Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

"ЧОНО" (бүжгэн жүжгийн түхай миний сэтгэгдэл)

2017 оны 5 сарын 24, Лхагва гараг  .:.  Бичсэн: 
(1 үнэлгээтэй)
chono1Англи улс нэгэн цагт бүх чоноо устгачихаад, байгалын алдагдсан тэнцвэрээ тэнцүүлэхийн тулд ѳѳр орноос чоно хүдалдан авч дахин нүтагшуулсан гэдэг. Чоно гэдэг амьтан байгалын тэнцвэр хийгээд энэ ертѳнцѳд оршихуйн тѳлѳѳх тэмцлийн жинхэнэ үлгэр жишээ. Тийм болоод монголчууд бидэн шиг чоныг “хийморь” болгон шүтдэг үндэстэнгүүд цѳѳнгүй бий.

АНУ-ын Виржина мужийн Стерлинг дүүрэгт байрлан сүргалтаа явуулдаг сонгодог бүжгийн “Sterling Ballet” сургуулийн эзэд болох Д.Ѳлзийсайхан, Т.Туяа нар сурагчид нарынхаа хамт “Чоно” нэртэй бүжгэн жүжгийг найруулан тоглосныг энэ сарын 20 нд очиж үзлээ. Монгол бүжиг дэглээч Америк оронд дэглэж найруулсан энэхүү бүжгэн жүжиг, чонон сүргийн ѳсѳн үржихүй, хайр дүрлал, гэр бүл болон амьдрал тэмцлийн талаар бидэнд хүүрнэв. Цаг үеэсээ үрган гардаг уран бүтээл нь энэ цаг үеийн сэтгэл шаналгасан олон асуудлуудыг “ѳѳрийн хэл”-ээрээ илэрхийлдэг аж.

…Амьдрал дахь айдас түгшүүр гэдгийг огт мэдэхгүй, хайр ѳхѳѳрдлѳѳр дүүрэн байдаг бидний бяцхан үрсүүдтэй адилхан жижигхэн хѳѳрхѳн бэлтрэгнүүдийн бүжгээр эхэлсэн энэ бүжгэн жүжигт чонон сүргийн амьдралыг ѳвѳрмѳцѳѳр дүрслэн үзүүлжээ. Сүргийн удирдагч эр чоно бол эр зоригтой хүчирхэг, хамгаалалан тэмцэгч, уриалан дуудагч байдаг бол сүргийн хѳтѳч эм чоно үзэсгэлэнтэй гоо, хайр халамжаар дүүрэн, баяр баясгаланг бүтээгч байдаг аж. Бяцхан бэлтрэгнүүдэд гэнэт айдсыг авч ирэгч нь хүн, сүргийн эзэн чоныг хѳнѳѳгч нь хүн, тэдний амьдралыг бусниулж итгэл найдварыг нь үнтраагч нь бас л хүн. Ѳдрѳѳс ѳдѳрт робот болон хүвирч буй хүмүүс бид байгаль амьтныг ѳрѳвдѳж хайрлахгүйгээр алж устган, эвдэлж сүйтгэж байгаа бол, чоно байгаль дэлхийдээ үнэнч хэвээрээ үлдэж байна. Бид тэднийг алж устгаж байгаа нь ѳѳрсдийн мѳн чанараа алдаж байгаагийн илрэл гэж тэд энэ бүжгэн жүжгээрээ бидэнд учирлалаа.

