Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

Н.Энхбаяр: М.Энхболд төрийг ХУВЬЧИЛЖ авсан. М.Энхболдын дууг нойрондоо ч танина Онцлох

2017 оны 6 сарын 18, Ням гараг  .:.  Бичсэн: 
(2 үнэлгээтэй)
enhbayaryaria

Н.Энхбаяр: Би М.Энхболдын дууг нойрондоо ч танина

2016 оны 6 сарын 26


Н.Энхбаярын мэдэгдэл Дууны бичлэг: https://www.youtube.com/watch?v=1cRROYlzKao
МАН-ын удирдлагуудын төрийн албыг худалдаж, сонгуулийн төсөв босгож байна гэх агуулгатай аудио бичлэгийг МАХН-ын Сонгуулийн ерөнхий менежер Э.Эрдэнэжамъяан өнгөрсөн долоо хоногийн сүүлээр олон нийтэд цацаж, мэдээлэл хийсэн билээ. https://www.youtube.com/watch?v=8nkwTf9z6jA

Тэгвэл олны анхааралд буй эл асуудалтай холбоотойгоор МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдөр мэдээлэл хийлээ.


Тэрбээр,

"Энэ бол зөвхөн албан тушаал худалдсан явдал биш ээ. Монголын төрийг худалдсан байна. Монголын төрийг ямар хямдхан худалдаж байна аа? 60 тэрбум төгрөг гэдэг бол бидний хувьд асар их мөнгө. Гэхдээ Монголын төр 60 тэрбум төгрөг буюу 30-хан сая долларын үнэтэй гэж үү. Монголчууд аа, сэрээчээ! Та биднийг унтаж байх хооронд МАН-ын удирдлагууд Монголын төрийг худалдчихсан байна. 

Сонгууль нэртэйгээр хууль бусаар мөнгө босгож байгаа эдгээр М.Энхболд нар 60 тэрбумаа 600 тэрбум болгож авна. Ард түмний халааснаас хулгайлж, луйвардаж авна.

Хүүхдүүдэд өгөх ёстой мөнгийг, ахмадуудад өгөх ёстой мөнгийг, орон сууц барих ёстой мөнгийг, оюутнуудыг дэмжих ёстой мөнгийг, Монголыг хөгжүүлэх ёстой мөнгийг МАН-ынхан авах нь.

М.Энхболд тэргүүтэй МАН-ын удирдлагууд намын гишүүдээ ч гэсэн худалдчихлаа. МАН-ын гишүүдийн итгэл найдварыг мөн худалдчихлаа. Санал өгөөгүй байхад сонгуулийн дүнг “гаргачихаж” байгаа нь ард түмнээ доромжлоод зогсохгүй төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн оролдлого юм. 

МАН ийм аргаар олон суудал авбал энэ нь  ард түмний санал бус луйвар болно. Ёс суртахуунтай юм бол одоо М.Энхболд нэрээ татах хэрэгтэй. Намайг сонгуульд оруулахгүй хуйвалддаг атлаа, өөрсдөө ийм ноцтой зүйл хийчихээд ичих ч үгүй сонгуульд оролцож болохгүй. Хэрвээ сонгогдох юм бол ард түмэн түүнийг луйвраар сонгогдсон хэмээн огцортол нь ярьж, шүүмжилж, чичлэх болно. 

Өөрсдийг нь илчилсэн хүмүүсийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна хэмээн МАН-ынхан ярьж явна. Хэрвээ үнэхээр шударга хууль шүүхийн байгууллагатай юм бол илчилсэн биш хууль бус зүйл хийсэн хүмүүсийг шалгах ёстой. 

М.Энхболдыг бага залуу байхаас нь гараас нь хөтөлж, дэмжиж явсан хүн бол би.Тэр утгаараа юуны өмнө ард түмнээсээ уучлал гуйж байна. Энэ хүн их эвдэрчээ. Зөвхөн нийслэлээс 60 тэрбум босгоно гэхчлэнгээр хоорондоо ярьж байна. Мөнгөөр, хууль бусаар Монголын төрийг хувьчлах гэж байна. 

Би М.Энхболдыг сайн мэднэ. М.Энхболдын дуу, хоолойг нойрон дундаа ч танина. Ц.Сандуйгийн дууг харин мэдэхгүй. Мэддэг хүмүүс нь тэртээ тэргүй таниж байгаа байх. М.Энхболд, Ц.Сандуй нартаа хандаж хэлэхэд, миний дүү нар одоо энэ бичлэгээ өөр намын тухай ярьж байсан зэргээр тайлбарлаж, худлаа ярих гэсний хэрэггүй. Харин эртхэн шиг ёс суртахууныхаа хариуцлагыг хүлээ. Эрүүгийн хариуцлага ч хүлээж магадгүй" гэв. 

Б.ЭНХЭЭ

ЭХ СУРВАЛЖ: МАХН-ын Хэвлэлийн бага хурал.

https://www.news.mn/r/307073
http://202.131.225.29/r/187652

Доржзодовын зоригтой дэлгэсэн баримтууд
http://sixtybln.mozello.com/timeline/
https://twitter.com/dropmires

http://medeelel.com/news/item/2644

Шинэчлэгдсэн огноо: 2017 оны 6 сарын 18, Ням гараг
Уншсан: 3704 удаа

Нийт сэтгэгдэл (1)

1. Шууд хариуцлагын үүрүүл
Одоо нялцагнаад байх цаг биш. Хууль бус зүйл хийсэн нь үнэн юм бол хариуцлагын үүрүүлээд бүх өмчийн хураагаад шоронд нь хийх хэрэгтэй. Тэгж байж цэгцэрнэ.. Тэгэхгүй бол хумсалсаар хумсалсаар хулгайч,худалчийн туйлдаан орлоо.
Бичсэн: Зочин | 2017 оны 9 сарын 10 | IP: 107.77.92.xx

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 11 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
    1  2  3  4  5
  6  7  8  91011
13141516171819
202122232425
27282930   

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

ХҮҮДЭЭ УЧИРЛАЖ ХЭЛЭХ ҮГ

ХҮҮДЭЭ УЧИРЛАЖ ХЭЛЭХ ҮГ Ѳргѳн уулсын бэлээс алгуурхан хѳѳрѳх манан шиг хѳвсийж, ѳндѳр уулын хэцээс тэнгэрт дүүлэх бүргэдийг... 2017 оны 11 сарын 13

Б.Уранчимэг

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (I global их сургууль - 2 дахь хэсэг) 2017.10.27

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (I global их сургууль - 2 дахь хэсэг) 2017.10.27 I global их сургуулийн олон улсын оюутан хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Мөнхзул Америк хэмнэл нэвтрүүлэгт... 2017 оны 10 сарын 27

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.11.10

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.11.10 ЭМЧИЙН ҮГ: Ханиад томуунаас сэргийлэх нь ЛОС АНЖЕЛОСТ УУЛЗАЦГААЯ: Мiss Hollywood Mongolia МОНГОЛ ТВ-10: Эргэн... 2017 оны 11 сарын 10

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2