Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

"АЗ ЖАРГАЛГҮЙ" ХҮМҮҮС

2017 оны 4 сарын 25, Мягмар гараг  .:.  Бичсэн: 
(1 үнэлгээтэй)
unhappypeopleОлон янзын шалтгаанаар хүмүүс өөрийгөө "Аз жаргалгүй байна" хэмээн гуниглаж, үүнийхээ төлөө бусдад гомдоллон бухимддаг. "Аз жаргалгүй байгаа" шалтгаанаа бусдаас хайна, хариуг нь олохгүй болохоор өөрийгөө "азгүй байна" хэмээн тооцно.

-АЗ ЖАРГАЛГҮЙ ХҮМҮҮС: Ажил хөдөлмөр хийх дургүй, ажил хийх шаардлагатай болбол биед амар хөнгөхөн ажил хийж их цалин авахыг хүсдэг. Нэгэнт өөрөө ажил хийх дургүй болохоор амьдралд шаардлагатай их мөнгийг өөрийгөө зовоохгүйгээр олохыг мөрөөднө. Нүүрном дээрх "баяжина" гэсэн тайлбартай бүх зураг дээр шейр хийн дарна. Хааяа тохиолдлоор жаахан мөнгө олдох ахул мөнөөх зурган дээр шейр дарснаас боллоо хэмээн итгэж, бусад хүмүүсийг ятгадаг. Ажил сайн хийж, их мөнгө олж байгаа хүмүүст дургүй нь хүрч, "шуналтай" "сувдэг сэтгэлтэй" -г нь гайхан бусдад муулна. Тэдний амьдрал сайжрах тусам уур нь хүрч, өөртэйгээ харьцуулан тэднийг үзэн ядна.

-АЗ ЖАРГАЛГҮЙ ХҮМҮҮС: Өөрөө энэ амьдралд хичээхгүй хэрнээ, үргэлж бусадтай өөрийгөө харьцуулан атаархдаг. Хүмүүсийг хэмжих хэмжүүр нь өөрөөс нь дээр, өөрийнх нь түвшинд, өөрөөс нь доогуур түвшинд гэсэн үнэлгээ. Яалт ч үгүй өөрөөс нь илүү хүмүүст атаархах хэрнээ долигонон зусардана, өөрөөс нь доогуур хүмүүсийг өрөвдөж буй дүр үзүүлэх хэрнээ боломж л олдвол дээрэлхэн доромжилно. Найзалж нөхөрлөхдөө ашиг хонжоо харна, маргалдаж муудалцахдаа хэн нэгний "өнгөрсөн цаг" дээр, " чи тийм л амьтан байсан шүү дээ" хэмээн тодотгох аж. Өнгөрсөн цагт өөрөөс нь муу байсан хэн нэгний өнөөдөр цагийн амжилтыг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Өнгөрсөн цагтаа байлгах гэж хүссэнээрээ өөрийгөө зовоож, өрөөл бусдад түүнийг муучлах шалтгаан болгодог.

-АЗ ЖАРГАЛГҮЙ ХҮМҮҮС: Алив зүйлд чин сэтгэлээсээ ханддаггүй, арга нь олдвол хуурч аргалахыг л хичээдэг. "За яахав ингэсгээд л болгочихно доо" гэдэг бодлоос үүдэлтэй чанаргүй хийсэн болгон нь бусдын урмыг хугална. Учирлаж хэлэхээр яаж ийгээд өөрийгөө өмөөрөх шалтаг олж тайлбарлана, эс бөгөөс хуурамч нь аргагүй инээд инээмсэглэлээр халхлах гэж оролдоно. Ажил хэрэгт ч, хамтын зүтгэлд ч, андын нөхөрлөлд ч чин сэтгэлээрээ хандаагүй, хуурамч дүр эсгэснийхээ төлөө тэд өөрсдөө ганцаарддаг. Ганцаардах хэрээрээ бусдад гомдон бусдыг муучилцгаах аж. Чин сэтгэлээсээ хайрлаагүй хайр унтарч, чин сэтгэлээсээ хандаагүй итгэл мохож, чин сэтгэлээсээ хийгээгүй ажил болгон үр дүнгүй болно. Аргалах гэж оролдсон оролдлого болгон нурж, чи бусдын өмнө үнэ цэнэгүй болж хувирдаг. Тэгээд л өөртөө бус өрөөл бусдад гомдомхой хүн болно.