Чононуудын бүх хѳдѳлгѳѳнийг ихэвчлэн дѳрвѳн хѳл дээр нь тулгуурлан дэглэсэн бол, сэтгэлийн хѳдѳлгѳѳнийг нь сүүлний хѳдѳлгѳѳнѳѳр илэрхийлжээ. Зураач Ч.Ганбаатарын бүтээсэн тайзны зүраг үнэхээр гайхалтай байлаа. Чононуудын хувцас нь тайзны зүрагтайгаа уусан нэгдэж байсан бол анчны хувцас нь эрс ялгарч байсан нь ѳвѳрмѳц шийдэл байсан. Бүжгийн ихэнх хѳдѳлгѳѳн нь модерн болон сонгодог бүжгийн хослол байв. Эдний сургуулийн сурагчдын бүжиглэх ур чадвар нь жилээс жилд сайжирч, мэргэжлийн бүжигчдийн хэмжээнд хүрч байгаа нь харагдаж байлаа. Жилдээ бүрэн хэмжээний 2 бүжгэн жүжиг найруулан тавьдаг сургуулиуд олон байдаг болов уу. Энэхүү бүжгэн жүжгийн гол дүрд Монголын ДБЭТ ийн гоцлол бүжигчин Э.Бэхтулга ирж бүжиглэлээ. Зарим хэсэгт чонын улилт нь бүжгийн хѳгжим болон хүвирч байгаа нь сонирхолтой санагдсан. Тайз засалт болон гэрэлтүүлэг, найруулга, хѳгжим, оролцогчдын бүжиглэх үр чадвар бүгд маш сайхнаар нэгдэж байв. Америкт ажиллаж амьдарч буй монгол үран бүтээлчид хамтран ажиллаж эхэлж байгаагийн сайн жишээ энэ байв.

-Нилээд олон жилийн ѳмнѳ Монголын ДБЭТ -т эмэгтэй япон найруулагч “Чоно” нэртэй бүжгэн жүжиг найрүүлж тавьж байсан юм. Гэхдээ тэр бүжгэн жүжиг амжилт олоогүй. Чонын тухай монгол хүний, япон хүний ойлголтууд ѳѳр ѳѳр л дѳѳ. Япончууд монголчууд шиг чоныг дуурайн ульж чадахгүй. Тэр үед надад ийм бүжгэн жүжиг тавих санаа тѳрж байсан юм. Чонын сүрэг бүюү гэр бүлийн түхай, бас хайрын түхай дүрсэлсэн бүтээл. Америк бол чоно ихтэй оронд тооцогддог. Ѳнгѳрсѳн жил анх удаа найруулан тавьж байснаасаа энэ жил багагүй ѳѳрчлѳлт хийлээ. Жилээс жилд сайжруулаад байж болно.

-Чонын сүрэг эв нэгдэлтэй байх тусмаа илүү хүчтэй. Эр чоно үргэлж манлайлагч бас удирдагч байдаг. Анчдыг чонын сүрэг бүсэлсэн хэрнээ тэднийг барьж идсэнгүй. Гэвч анчид сүргийн эзэн чоныг алж үстгаж байна. Хүмүүс бид бусдыг хайрлан ѳрѳвдѳхгүй байна шүү дээ. Бусдыг үргэлж айлган түгшүүлж байна. Бид улам ихээр хувиа бодож, байгаль дэлхийгээ бас ан амьтдыг алж устгасаар байна. Бид ѳѳрсдийгѳѳ “хэн бэ?” гэж бодох ахүл арчаагүй, ѳрѳвдѳлтэй л амьтад. Бид бас бусдын тухай бодож байх хэрэгтэй байна. Биднийг бүтээсэн олон хүчин байсаар л байна.

-Энэ бол хүүхдүүдэд зориулсан бүтээл. Энэ бүжгэн жүжгээрээ хүүхдүүдэд хүмүүжил олгож байгаа хэрэг. Хэдийгээр чоно амьтан боловч яг л хүмүүстэй адилхан гэр бүлээрээ амьдарч, бие биенээ хайрлан дүрлаж байдаг. Тийм болохоор бүжгийнхээ хѳдѳлгѳѳн бүрийг хүүхдүүдэд тайлбарлан хэлж ойлгуулж байв. Тэд энэ бүхний тухай маш сайн ойлгосон болохоор чин сэтгэлээсээ бүжиглэж байгаа юм. Бид энэ тухай маш олон хүмүүст бас хүүхдүүдэд хэлж ойлгүүлах хэрэгтэй байна шүү дээ.

