Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

Арвын “А”- гийнхан

2017 оны 7 сарын 16, Ням гараг  .:.  Бичсэн: 
(0 үнэлгээтэй)
school“Хүнд хамгийн эрхэм зүйл бол амьдрал. Тэрээр ганцхан удаа олдох бѳгѳѳд, түүнийгээ үр ашиггүй ѳнгѳрүүлсний тѳлѳѳ хожим харамсахгүйгээр амьдрах хэрэгтэй” Н.Островский \10 р анги тѳгсѳлтийн монтаж дээр бичсэн үг\

Би боловсролын салбарт 20 жил ажиллахдаа нэг л удаа 10 р анги дааж тѳгсгѳсѳн юм. 1987 оны хавар буюу одоогоос яг 30 жилийн тэртээх хавар Завханы Тосонцэнгэлийн 10 жилийн дунд сургуулийн 10 ын “А” ангийг тѳгсѳгчид миний хувьд, багш хүний ур чадвар хийгээд хайр шингэсэн чин сэтгэлийн минь “бүтээл”. Ѳдгѳѳ оюун сэтгэлгээ нь тѳлѳвшиж, ажил амьдрал нь тэгширч, хүний амьдралын утга учрыг ухаарч яваа шавь нар минь миний сэтгэлд 1987 оны хавар шиг ид залуухан хэвээрээ. Миний амьдралын олон сайхан гэгээн дурсамжууд, унаж босч, алдаж ухаарч явсан он цагуудын баяр гунигийн хэлхээс эд нартай минь холбогддог. Багш хүний сэтгэлд шавь нар нь үргэлж хүүхдээрээ, хэзээ ч хаана ч уулзсан тэр цагийнхаараа, хайр хүндлэл итгэлцэл нь дэвтрийн цаасан хуудас шиг цагаахан ариухнаараа байдагт л ид шид оршдог байх. Багш шавь нар бие биенээ хэзээ ч ѳѳрѳѳр харж мэдэрдэггүй.

…1982 оны намар Завханы Булнай сумын 8 жилийн сургуулиас Тосонцэнгэлийн 10 жилийн дунд сургуульд зураг хѳдѳлмѳрийн багшаар шилжиж ирээд 5 “А” ангийн дааж авч билээ. Бага ангийн багш Амаржаргал, дараа нь Жавзандолгор багшаар удирдуулж байсан жижигхэн хѳѳрхѳн хүүхдүүд миний шавь нар болж 6 жилийг хамтдаа үдэв. Анхны багш нарынх нь суулгасан зѳв тѳлѳвшил нь энэ ангийг удирдахад надад арай амар байсан байх. 6 р ангид ороход нь 5 “Д” ангийг тарааж бусад бүлгүүдэд нь хуваарилахад нэмэгдсэн хүүхдүүдтэйгээ нийлээд, 8 р анги тѳгсѳхѳд нь тойргийн бусад сургуулиудаас хүваарилагдсан хүүхдүүд нэмэгдээд хожмын 10 “А” ангийг бүрдүүлсэн юм. Цэрэгжилийн багш Намжилдорж, Тогтохбаяр нар бэлтгэж оролцуулдаг байсан цэрэг спортын “Дѳл” тоглолтод нилээд хэдэн жил аймаг улсад шалгарч байсан нь хамт олон сайнаар бүрэлдэхэд нѳлѳѳлсѳн. Хавар хаврын салхинд сайртаж холцруутсан хацартай, харлаж борлосон нүүрнээсээ цагаан шүд яралзуулан инээж байсан тѳрхүүд миний сэтгэлд хамгийн тод үлджээ. Ж.Цолмон, П.Долгормаа, Ё.Мѳнхнасан гурван охин улирлын дун гаргах болоход миний ѳмнѳѳс бүгдийг нь хийж дуусгадаг байсан сан. Сайн шавь нартай байсандаа би их азтай багш байсан.

Социализмын үеийн дунд сургуулиудын жишгээр “Урлагийн үзлэг”, “Намрын спартакиад”, “Шинэ жил”, “Багш нарын баяр”, “Хаврын ажил” бас “Намрын ажил”, “Хѳдѳлмѳр зуслан” гээд бидний хамтдаа ѳнгѳрүүлсэн цаг хугацаа болгон одоо аз жаргалтай дурсамжууд болон үлджээ. Нэг тийм сэтгэлийн шаналгаагүй гэгээн ѳдрүүд, бие биенийхээ мѳн чанар болоод хайр халамж мэдэрсэн ѳдрүүд. Загнуулж зэмлүүлэн бас аргадуулж хайрлуулж байсан мѳчүүдэд гомдлын нулимсаа хайр, ухаарал болгон залгилж байсан юм шүү, та нар. Би тийм ч гайхалтай мундаг багш байгаагүй ч ѳглѳѳ бүхэн хичээл эхлэхээс ѳмнѳ уншиж ѳгдѳг байсан Сухомлинскийн сургаальт ѳгүүллэгүүд, Дэйл Карнейгийн харилцааны сургаалууд, Расул Гамзатовын “Миний Дагестан” номноос эх орон ээжийгээ хайрлах сэтгэлийн ѳчлүүдийг , бас олон олон номнуудаас хэсэгчлэн уншиж ѳгдѳг байсан нь тэд нарт жаахан ч атугай зѳв хүн болж тѳлѳвшүүлэх хүслийн шаналал байсан. 1990 он гараад амаргүй хэцүү цаг үед надтай уулзахдаа “Багш аа та биднийг хэтэрхий шударга хүн болгон тѳлѳвшүүлжээ, энэ цаг үед амаргүй л байна шүү” хэмээн наргиан болгон хэлж байсныг ч санаж байна. Зѳв тѳлѳвшилд шалгуур нь цаг хугацаа л байдаг юм.

