултсан  зэрэг санхүүгийн асуудлыг тоочвол их юм бий.  Вашингтон ДС болон Дэнвэрт зохион байгуулсан чуулганы төлбөрийг гүйцээх гэж өрхийнхөө санхүүгээс 10 мянган доллар гаргаж байсан нь үнэн.  Харамсах юм байхгүй ээ. “Айвал бүү хий. Хийвэл бүү ай” гээл зүтгэчихсэн.
Үр дүнгийн хавтсыг сөхсөн тэмдэглэл
Тус сан чуулган болон сангийн үйл ажиллагаанд оролцсон бүсгүйчүүлдээ урам зориг, итгэл найдвар, зорилго, мөрөөдөл өгчээ. Ажил мэргэжил дээрээ өсч, амжилт олж, өөрийгөө үнэлэх үнэлэмж нэмэгдэж,  хоорондоо танилцаж, ажил хэрэг, найз нөхдийн холбоо тогтоосон төдийгүй хувийн амьдралаа өөрчилж дэвшиж чадсан байна.

Д.У-: Зарим хурал чуулган ивээн тэтгэлттэй, оролцогсод нь хурал зөвлөгөөнд суусаар байгаад залхсан эсвэл үнэ цэнийн нь ойлгоогүй  тал ажиглагддаг? Танай чуулган энэ хэв шинжит байдлыг эвдэж чадах уу?
Чадна. Итгэлтэй байна. Зорилготой, өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой бүсгүйчүүл, мөн бидний үйл ажиллагааг хилийн чанадад ажиллаж амьдарч буй чадварлаг бүсгүйчүүл олноор дэмжих болсон учраас бид энэ удаагийн чуулганаа нийтийг хамралгүй чанар, чадавхийн өндөр түвшинд зохион байгуулахаар зорьж байна. Товчхон хэлэхэд ухамсар, ёс суртахууны  болоод  боловсролын “академик” чадвартай эмэгтэйчүүдийн VIP чуулган болно.
Өмнөх чуулганд оролцсон зарим хүмүүс чуулганы дундуур орж гарч сэлгүүцэж, дэлгүүр хэсэх шаардлага тавьж сайн дурын ажилтнуудыг загнаж зандарч, төлөвлөсөн ажлыг хувийн шалтгаанаар хойшлуулах зохисгүй үйлдэл  гарч байсан.  Хугацаандаа буцалгүй Юта мужид үлдсэнийг араас нь хөөцөлдөж буцааж  байлаа. Манай сангийн нэрээр визэнд орчихоод иймэрхүү үйлдэл гаргах нь чин сэтгэл, хүсэл зоригоороо сангийн үйл ажиллагаанд оролцох хүмүүсийн замыг хааж байна гэсэн үг. Бид энэ тал дээр хатуу байр суурьтай ханддаг.

Д.У-: Энэ чуулганаас ямар үр дүн хүлээж байна. Монголын өнөөгийн нөхцөл байдалд ямар дүгнэлт өгч,  нийгэмд ямар мессеж хүргэх гэж байна вэ?
С.Э-: Чуулганы илтгэл бодлого боловсруулах түвшинд бэлтгэгдсэн учир энэ дэвшлийг ажил хэрэг болгож, Монгол Улсын төрийн бодлогод хүргэх нь бидний зорилго. Энэ тэргүүнд шийдвэрлэх асуудлыг хэрхэн шийдэх мессежийг нийгэмд хүргэх гэж байна. Яг ямар асуудлаар гэдэг нь чуулганы төгсгөлд тодорхой болно. Оюуны өндөр чадавхитай эмэгтэйчүүдийг нэгтгэж, нийтэд таниулна.  Гадаадад амжилттай яваа бүсгүйчүүдийн анхаарлыг Монгол руу хандуулж, нэгтгэх нь бас нэг үр дүн. Мэдээж чуулганд оролцогсод найз нөхөд болж, хамтран ажиллах түншээ олж, мэдээлэлээ солилцож, мэдлэгээ хуваалцах нь өмнөх чуулганаас өвлөсөн уламжлал.