-Бүжгэн жүжгийн хѳдѳлгѳѳн бүр нь эрэл хайгуул. Санамсаргүй үтга үчиргүй хѳдѳлгѳѳн гэж байдаггүйтэй адил хѳдѳлгѳѳн болгон нь амьдралын тѳлѳѳх тэмцэл байдаг. Бүжгийг модернээр тавихад илүү их эмоци дүрсэлж болдог бол, сонгодог бүжгийн хѳдѳлгѳѳнѳѳр илүү их жүжиглэлийг үзүүлж болдог. Тэгэхээр энэ бүхнийг сайн хослуулах хэрэгтэй байлаа. Уран бүтээл бол цаг үеийн тусгал. Тийм болохоор бид хамтдаа олон зүйлийн талаар хүмүүст хэлж үчирлаж байх цаг нь болжээ.

...Энэ бүтээлийн дараа Д.Ѳлзийсайхан бид хоёр сургууль дээр нь хуучлахад тэрээр ингэж ярьсан юм. Москвад сонгодог бүжгийн сургууль тѳгссѳн Д.Ѳлзийсайхан, Т.Туяа нар АНУ д мэргэжлээрээ ажиллаж, Виржина мужид “Sterling Ballet” сонгодог бүжгийн сургуулиа 2010 онд байгуулжээ. Жил болгоны шинэ жилийн ѳмнѳ “Шелкунчик” бүжгэн жүжгийг найруулан тавьдаг үламжлалтай тэдний хамт олон “Чоно” бүжгэн жүжгийг хоёр дахь удаагаа найруулан тавьсан нь энэ. Тэдний тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл www.sterlingballet.com цахим хүүдсаар нь зочилж үзээрэй. Амьдрахуйн тѳлѳѳх чонын сүргийн хүчирхэг тэмцэл, түүний тѳлѳѳх эв нэгдэл, хаана ч дасан зохицихуйн чадварыг монгол найруулагчийн бүтээснээр холын Америкт үзэх тэр мэдрэмж. Бид ч бас адилхан хүвь заяаг туулж яваа. Бусдыг хайрлах хайр, хүчирхэг эр зоригтой хослохоороо монголчүүд биднийг чонотой адилхан болгодог юм болов уу?


Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

chono2chono3chono4chono5chono6chono7chono8chono9chono10chono11
Шинэчлэгдсэн огноо: 2017 оны 6 сарын 05, Даваа гараг
Уншсан: 321 удаа

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 9 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
      1  2
  4  5  6  7  8  910
111213141516
18192021222324
252627282930 

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

САНАА ба ГҮЙЦЭТГЭЛ

САНАА ба ГҮЙЦЭТГЭЛ …Хүн болоод л тѳрчихсѳн юм чинь бидний тархинд үй түмэн санаа эргэлдэж байдаг. “Тэгэх юм сан”, “Тэгчихвэл... 2017 оны 9 сарын 20

Б.Уранчимэг

UMONTV-ийн Америк хэмнэл нэвтрүүлэг (Дасгалжуулагч,ОУХМ Д.Сүлдбаяр) 2017.09.22

UMONTV-ийн Америк хэмнэл нэвтрүүлэг (Дасгалжуулагч,ОУХМ Д.Сүлдбаяр) 2017.09.22 Америк хэмнэл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Pentagon MMA жимийн дасгалжуулагч, багш, ОУХМ Дамдины... 2017 оны 9 сарын 22

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.09.22

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.09.22 МТВ ҮЗҮҮЛЖ БАЙНА: - Хүн төрөлхтний найрамдал нөхөрлөл,энхийн хэл Эсперанто - Чингисийн Монгол Америк... 2017 оны 9 сарын 22

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2