1987 оны хавар миний хувьд амаргүй хүнд үеүд байсаан. Бараг бүх хүмүүс надаас нүүр бууруулж байсан тэр хавар миний сэтгэлийн гэрэл гэгээ , итгэл найдвар минь тэд нар л байлаа. 10 “А” ангийг тѳгссѳн 28 шавь нараас Ж.Цолмон “алтан медаль”тай тѳгсч Унгар улсад, У.Ганбат Чехословак улсад, Г.Гантуяа Германы бэлтгэлд, Т.Ганболд, Б.Доржсүрэн, Т.Түмэндэмбэрэл нар ОХУд, П.Долгормаа МУИС д, Ганчимэг Ё.Мѳнхнасан нар ХААИС д суралцахаар хүваарь авч бас олон шавь нар минь техниккумын хуваарь авсан нь миний сэтгэлийг амрааж тайвшруулсан. Тэгэхэд би та нарт бас ѳѳртѳѳ баярлаж, “багш” болж чадсандаа ѳѳрийгѳѳ жаахан “тоов”. Олон шавь нарынхаа нэрийг энд багтаах боломжгүй. Tэр цагаас хойш 30 жил ѳнгѳрчээ, бага хугацаа биш. Удахгүй тэд 30 жилийн ойгоо тэмдэглэн уулзах гэж байгаагаа надад дуулган урьсан юм. Хүний амьдралын 30 жилд их олон зүйлс ѳѳрчлѳгддѳг ч, сурагч насандаа хамт байсан найзуудаа, багш нараа яг тэр үеийнхээр нь тѳсѳѳлж хайрладаг. Сэтгэлдээ тэднийг ѳѳрчилдѳггүй. Анх сургуульд ороод цав цагаан дэвтрийн цаасан дээр анх удаа бичсэн “А” үсэг хүний амьдралын бүх л үед мартагдалгүй, баларч арилахгүй тов тодхон байдагтай яг адил.

1987 онд Завханы Тосонцэнгэлийн 10 жилийн сургуулийг тѳгссѳн Галбадрах багштай 10 “А”, Гарамдагва багштай 10 “Б”, Хандсүрэн багштай 10 “В”, Ѳлзийдэлгэр багштай 10 “Г”, Ёндонжамц багштай 10 “Д”, Лхагвасүрэн багштай 10 “Е”, Нарантуяа багштай 10 “Ж” ангийн бүх тѳгсѳгч нартаа 30 жилийн ойн баяр хүргэе. “Улсын тэргүүний” Завхан аймгийн Тосонцэнгэлийн 1 р 10 жилийн сургуулиар овоглож, нэр алдрыг нь дуудуулан биширч, тэр сургуулийг тѳгссѳн олон мянган залуусын нэг гэдгээрээ бахархаж яваад тань баяр хүргэе. Одоо хэр нь тааралдаж уулзах бүрдээ “багш аа” уулга алдан мэндэлдэг, сайн ч явсан муу ч явсан “найз аа” хэмээн дуу алдаж тэвэрч зовлон жаргалаа чин сэтгэлээсээ хүүрнэдэг, амьдралынхаа зовлонтой хэцүү мѳчид нэгэн ангийнхнаа дурсан нулимстай хэрнээ мушийж инээмсэглэдэг сурагч насны нѳхѳрлѳл энэ амьдралын гэгээн сайхан баталгаа. “Манай ангийн охин”, “манай ангийн хѳвгүүн” хэмээн ач зээ нарынхаа дэргэд ч гайхуулан хуучилж, тэдний гайхcан шоолж инээмсэглэсэн гэнэн харцны ѳѳдѳѳс бахархан байж инээдэг сайхан цаг дор та нар минь уулзан, бие биенээ санасан сэтгэлээ дэвтээж буй. Сэтгэл тань амар амгалан, баяр баясгалантай байг ээ. Шавь та нар минь ч миний амьдралын хамгийн гэгээн сайхан дурсамжийн эзэд. Та нарыгаа хайрлан дурсаж явдаг шүү, багш нь.


Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Шинэчлэгдсэн огноо: 2017 оны 9 сарын 09, Бямба гараг
Уншсан: 50 удаа

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 9 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
      1  2
  4  5  6  7  8  910
111213141516
18192021222324
252627282930 

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

“ДЭЛХИЙН” ба “ЖАЛГЫН” БѲХЧҮҮД

“ДЭЛХИЙН” ба “ЖАЛГЫН” БѲХЧҮҮД Монголын бокс, чѳлѳѳт болон жу -до бѳхийн тамирчдын эр зориг ур чадвар ихэд дээшилж дэлхийн хэмжээнд... 2017 оны 9 сарын 7

Б.Уранчимэг

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (Гал сөнөөгч Б.Жавхлан) 2017.09.08

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (Гал сөнөөгч Б.Жавхлан) 2017.09.08 UMON TV- ийн Америк хэмнэл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Файрфах дүүргийн гал унтраах ангийн aврагч,... 2017 оны 9 сарын 9

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.09.15

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.09.15 ЭХ НУТГИЙН МЭНД: Архангайгаас хүргэсэн мэндчилгээ ТАНЫ ОЧИХ ГАЗАР:  Chincoteague арал ИХ ЭМЧ Г.ОЮУНБИЛЭГ:... 2017 оны 9 сарын 15

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2