-АЗ ЖАРГАЛГҮЙ ХҮМҮҮС: Ном болон өөртөө хэрэгтэй мэдээллүүдээ унших дургүй, ам дамжсан хов живийн мэдээлэлд л дуртай. "Гэнээ" гэсэн төгсгөлтэй яриа болгон түүнд хамгийн "амттай" санагддаг. Улс орны хөгжилд ч, бусдын амьдралд ч, өөрийнхөө ажил амьдралд ч, алив санаатай болон санамсаргүй тохиолдол бүхэнд өөрөө учрыг нь ойлгож дүгнэлт хийхийг огт хүсдэггүй. Яаж ийгээд л өөртэйгээ адил хүмүүсийг олж, хамтдаа "гэнээ" төгсгөлтэй яриаг үргэлжлүүлэн сэтгэлээ баясгадаг. Түүнийгээ бусдад түгээнэ. Хаана олон хүмүүс цугласан байна, тэр газарт зөнгөөрөө очиж мөнөөх "гэнээ" төгсгөлтэй яриануудаас л өөрийн итгэл үнэмшилээ хайцгаана. Өөрөө ном уншихыг хүсэхгүй, өрөөл бусдын ярианд итгэхээ болох тусмаа өөртөө ч итгэхээ болино. Тэгээд бусдыг үзэн ядна.

-АЗ ЖАРГАЛГҮЙ ХҮМҮҮС: Өөрийн хувь заяагаа өөрөө мэдэхээ больж, өрөөл бусдад даатгадаг. Өөрөө уншиж ойлгохгүй, бодож сэтгэхгүй байх тусмаа бусдын амнаас зөвтгөх тайлбар олж сонсохыг хүснэ. Ламд эсвэл бөөд мөнгө, өргөл барьц барьж хувь заяагаа даатгаад түүндээ итгэн найдаж хүлээцгээдэг. Тэдний "болно"," бүтнэ" гэсэн бүхэн бүтэхгүй болохоор өөрийгөө муу хувь заяатайд тооцон гутарч гунин нэг бол архи ууж сэтгэлээ согтоон мансууруулна, эс бол дургүй нэгнээ бусадтай хамтад муулж, тэр хүний алдаа болон сул тал дээр нь өөрийгөө "илүү" хэмээн сэтгэж тайвширна. Хийх ажилгүй гиюүрч суух атлаа гадагшаа гарах болохоор зурхай үзэж даган мөрдөх аж. Өөрийнхөө аз жаргалыг хундага дарсны ёроолоос, эсвэл бусдын алдаан дээрээс олж хараад байдаг болохоороо л хүн чанараа алдаж эхэлдэг юм даа.

Хэн нэгний аз жаргалгүй амьдарч байгаа шалтгаан нь улс төр, эдийн засаг, эцэг эх, найз нөхөд, ажлын газрын дарга, хамтран ажилладаг хүмүүсээс огт хамааралгүй. Зарим тохиолдолд ийм хүчин зүйл нөлөөлөх авч, тэр нь маш бага хувь хэмжээтэй. "Би яасан азгүй хүн бэ?" хэмээн гомдоллон уйлахын оронд, "Би аз жаргалтай байхын тулд юу хийх ёстой вэ?" гэж өөрөөсөө асуу. Ажил хийж сураагүй цагаан гарнаасаа асуу, атаархаж хорсож явдаг бухимдлаасаа асуу, өөртөө итгэж чаддаггүй арчаагүйдлээсээ асуу, өрөөлийг хайрлаж чаддаггүй хуурмагаасаа асуу, унших дургүй мунхагаасаа асуу, уурлаж гомдоллох араншингаасаа асуу. Аз жаргалыг бусдаас хайхын оронд өөрөөсөө хай. Ухаарч дотоод сэтгэлээ чагнах юм бол тэнд л аз жаргал тань буй, сэхээрч бүхнийг харьцуулан эргэцүүлэх юм бол тэнд л аз жаргал тань буй, чин зүрхнээсээ бусдыг хайрлан туслах юм бол тэнд л жинхэнэ аз жаргал тань буй. "Сайн явах санааных, муу явах заяаных" гэдэг сургааль буй.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Шинэчлэгдсэн огноо: 2017 оны 4 сарын 27, Пүрэв гараг
Уншсан: 280 удаа

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 6 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
     1  2  3  4
  5  6  7  8  910
12131415161718
192021222324
2627282930  

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

"ЧОНО" (бүжгэн жүжгийн түхай миний сэтгэгдэл)

"ЧОНО" (бүжгэн жүжгийн түхай миний сэтгэгдэл) Англи улс нэгэн цагт бүх чоноо устгачихаад, байгалын алдагдсан тэнцвэрээ тэнцүүлэхийн тулд ѳѳр... 2017 оны 5 сарын 24

Б.Уранчимэг

UMONTV-ийн нэвтрүүлэг (Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулганы илтгэлүүд-4) 2017.05.06

UMONTV-ийн нэвтрүүлэг (Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулганы илтгэлүүд-4) 2017.05.06 АНУ-ын Чикаго хотод болсон Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулга уулзалтын 3 дахь өдөр тавигдсан... 2017 оны 5 сарын 8

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.05.05

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.05.05 МТВ ҮЗҮҮЛЖ БАЙНА: Монголын парламентын түүхээс Америк дахь Монгол Телевизийн байнгын үзэгч-дэмжигч... 2017 оны 5 сарын 6

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2