Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

МЭДЛЭГ ба ТУРШЛАГА

2017 оны 8 сарын 25, Баасан гараг  .:.  Бичсэн: 
(0 үнэлгээтэй)
balance…Амьдралын олон он жилүүдийг туулж ѳнгѳрүүлсний дараа хүмүүс бүх зүйлсийг арай ѳѳрѳѳр харж дүгнэж цэгнэдэг. Залуу насанд амьдрал яг л дуусах гэж байгаа юм шиг мэдэрч байсан айдастай мэдрэмжээ эргээд санахад тийм ч аймшигтай тохиолдол биш байсныг ойлгоно. Тэр үедээ хэн нэгэнд учиргүй гомдож үзэн ядаж байснаа эргэн санахад зүгээр л уучлаад ѳнгѳрѳхѳд болох л байсан мэт санагдана. Онгиргон сагсуу зангаасаа болж дотно хүмүүсээ гомдоож байснаа эргээд дурсахад “ямар ч тэнэг байж вэ?” хэмээн ѳѳрѳѳсѳѳ ичиж харамсах сэтгэл тѳрнѳ. Aмьдралын туршлага цаг хугацааны урсгал дунд улам ихээр баяжигдан, тэр хэрээрээ ухаарал болон шингэж байдаг. Чи хичнээн бардам, ѳѳртѳѳ итгэлтэй байлаа ч ахмад хүмүүсийн хэлж буй үгсийг анхааралтай сонсож байх шалтаг нь энэ юм. Урсаж буй амьдралын хэмнэлд алдаж болох алдаагаа урьдчилан харж, зайлсхийж ѳнгѳрүүлэхийн тулд шүү дээ. Амьдралд энэ тухай мэддэг юм шиг санагдах авч яг ѳѳрѳѳ туулаад үзэхэд мэдрэмж нь шал ѳѳр байгаа нь туршлага юм.

Сургууль тѳгсѳхдѳѳ залуус ѳѳрийгѳѳ ихэд тоож, түүний хувьд бүх зүйл амар хялбар мэт санагдан, бусад хүмүүс ѳѳрѳѳс нь дорой арчаагүй юм шиг бодогдох үе бий. Англиар сайн ярьж чадаж байгаагаа “эрдмийн оргилд хүрлээ” хэмээн бардамнан бусдын ѳмнѳ гайхуулах гэвч, англиар бичсэн бүтээлүүдийг ойлгож чадахгүй байгаа нь ердѳѳ л ѳнгѳ тѳдий зүйл юм шүү дээ. Их дээд сургуульд үзэж судалсан зүйлээ ажил дээр гараад хэрэгжүүлэх гэвч нэг л болж ѳгдѳггүй. Аажим аажимдаа чиний мэдлэг амьдрал дээр туршлага болон батжих үед л чиний талаарх үнэлэмж ѳсч эхэлдэг. Тийм болохоор ѳндѳр үнэлэмжтэй компани, байгууллагууд хэрэгцээтэй мэргэжилтнээ сонгож ажилд авахдаа мэдлэгээс туршлагыг нь илүүтэй сонирхоно. Ядахдаа мэдлэгээ бусдад гайхуулах гэж хүмүүсийн яриаг таслан ѳѳрийнхѳѳ санааг бусдад тулгаж мэдэмхийрхэх бус, бусдын яриаг анхааралтай сонсож, эгзэгтэй үед ѳѳрийн санаагаа оновчтой илэрхийлэх нь ажлын туршлага юм. Толгойд багтаж ядсан мѳрѳѳдлийн олон санаануудаас бусдад хэрэг болох үнэ цэнэтэй нэгэн санааг бүтээл болгох нь туршлага юм. Ярихаас хийж бүтээх нь мэдлэгээс туршлага болох эхлэл мѳн.

