Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

ЧИНИЙ ҮНЭ ЦЭНЭ…

2017 оны 12 сарын 11, Даваа гараг  .:.  Бичсэн: 
(1 үнэлгээтэй)
whoamiЭнэ амьдралд заримдаа чи ганцаархнаа тайзан дээр гарч зогсоод чиний эргэн тойрон дахь хүмүүс алга ташицгааж байх шиг мэдрэмж тѳрдѳг үү? “Чи үнэхээр гайхалтай хүн юм аа” гэж зарим нь хашгиралдах авч, тэдэн дунд чам руу үл ялиг жоготой хэрнээ тоомжиргүй инээмсэглэх, зүгээр л “Чи хѳгийн амьтан шүү дээ” хэмээн тохуутай хэрнээ доогтой харах тѳрхүүдийг анзаарах болно. Зусардагсад, үл тоогсод, үзэн ядагсадын дунд ганцаархнаа нүв нүцгэн зогсох шиг тийм мэдрэмжийн дор “Нээрээ би хэн юм бол?” гэж заримдаа ѳѳртѳѳ эргэлзэх аж. Зусардан хашгиралдах хүмүүсийн ѳѳдѳѳс тэгтлээ догдлон баярлахгүй ч, үл тоогсодын ѳѳдѳѳс болгоомжлонгүй харж, харин үзэн ядагсадын ѳѳдѳѳс айдсаа нууж ядан ширвээтнэ. “Нээрээ би хэн юм бол?” хэмээн ѳѳрѳѳсѳѳ асуухдаа яг л ѳѳр шигээ хэн нэгнийг бусдын дундаас хайн хараачилна. Ѳѳртэйгээ адил нэгнийг олж мэдрэхдээ “Би бусадтай л адилхан юм байна шүү дээ” хэмээн ханьсаж урамшина. Тэгээд л тэдэн дунд уусч, тэдэнтэй хамт тайзан дээр зогсох хэн нэгнийг харж алгаа ташина. Зусардалт, үл тоогсод, үзэн ядалтын дунд л хүн ѳѳрийнхѳѳ үнэ цэнийг мэдэрдэг.

Энэ амьдралд заримдаа чи хаа нэгтээ тѳѳрѳѳд ганцаархнаа гайхан эргэлзэж, хаа нэгтээгээс аврал эрэн зогсох шиг мэдрэмж тѳрдѳг үү? Айдсаа дарж, “Зүгээр дээ хэн нэгэн над руу ирж гараа сунгах л болно” хэмээн итгэлтэйгээр хүлээх, эргэлзэнгүйгээр “За яахав дээ бүх юм аяндаа сайхан болно доо” гэж ѳѳрийгѳѳ тайвшруулах, “Яанаа ингээд л бүх юм ѳнгѳрлѳѳ гэж үү?” гэж айн тэвдэх мѳчлѳгүүдийн дунд бид амьдарцгаадаг. Ѳѳрийг тань олж аваад чин сэтгэлээсээ хайрлаад байгаа тэр хүнийг хайрлаад л хайрлаад, тэр хэрээрээ ѳѳрийнхѳѳ бас тэр хүний гайхамшигтай сайхныг мэдрээд л мэдрээд л байна гэдэг дэндүү сайхан. Ѳѳрийг тань олж аваад хайрлаад байгаа хэн нэгнийг ѳѳрѳѳ сэтгэлээсээ хайрлаж чадахгүй атлаа, зѳвхѳн ѳѳрийгѳѳ л хайрлуулах гээд ѳѳрийгѳѳ ч ѳрѳѳлийг ч зовоох нь бий. Дундуур сэтгэл, дүүрэн хайрыг шингээж чаддаггүй аж. Ѳѳр рүү тань зорьж ирээгүй ч, бараа нь харагдсан хэн нэгнийг хань татаж хамтдаа хаа нэгтээ одох нь бий. Зүгээр л ганцаараа байх айдсаа давж хэн нэгэнтэй ханьсаж байх нь илүү амар байж болох. Дүүрэн хайр, дундуур сэтгэл, хэн нэгнийг хань татаж амьдрах зааг дээр л хүн ѳѳрийнхѳѳ үнэ цэнийг мэдэрдэг.

