Medeelel
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

Долоо хоног, онцлог, содон, дуулиант үйл явдал

2007 оны 11 сарын 25, Ням гараг  .:.  Бичсэн: 
(2 үнэлгээтэй)
Хакухо М.Даваажаргал эзэн хааны цомын эзэн боллоо
Эхний өдрөө өвдөг шороодоод энэ сарын барилдаанаа одгүй эхэлсэн Хакухо эзэн хааны цом авч чадахгүй болох нь...
Л.Цогзолмаа, Р.Батнасан нар Хөдөлмөрийн баатар, Б.Дамчаа Ардын жүжигчин болов
Монгол Улсын анхны Үндсэн хуулийг баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны 83 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгчийн зарлигаар өчигдөр Төрийн шагналыг гурван хүнд олголоо.
Монгол Улс 25 дахь Ерөнхий сайдтай болов
МАХН бас шинэ цагийн хорчин олонтой болж байгаа юм байна. С.Баярыгаа Ерөнхий сайд болгохоор нам их хурлаасаа...
Архины сурталчилгаа гаарлаа
“Хархираа” хаана ч байхгүй бөглөөтэй боллоо, “Хараа” дээлээ солилоо гэсэн реклам телевизийн бараг бүх сувгаар цацагдлаа.
Хариуцлагагүйн балгаар монгол цэрэг харьд нас барав
Манай цэргүүд дэлхийн хэд хэдэн оронд энхийг сахиулж, үүргээ амжилттай гүйцэтгэж буй.
Францчууд ч явгарлаа
Ганц манай нийслэлийнхэн биш ээ, Парисаас авахуулаад Францын томоохон хотынхон тэр аяараа хөхөө өвлийн хүйтэнд явган таваргаж байна.
Хакухо М.Даваажаргал эзэн хааны цомын эзэн боллоо
Эхний өдрөө өвдөг шороодоод энэ сарын барилдаанаа одгүй эхэлсэн Хакухо эзэн хааны цом авч чадахгүй болох нь гэсэн таамаглалыг төрүүлж байсан билээ. Чиётайкай энэ удаагийн башёг тэргүүлж байсан ч 14 дэхь өдрийн барилдаанаар Хакухо Чиётайкайг давсанаар замаа засаж түрүүлэх магадлал өндөрслөө. Тэрээр сүүлийн өдөр Котомицүкитэй барилдаж унасан ч  энэ удаагийн эзэн хааны цомыг гардлаа. Мөөеө аварга Японд очиж хүүгийнхээ барилдааныг үзэж, түрүүлэхэд нь суудлаасаа босож алга ташиж байсан юм. Хакухо эзэн хээаны цомыг гардаад “Би маш их баяртай байна.Энэ жил миний хувьд маш их азтай сайхан байлаа. Гэр бүлтэй болж охинтой болсон. Хамгийн олон даваатай байгаадаа ч баяртай байна. Баярлалаа ”гэж хэллээ. Жижигхэн биетэй хурц дайчин барилдаанаараа олны хүндэтгэл хүлээсэн Ама Бямбадорж “Дайчин” барилдааны шагналын эзэн боллоо. Тэрээр энэ удаагийн башёд амжилттай барилдаж өөрөөсөө дээгүүр цолтой бөхчүүдийг давж ийнхүү хоёр дахь удаагаа энэ шагналын эзэн болов.
 
Л.Цогзолмаа, Р.Батнасан нар Хөдөлмөрийн баатар болов
Монгол Улсын анхны Үндсэн хуулийг баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны 83 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн шагналыг гурван хүнд олголоо. Жилд нэг удаа олгодог энэхүү эрхэм шагналыг улс орны хөгжил, бүтээн байгуулалтад онцгой үүрэг гүйцэтгэж буй техник, технологи, үйлдвэрлэлийн салбарынхан хүртэв.
Дулаан шингээх, дуу авиа тусгаарлах өндөр хүчин чадалтай, галд тэсвэртэй, экологийн цэвэр бүтээгдэхүүн болох “Хөөсөн перлитэн элс үйлдвэрлэх арга технологи”-ийг боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн инженер, “Баярс констракшн” ХХК-ийн захирал Н.Баянсайхан, уул уурхайн үйлдвэрийн ажлын шинжлэх ухааны үндэслэл, арга зүй, технологийг боловсронгуй болгож “Анфо” хэмээх  шинэ төрлийн бүтээгдэхүүн бүтээж, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн ШУТИС-ийн хүндэт доктор, профессор Б.Лайхансүрэн, Монгол Улсын шилдэг зохион бүтээгч, инженер Ж.Жамъян нар өчигдөр Төрийн шагнал авлаа.
Мөн төрийн дээд цол одон, медалиар 40 орчим хүнийг шагнав. Ардын жүжигчин Л.Цогзолмаа, МИАТ ХК-ийн Боинг-В737-800 онгоцны дарга Р.Батнасан нар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар болов. Мөн Монголын урчуудын эвлэлийн зураач Б.Чогсом ардын зураач, жүжигчин Б.Дамчаа ардын жүжигчин цолоор шагнууллаа. Академич П.Нямдаваа эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, сэтгүүлч, орчуулагч Н.Лхагва, Төрийн шагналт зохиолч Б.Догмид нар Соёлын гавьяат зүтгэлтэн, “Сүлд” спорт хорооны тамирчин Э.Бадар-Ууган гавьяат тамирчин цол хүртэв. Энэ өдөр 16 хүн “гавьяат” болсон. УИХ-ын гишүүн   Р.Амаржаргал, Ч.Раднаа нар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Р.Бадамдамдин “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаав.
 
