Medeelel
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

НАС АХИХААР...

2018 оны 1 сарын 02, Мягмар гараг  .:.  Бичсэн: 
(0 үнэлгээтэй)
wiserЖил жилийн шинэ онд цаг хугацаа насыг минь жигүүр дээрээ тээж ѳндрѳѳс ѳндѳрт нисдэг. Хичнээн ѳндѳрт дүүлэх тусмаа энэ ертѳнцийг, эгэл амьдралыг дээрээс нь хараачлан сэтгэлдээ багтаана. Үлдэж хоцорсон цаг хугацаа бус ѳмнѳ минь тодрох ирээдүй миний хѳтѳч болон намайг дагуулна. Бид ѳнгѳрч буй цаг хугацааны тоосноос сугарч зѳвхѳн урагшаа л тэмүүлдэг болохоор
энэ амьдрал хязгааргүй бас таашгүй мэт. Аргамжааны сурыг алд алдаар эвхэх мэт цаг хугацааны урсгал, дурдатгал мѳрѳѳдѳл хоёрын зааг дээр түрхэн амсхийх мэт. Санаа алдах бүрийд салхилах цаг хугацааны шуурганы ул мѳр, нүүрэн дэх үрчлээсэнд минь нуугдаж бүхнийг амар тайвнаар ажиглана.

Нас ахихаар ѳнгѳ мѳнгѳний сүүдрээс нүдний хор дайжиж, үнэ цэнийн гэрэл гэгээг тодхон хардаг болно. Нас ахихаар үүдэн хоймрын зайнд ч үнэн худлыг ялгаж, мѳн чанарын эрхэмсэг оршихуйг сэтгэлээрээ мэдэрнэ.
Нас ахихаар тэвчээрийн чагтагыг чангаас чанга зангидаж, сэхүүн онгиргон араншинг тайван хүлээж авна. Нас ахихаар атаархал гомдлоос аажим аажмаар алсарч, уужуу ууч сэтгэлээр бусдыг энэрч ойлгоно.
Нас ахихаар хайрын халуун илчийг зүрхээрээ мэдэрч, бусдад түүнээ түгээн баярлуулах гэж хичээдэг болно.
Нас ахихаар ѳнгѳрсѳн алдаа бүхнийхээ тѳлѳѳ ѳѳрийгѳѳ ч бусдыг ч уучилж, хоосон чанарыг ойлгож гэгээрнэ.
Нас ахихаар сэтгэлийн жолоогоо цулбуурдан тогтоож, жаргал зовлонгийн дэнсийг тэнцүүлэн анирдана.
Нас ахихаар гэгээн алсад одсон олон олон сүнснүүдийн сүүдэрт жиндэж, гагц үхлийн тухай эргэцүүлэн бодно.

Жилээс жилд шувуудын цуваа мэт алсрах цаг хугацаа бидний насыг жигүүр дээрээ тээн оноос онд хѳтѳчлѳн дагуулна. "Нас нэмлээ дээ" хэмээн бодох дор ѳнгѳрсѳн бас ирээдүйн зааг дээр бид зогтусдаг. Гэвч цаг хугацаа зогсох нь ер үгүй. "Юу хийж амжив даа" хэмээн санаашрах дор ухаарал тэнэглэлийн хязгаар дотор бид эргэлздэг. Ѳнгѳрч буй цаг хугацаа бүрийн алдаа онооны гэрч болох баяр баясгалан, гуниг харуусал болгон бидний сэтгэлд ухаарал болон шингэж байдаг. Тэр үгүй сэн бол бид хэн байх билээ. Нѳхѳрлѳлѳѳс ганцаардал руу, аз жаргалаас амар амгалан руу, үзэн ядалтаас уучлал руу, ойлголцлоос хайр руу, уцаарлалаас тайвшрал руу, мѳрѳѳдлѳѳс бүтээл рүү уусаж байгаа бүхэн бидний ухаарлын гэрч. Нас ахих тусам амьдрал утга учиртай сайхан болдог. Бид бүгдээрээ л нисч ирээд, нисч одно.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Шинэчлэгдсэн огноо: 2018 оны 1 сарын 24, Лхагва гараг
Уншсан: 184 удаа

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2018 оны 2 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
     1  2  3
  5  6  7  8  91011
121314151617
19202122232425
262728    

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

ТААЛАМЖГҮЙ МЭДРЭМЖ

ТААЛАМЖГҮЙ МЭДРЭМЖ …Тэр явдлаас болж түүнд бас ѳѳртѳѳ гомдсон сэтгэлд минь наран жаргах шиг харанхуйлж, орчлон ертѳнцийн... 2018 оны 2 сарын 8

Б.Уранчимэг

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (“Хүслийн шинэ жил”)

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (“Хүслийн шинэ жил”) Вашингтоны монгол сургуулийн сурагчдын “Хүслийн шинэ жил” сүлд модны наадмыг бүрэн эхээр нь ЭНД... 2017 оны 12 сарын 30

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2018.02.02

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2018.02.02 ЦАГААН САРЫН ӨМНӨ: Ногоон Дарь Эхийн аялгуу OHIO-ГИЙН ЗОЧИН: АНУФИЛЬМ студийн захирал,найруулагч Ц.Эрдэнэчимэг... 2018 оны 2 сарын 2

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2