Хүмүүс бид энэ амьдралд ѳѳрийн хэрэгтэй зүйлээ үнэлэн худалдаж авдагтай адил, ѳѳрийгѳѳ ч бас бусдыг ч үнэлдэг. Хэрхэн үнэлэх нь ѳѳрѳѳс тань, ѳѳрийн тань тѳлѳвшилѳѳс шалтгаална. Таны эргэн тойронд байгаа хүмүүсийн үнэлэмж таны үнэлэмжтэй тохирч байдгийг та анзаардаг уу? Та найзуудтайгаа нийлээд хов жив яриад л, бусдыг муулаад, бүх зүйлсийг шүүмжлээд суугаад л байдаг бол энэ нь таны үнэлэмжийн илэрхийлэл. Найзуудтайгаа нийлээд уншсан ном мэдээллүүдээ хуваалцаж, алив зүйлийн бодит утга учрыг хамтдаа эрж хайн, бусдад хүндэтгэлтэй хандаж, бусдын гэм бурууг уучлан, байгаа түвшинд нь ойлгон харьцаж байгаа бол энэ таны үнэлэмжийн илэрхийлэл. Найзуудтайгаа нийлээд ууж наргин, ѳмсѳж зүүснээрээ хамтдаа гайхуулан, бусдыг ялгаварлан шоолж, доромжлон тохуурхаж байдаг бол энэ таны үнэлэмжийн илэрхийлэл. Та эргэн тойрноо эргэцүүлээд нэг аж даа. Таны эргэн тойронд байгаа хайр, итгэл, хүндлэлийн хэмжүүр нь таны үнэ цэнийн хэмжүүр юм шүү дээ. Та толинд харах бүрдээ ѳѳртѳѳ дурладагтай адил, таны дурлан хүсэмжилж байгаа бүхэн таны үнэ цэнийн хэм хэмжээ байдаг юм даа.

…Хүн энэ амьдралд ѳѳрийгѳѳ ч бас бусдыг ч хайрлаж, ѳѳртѳѳ ч бас бусдад тусалж, ѳѳрийгѳѳ ч бас бусдыг ч сайн сайхнаар ѳѳрчилж, ѳѳрийн хүссэн зоргоороо амьдрах гэж л ирдэг. Чи бусдыг хайрлаж, үнэлж хүндэлж байгаа бол бусад нь чамайг хайрлан, үнэлж хүндлэх л болно. Тэгээд л “Чи юуг тарина, түүнийгээ л хурааж авдаг” хэмээн дорно дахины сургаалд учирлажээ. Чи ѳѳрийгѳѳ толинд нэг сайн хар даа. Инээмсэглэж байгаа бол та хамгийн үнэ цэнэтэй хүн мѳн. Гайхалтай сайхан энэ амьдрал их л энгийн юм шүү дээ.


Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Шинэчлэгдсэн огноо: 2017 оны 12 сарын 10, Ням гараг
Уншсан: 229 удаа

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2018 оны 1 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
  1  2  3  4  5  6
  8  91011121314
151617181920
22232425262728
293031    

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

“ХҮНГИЙ”-н ГОЛЫН ХҮҮХДҮҮД (бага насны гэгээн дурсамж)

“ХҮНГИЙ”-н ГОЛЫН ХҮҮХДҮҮД (бага насны гэгээн дурсамж) Би Завханы Завханмандал суманд тѳрж, бага насаа Завханмандал, Эрдэнэхайрхан, Ургамал сумдад ѳнгѳрүүлсэн... 2018 оны 1 сарын 8

Б.Уранчимэг

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (“Хүслийн шинэ жил”)

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (“Хүслийн шинэ жил”) Вашингтоны монгол сургуулийн сурагчдын “Хүслийн шинэ жил” сүлд модны наадмыг бүрэн эхээр нь ЭНД... 2017 оны 12 сарын 30

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.12.29 (Шинэ жилд зориулсан дугаар)

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.12.29 (Шинэ жилд зориулсан дугаар) HAPPY NEW YEAR: АНУ дахь Монгол Телевизийн мэндчилгээ ОЙР ДОТНЫХОНДОО: Сэтгэлийн мэнд МОНГОЛ ТЕЛЕВИЗ-10:... 2017 оны 12 сарын 29

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2