Medeelel
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

“ѲМХИЙ ҮНЭРТЭЭД БАЙНА, ЦОНХОО ОНГОЙЛГООЧ”

2017 оны 12 сарын 20, Лхагва гараг  .:.  Бичсэн: 
(0 үнэлгээтэй)
openwindow…Монголын улстѳр ялзарсан суурин дээрээ “ѳмхийрчээ”. Ойлгохыг хичээгээд ч, зѳвтгѳж бодох гээд ч Монголын улстѳрийн үндсэн тогтолцоо нь маш ихээр гажуудсан нь мэдрэгдээд байна. Энэ тогтолцоог үндсээр нь ѳѳрчлѳхгүй л бол, хувь хүнийг хичнээн харааж зүхээд юу ч ѳѳрчлѳгдѳхгүй юм байна.

*Нэгэн зүйл. Увайгүй улстѳрчид, бидний ѳмнѳ хичнээн шударга царайлаад ч, шийдвэр гаргах эрх мэдлээ ашиглан гарын үсгээ үнэлж, авилгалд их хэмжээний мѳнгѳ завшсаар амташжээ. Тендэр, тусгай зѳвшѳѳрѳл, бусад баримт бичгүүд дээр авилгал ѳгч гарын үсгээ зуруулсан нэг ч хүн энэ тухай ярьж илчлэхгүй мѳртлѳѳ мэдэн будилаад, харааж зүхээд л сууж байгаа. Хууль бусаар ч хамаагүй, авилгал ѳгч байгаад ч болов ѳѳрийнхѳѳ хэргийг бүтээсэн бусад нь энэ талаар огт дуугарахгүй байгаа нь улстѳрийн гажуудсан тогтолцоог хамтдаа бүтээж байгаа хэрэг. Энэ асуудлаар “хохирсон” гэж нэг ч хүн гомдол гаргадаггүй болохоор л тэд биднийг үл тоомсорлон даварсаар байна. Баримт ч олдохгүй.

*Нэгэн зүйл. Улстѳрчид нэртэй олон луйварчид, бие биенийхээ хулгайлж завшсаныг мэддэг мѳртлѳѳ хэн хэн нь барьцаалагдаад чанга дуугарч, хариуцлага шаардаж чаддаггүй. Хариуцлага хүлээлгүйгээр хулгайлж завшиж болдог болохоор зарим залуус “бизнес хийж” мѳнгѳѳ арвижуулахын тулд л улстѳрд орж ирж байна. Нам харгалзахгүй, ашиг сонирхол нэгтэй, ах дүү хамаатан садангийн сүлжээ орон нутгуудыг ч хамарч байна. Энэхүү “аалзны тор” шиг сүлжиж байгаа сүлжээг таслаагүй цагт тогтолцоог ѳѳрчилж чадахгүй. “Тэрний хүн” гэдэг нэршлийн ѳмнѳ зусардаж, ѳѳрѳѳс нь арчаагүй нэгэн ѳѳрийг нь удирдахчаа аядахыг хүлээн зѳвшѳѳрдѳг болсон нь тэднийг улам сэхүүн болгож байна.

*Нэгэн зүйл. Хуулийн болон хяналтын байгууллагуудын томилгоонд улстѳрчид ѳѳрсдийн ашиг сонирхлоороо ханддаг болсны улмаас АТГ, ТЕГ, ЦЕГ, Шүүх, Прокурорын байгууллагууд ѳѳрсдийн ёс зүйгээ алдаж, хэн нэгнийг айлган сүрдүүлж, дарамталж, захиалгаар ажилладаг болсон нь Хурцтай холбоотой үйлдлүүдээр нотлогдож байна. Ийм үйлдлүүд нь иргэдийг айдаст автуулан, шударга ёс байдагт эргэлзэх эргэлзээг бий болгожээ. Тэд шударга бус хуулийн ѳмнѳ хүчин мѳхѳсдѳж, тэр хэрээрээ аймхай хулчгар болж буй. Ѳмнѳх Ерѳнхийлэгчдийн аажим аажмаар бий болгосон энэ дарангуйлал, улстѳрийн гажуудсан тогтолцоог хамгаалах зорилготой мэт. Бид шударга хууль, хяналтын тогтолцоог бий болгож чадахгүй бол амжилт олохгүй.

*Нэгэн зүйл. Хууль бусаар баяжсан, хууль бусаар ажилладаг олон эрх мэдэлтнүүдийн хүүхдүүдийн хууль зѳрчиж амьдардаг хэв шинж нь олон залуусын ирээдүйд муу нѳлѳѳ үзүүлж болзошгүй болж байна. Хэр хэмжээндээ дарамтлагчид, хүчирхийлэгчид бий болох аваас бидний үр хүүхдүүд болон ирээдүй хойч үеийнхэн ч айдас түгшүүрээс салахгүй. Амьдралын түвшингээр ялгаварлан гадуурхалт бий болгож байгаа нь Монголын боловсролын тогтолцооны арчаагүйдлийн жишээ. Хэрэв бид Боловсролын тогтолцоог шинэчилж ѳѳрчлѳхгүй л бол ѳнѳѳгийн биднээс ч илүү аймхай хулчгар иргэдийг бий болгоно. Үүнээс илүү “хорлол” гэж хаана байх билээ.