Сэтгэлийн хавтсыг нь сөхсөн тэмдэглэл:       

Хэдийгээр цаасан дээр бууж, хавтаслаагүй ч С.Энхбаярын сэтгэлийн хавтас бид хоёрын ярианы үеэр нээгдсэн юм. Янз бүрийн соёл иргэншилд ажиллаж амьдарч байгаа монгол эмэгтэйчүүдийн эх орноо гэх сэтгэлийг нэгтгэх, эмэгтэйчүүдээ хөгжүүлэх нь  түүний чин хүсэл. Зорилгодоо хүрэх замд хүмүүстэй сайдах муудах, санаа нийлэх, нийлэхгүй асуудалд авах гээхийн ухаанаар хандаж, харин  “танай чуулганд бохь байдаггүй юмуу, та нар бэлтгэхгүй яасан юм” гэх мэт шүүмжийг сонсоод хүмүүсийн ухамсарт харилцаа, ёс зүйг төлөвшүүлэх нь энэ тэргүүний  үйл хэрэг юм байна гэж боддогоо илэн далангүй ярив.

Анх гэр бүлээрээ 22 насандаа Америкт амьдрахаар хөл тавьж байсан энэ бүсгүй одоо “Sukh Agency, INC” нэртэй American Family insurance компаний тэргүүний нэгжийг 9 жил  удирдаж, “Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Сан”- г хөл дээр нь баттай зогсоож чаджээ.

Д.У-: Танай өвөг эцгийг партизан Лувсандамба “Дамба” гуай,  аав Сүх тань Монгол Улсын зөвлөх инженер байсан гэж сонссон?
С.Э-:Тийм ээ. Удмын юм болов уу даа. Миний гэр бүлийнхэн нийгмийн идвэхитэй хүмүүс.  Миний аав Д.Сүх ЗХУ-д Уралын политехникийн дээд сургууль төгсөөд Барилгын зургийн төв институт, НАБТЕГазар, НАБСАН ХХК-д инженер, гүйцэтгэх захирлаар насан эцэстлээ 40 гаруй жил ажилласан Монгол улсын зөвлөх инженер хүн байсан. Миний ээж Маамын Ичинхорлоо нь хүн ардынхаа эрүүл мэндийн соргог манаа Эрүүлийг хамгаалахын урьдчилан сэргийлэх алба болох Ариун Цэвэр Халдвар Судлалын Станцаас Мэргэжлийн хяналтын газар хүртэлх бүхий л бүтцэд Хүнсний эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчаар 30 гаруй жил тасралтгүй ажиллаад гавъяаныхаа амралтанд гарсан ч гэсэн мэргэжлийнхээ дагуу “Хүнс хангамж төв” НӨҮГазарт эрүүл ахуйч их эмчийнхээ ажлаа хийсээр байгаа.

Танд баярлалаа. Амжилт хүсье!

Монголын Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Сан болон Чуулганы мэдээллийг фасебоокын Mongolian Women’s Development Foundation хуудас, http://www.monwdf.org/images/stories/logo.png  үзээрэй.

Ярилцсан сэтгүүлч Д.Уранзул  Чикаго хот 2017 он

enkhbayar2
Шинэчлэгдсэн огноо: 2017 оны 4 сарын 27, Пүрэв гараг
Уншсан: 208 удаа

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 11 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
    1  2  3  4  5
  6  7  8  91011
13141516171819
202122232425
27282930   

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

ХҮҮДЭЭ УЧИРЛАЖ ХЭЛЭХ ҮГ

ХҮҮДЭЭ УЧИРЛАЖ ХЭЛЭХ ҮГ Ѳргѳн уулсын бэлээс алгуурхан хѳѳрѳх манан шиг хѳвсийж, ѳндѳр уулын хэцээс тэнгэрт дүүлэх бүргэдийг... 2017 оны 11 сарын 13

Б.Уранчимэг

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (I global их сургууль - 2 дахь хэсэг) 2017.10.27

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (I global их сургууль - 2 дахь хэсэг) 2017.10.27 I global их сургуулийн олон улсын оюутан хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Мөнхзул Америк хэмнэл нэвтрүүлэгт... 2017 оны 10 сарын 27

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.11.17

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.11.17 ЭМЧИЙН ҮГ: Эрүүл хоол хүнс ЭХ НУТГИЙН АЯЛГУУ: СТА дуучин О.Оюун-Эрдэнэ МОНГОЛ ТВ-10: Эргэн дурсахад... 2017 оны 11 сарын 17

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2