Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

“САЙД” бол ХҮН мѳн

2017 оны 10 сарын 09, Даваа гараг  .:.  Бичсэн: 
(1 үнэлгээтэй)
ministerСайд бол маш хариуцлагатай албан тушаал болохоос, хэмжээ хязгааргүй эрх мэдэл биш. Бид тэгж ойлгоод сурчихсан болохоос энэ бол хэн дуртай нь хийдэг ажил ч биш. Тухайн салбраа маш сайн мэддэг, энэ салбартаа тэргүүлэх хэмжээнд ажиллаж байсан, жинхэнэ зүрх сэтгэлээсээ санаа зовинож, хѳгжлийн тѳлѳѳх ѳѳрчлѳлтийг хийх хүсэлтэй хүний хийдэг ажил. Манайхан “Сайд” гэхээр л бусдаас тасарчихсан “хүмүүн бус”, “ер бишийн” гэсэн зусар сэтгэлгээгээр ханддаг болохоор л хичнээн чадваргүй, сэтгэлгүй, мунхаг байлаа ч “ѳѳрийгѳѳ огтоос гололгүй” сайд болох гэж зүтгэдэг хүмүүс олон болчихож. Тэдэнд “Сайд” болж бусдад гайхуулан, эрх мэдлээ ашиглан баяжих, бусдын зусардлыг албатай юм шиг мэдэрч байх гэсэн адбиш хүсэл байхаас салбрын хѳгжил, уналт бараг л хамаагүй. Бидний мунхаг сэтгэлгээн дээр бүрдсэн энэ тогтолцоо, “Сайд”-ыг томилогдоход нь зусардаж далдаганаад, унахад нь нулимж дэвслээд байдаг бохир жишгийг бий болгожээ.

Сайд бол хүн мѳн. Тэр бидэнтэй адил хааяа найзуудтайгаа нийлж ууж наргидаг, ардаа хань хүүхэдтэй, тэднийгээ сайнаар авч явахын тулд санаа тавьдаг, заримдаа болчимгүй үйлдлээсээ бол ханьдаа зэмлүүлдэг, аав ээжийнхээ ачийг хариулж чадахгүй ч сэтгэлийг нь зовоож нэрийг нь муугаар гаргахыг хүсдэггүй жирийн л хүн. Тэр хүн Сайд болсноороо бусдаас илүү хариуцлага хүлээх учраас бусдаас хичээж ажиллах үүрэгтэй. Салбрын хѳгжлийн бодлого чиглэл, үйл ажиллагааны стандарт, ажиллагсадын нийгмийн асуудал, бусад салбруудтай хамтарч ажиллах уялдаа холбоо, гадаад болон дотоод харилцаа, дэлхийн хѳгжлийн чиг хандлага руу хэрхэн ойртож очих гэхчилэн маш олон асуудалд анхаарах учиртай. Тийм болохоор юун хүүхэн шуухантай явалдах, морь мал уях, саунд сууж наргих, энд тэнд очиж хадаг яндар зүүж эсвэл тууз хайчлах вэ? Сайдын албан тушаал хувийн тань эрх чѳлѳѳг хязгаарлаж, үүргийг тань улам ихээр нэмэгдүүлнэ. Олны ѳмнѳ ил тод байх үүрэгтэй учраас ѳчүүхэн тѳдий ч алдаа гаргах эрх үгүй. Ёс зүй болон хариуцлага таныг бусдаас тусгаарладаг болохоос, эрх мэдэл тань тусгаарлахгүй. Алдаа гаргах аваас жирийн иргэдээс ч илүү ял үүрэх учиртай.

У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерѳнхий Сайдаар томилогдсоноос хойш, ѳѳрийн баг болж ажиллах танхимаа бүрдүүлэх гэж нилээд зовж байгаа бололтой. Намууд дотор бугласан “албан тушаалын шахаа”, түүнийг дагалдсан “шахааны бизнес” Монголын Тѳрийг бузарласан шигээ одоо ч “ѳмхий”-гѳѳ тавихгүй бололтой. Ѳѳрсдѳѳ ёс зүйгүй, сүргийн бутцээр луйвар хийж сурсан, чадваргүй, сэтгэлгүй мѳртлѳѳ “Сайд” болох ямар их дуртай юм бэ? Нам дагасан ийм л арчаагүй тогтолцооноос болж л ѳдгѳѳ Монголын тѳр дампуурлын ирмэг дээр очиж, олон нийт Тѳрд итгэх итгэлээ алдсан. Ёс зүй болон муу ажилласныхаа тѳлѳѳ нэг ч сайд хариуцлага хүлээж байсангүй, энэ их хугацаанд. Энэ чинь л “баасан дээр суух ялаа” адил сайдын албан тушаалд ичгүүргүйгээр шунадаг үй олон улстѳрчдийг бий болголоо. УИХ аасаа сонгосон Ерѳнхий сайддаа итгэл үзүүлээд, танхимаа ѳѳрѳѳ бүрдүүлэх эрх мэдлийг нь ѳгч , муу ажиллавал хариуцлагыг чанга хатуугаар тооцож чаддаг тѳртэй болж чадахгүй бол энэ намууд татан буугдвал таарна. “Даахгүй нохой булуу хураах”-ыг хичнээн жил харлаа. Залхаж байна шүү.


Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Шинэчлэгдсэн огноо: 2017 оны 10 сарын 09, Даваа гараг
Уншсан: 369 удаа

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 12 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
      1  2  3
  4  5  6  7  8  9
11121314151617
181920212223
25262728293031

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

ЧИНИЙ ҮНЭ ЦЭНЭ…

ЧИНИЙ ҮНЭ ЦЭНЭ… Энэ амьдралд заримдаа чи ганцаархнаа тайзан дээр гарч зогсоод чиний эргэн тойрон дахь хүмүүс алга... 2017 оны 12 сарын 12

Б.Уранчимэг

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (Эмчийн туслах Б.Мөнхжаргал) 2017.11.25

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (Эмчийн туслах Б.Мөнхжаргал) 2017.11.25 Америк хэмнэл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Fairfax convenient care төвийн эмчийн туслах Б.Мөнхжаргал... 2017 оны 11 сарын 25

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.11.24

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.11.24 СТУДИЙН ЦАГ: Гадаадын Иргэн,Xарьяатын Газрын дарга,Монгол Улсын Гавъяат хуульч, Цагдаагийн хурандаа... 2017 оны 11 сарын 25

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2