Нэгэн зүйл. Mонголын улстѳрийн энэхүү гажуудсан тогтолцоог хамтдаа бий болгосон бид ѳѳрсдѳѳ буруутай. Үүнийг бичиж байгаа би ч, уншиж байгаа та ч хэзээ ч баримт гаргаж зүрхлэхгүй. Асуудал хѳндѳгдѳх бүрийд л шуугиж хашгичиж, ѳѳр хоорондоо хэрэлдэж, харааж зүхсээр дараа нь мартаж орхино. “Салан баавгайн үлгэр” шиг л… “60 тэрбумын хэрэг”, “Оффшор дансны хэрэг”, “Хүчирхийллийн хэрэг”, “Хурцын хэрэг”, “Утааны асуудал”, “Хар тамхины хэрэг”… Нэг асуудал гарахаар шуугиж шуугиж байгаад, дараагийн хэрэг мандахаар мартаж орхино. Хэргээс хэргийн хооронд, дуулианаас дуулианы хооронд зѳвхѳн ѳѳр хоорондоо хэрэлдэж суудаг бидний араншин, улстѳрчдѳд шатрын нүүдэл шиг ашиглагдаж байна даа.

…Бид ѳѳрсдѳѳ бухимдаж хэрэлдсээр, залхаж ядарчээ. Ѳмхийрсэн намаг шиг Монголын улстѳрийн тогтолцоог ѳѳрчлѳхѳѳс ѳѳр аргагүйг бид ойлгож байна. Улстѳрд орж ирсэн эрүүл саруул сэтгэлгээтэй залуус ч ойлгож шинэчлэхийг оролдож эхэллээ. Tэвчээр нь барагдсан залуус энэ талаар баримт дурьдан дуугарч эхэллээ. Энэ сайн хэрэг шүү. Бас олон сайн залуус улстѳрѳѳс хамааралгүйгээр хийж чадах сайн үйлсүүдээрээ нийгэмд гэрэл гэгээ түгээж эхэллээ. Яг үнэндээ энэ цахим орчинд ихэвчлэн хар бараан мэдээллүүдийг “санаатай” мэт түгээн бухимдал үүсгэж байгаа болохоос, зѳндѳѳ олон сайхан үйлс бүтээгдэж байгааг мэдэрч байна. Худлаа цээжээ дэлдэж “Эх оронч” дүр эсгэн хашгиралдаж байснаас дор бүрнээ хийх ажлаа, бүтээлээ чин сэтгэлээ шингээн хийж байхад ѳѳрчлѳлтѳд их нэмэр болно доо. Бас зѳв сайн санаачлагуудыг чин сэтгэлээсээ дэмжиж байвал…

Баримт нотолгоо бичиж чадахгүй ч сэтгэлдээ мэдрэгдээд байгаа зовинолоо та бүхэнтэй хуваалцлаа. Бичсэнийг минь уншчихаад намайг шүүмжилж, зүхэх гэж байгааг тань ойлгож байнаа. Надаар ч сонин юмгүй дээ, ажлаа хийгээд л …

 
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Шинэчлэгдсэн огноо: 2018 оны 1 сарын 24, Лхагва гараг
Уншсан: 128 удаа

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2018 оны 2 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
     1  2  3
  5  6  7  8  91011
121314151617
19202122232425
262728    

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

ТААЛАМЖГҮЙ МЭДРЭМЖ

ТААЛАМЖГҮЙ МЭДРЭМЖ …Тэр явдлаас болж түүнд бас ѳѳртѳѳ гомдсон сэтгэлд минь наран жаргах шиг харанхуйлж, орчлон ертѳнцийн... 2018 оны 2 сарын 8

Б.Уранчимэг

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (“Хүслийн шинэ жил”)

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (“Хүслийн шинэ жил”) Вашингтоны монгол сургуулийн сурагчдын “Хүслийн шинэ жил” сүлд модны наадмыг бүрэн эхээр нь ЭНД... 2017 оны 12 сарын 30

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2018.02.02

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2018.02.02 ЦАГААН САРЫН ӨМНӨ: Ногоон Дарь Эхийн аялгуу OHIO-ГИЙН ЗОЧИН: АНУФИЛЬМ студийн захирал,найруулагч Ц.Эрдэнэчимэг... 2018 оны 2 сарын 2

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2