Их дээд сургууль тѳгссѳнийг гэрчлэх диплом нь мэдлэг эзэмшсэнийг нотлох бичиг баримт болохоос ур чадварын баталгаа биш. Хичнээн мундаг сайн сургууль тѳгссѳн хэрнээ бусдад хэрэгтэй бүтээл хийж чадаагүй бол тэр диплом тань зүгээр л цаас. Дэлгүүрт худалдагч хийхийн тулд 2 дээд сургууль тѳгссѳн бол хайран цаг хугацаа. Хэн нэгэнтэй хурим хийж гэр бүл зохиож байгаа тань амьдралын эхлэл. Харин амьдралаа авч явж чадахгүйгээсээ ѳѳрийгѳѳ ч ѳрѳѳлийг ч зовоон тарчлааж байгаа бол энэ нь бүтээл хийгээд үр дүн биш аж. Ингээд бодох ахул мэдлэгээс туршлага хүрэх замын хѳтѳч нь чин сэтгэл байдаг ажээ. Ямар ч зүйлийг чин сэтгэлээсээ хийж чаддаг хүмүүс энэ амьдралд сайн бүтээгчид болдог аж. Хийхийг хүсээд аргыг нь олж байгаа тохиолдол болгон чиний мэдлэгийг сайн туршлага болгон хувиргаж байдаг. Заримдаа бодох ахул залуусыг ажил амьдралын туршлага нь жигдэрсэн үед улстѳрд, бас шийдвэр гаргах эрх мэдэлд томилж баймаар. Ядахнаа л эхнэрээсээ ѳѳр бүсгүйтэй айлд хоног тѳѳрүүлчихээд, ѳѳр нэгэн бүсгүйг хүчиндсэн гэх хэрэг мандахад “би дотуур ѳмдѳѳ ѳмсѳѳд гарсан шүү дээ” хэмээн олны ѳмнѳ учирлахыг сонсохгүй юм сан.

…Хүн нас ахиад туулж ѳнгѳрүүлсэн амьдралаа эргэн санагалзахдаа тухайн үед амаргүй хэцүү мэт санагдаж байсан зүйлс энгийн амархан байсныг ойлгодог. Тэгээд л бусдад үгэлж учирлана. Залуу насаараа гоёж аархсан хүмүүст энэ болгон тѳвѳгтэй мэт санагддаг байж магадгүй. Намрын навчис модноосоо сэрчигнэн газарт унаж хийсэх улиралд, насны хяруу санчиганд сорлон сууж нүдний галд сэтгэлийн шүүдэр бѳнжигнѳх үед энэ тухай эргэцүүлнэ. Хэрэв энэ амьдралд дахиад эхлэх боломж олддог бол ямар ч алдаа гаргахгүйгээр тѳгс тѳгѳлдѳр амьдарч чадах санаашрал, бодлын манан дунд сүүмэлзэнхэн алсарна. Алдаатай оноотой гэвч амьдрал дэндүү сайхан шүү дээ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Шинэчлэгдсэн огноо: 2017 оны 9 сарын 09, Бямба гараг
Уншсан: 63 удаа

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 9 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
      1  2
  4  5  6  7  8  910
111213141516
18192021222324
252627282930 

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

“ДЭЛХИЙН” ба “ЖАЛГЫН” БѲХЧҮҮД

“ДЭЛХИЙН” ба “ЖАЛГЫН” БѲХЧҮҮД Монголын бокс, чѳлѳѳт болон жу -до бѳхийн тамирчдын эр зориг ур чадвар ихэд дээшилж дэлхийн хэмжээнд... 2017 оны 9 сарын 7

Б.Уранчимэг

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (Гал сөнөөгч Б.Жавхлан) 2017.09.08

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (Гал сөнөөгч Б.Жавхлан) 2017.09.08 UMON TV- ийн Америк хэмнэл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Файрфах дүүргийн гал унтраах ангийн aврагч,... 2017 оны 9 сарын 9

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.09.15

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.09.15 ЭХ НУТГИЙН МЭНД: Архангайгаас хүргэсэн мэндчилгээ ТАНЫ ОЧИХ ГАЗАР:  Chincoteague арал ИХ ЭМЧ Г.ОЮУНБИЛЭГ:... 2017 оны 9 сарын 15

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2