Монгол Улс 25 дахь Ерөнхий сайдтай болов
МАХН бас шинэ цагийн хорчин олонтой болж байгаа юм байна. С.Баярыгаа Ерөнхий сайд болгохоор нам их хурлаасаа, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос 100 хувь дэмжиж гаргаж ирчихээд УИХ-ын чуулган дээр унагахаар сөрөг хүчинтэйгээ хуйвалдаад авсан гэнэ шүү. УИХ-ын даргаас огцорсон гээд цухалдуу байгаа, МАХН-ын дарга, Ерөнхий сайдын суудлаа “булаалгасан”-даа хорссон этгээдүүд, тэдний “фракцынхан” гэж байдаг аж.

Хэзээ яагүй сонгууль болох гээд нэг нам дотроо битгий хэл улс төрийн хүчнүүд ч хоорондоо эв эеэ хичээх, эвсэх нэгдэх хэрэгтэй болоод байхад “ах” намын зарим нь ийм арчаагүй байдал гаргаад авч. Харин намайг унагах чинь яах вэ, намаа баллах гэж байгаа юм биш үү хэмээн С.Баяр сануулж байж тэдний бодлыг өөрчилсөн гэлцэнэ. Ямар ч байсан Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайдаар С.Баярыг томилоотохлоо. Энэ нь өнгөрөгч долоо хоногт болсон томоохон үйл явдлын нэг мөн нь эргэлзээгүй. 

Архины сурталчилгаа гаарлаа
“Хархираа” хаана ч байхгүй бөглөөтэй боллоо, “Хараа” дээлээ солилоо гэсэн реклам телевизийн бараг бүх сувгаар цацагдлаа. Лонхны бөглөө, цаас мэтийг үзүүлж байгаа боловч цаана нь архи сурталчилж байгааг хүүхэд ч ойлгоно. Архидан согтуурахтай тэмцэх, Реклам, зар сурталчилгааны хуулиар согтууруулах ундааг хэвлэл мэдээллээр сурталчлах нь хориотой. Нэг хэсэг гудамжны самбар, сонины хуудас, телевизээс архи, согтууруулах ундааны сурталчилгааг авч хаясан. Нийслэлийн цагдаагийн газрын ажилтан эмэгтэй хэвлэлийг хянаж, согтууруулах ундааны сурталчилгаа хийсэн бол хяргах шахдаг байж билээ.

Тэгвэл сүүлийн үед согтууруулах ундааны сурталчилгаа хэрээс хэтрэв. Түүнийг  дагаад архидалт нэмэгдэж, согтуурах нь ихэссэн төдийгүй залуужив. Үүнд хяналт тавьдаг байгууллага, албан тушаалтан алга боллоо. Байдал энэ хэвээрээ үргэлжилбэл монголчуудын архины хэрэглээ 1990-ээд оны хэмжээнд хүрэхээр байна. Архидалтын балгийн талаар “Өнөөдөр” сонин ямагт сануулж, хууль хэрэгжтэл хатуухан тэмцэхээ зарлалаа.

Хариуцлагагүйн балгаар монгол цэрэг харьд нас барав
Манай цэргүүд дэлхийн хэд хэдэн оронд энхийг сахиулж, үүргээ амжилттай гүйцэтгэж буй. Гадаадад үүрэг гүйцэтгэж буй манай энхийг сахиулагчдаас нас барсан тохиолдол өнгөрч буй долоо хоногт гарлаа. Сьерра-Леон улсад НҮБ-ын мандат дор үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Б.Мөнгөншагай өвчнөөр нас барсан тухай цэргийн багийн ахлагч нь төвдөө мэдэгджээ. НҮБ-ын IV зэргийн эмнэлгийн эмч нарын тогтоосноор тэр байлдагч уушгины сүрьеэ өвчтэй байжээ. Цаг агаарын нөлөөнөөс болж өвчин нь сэдэрсэн бололтой юм.

Энхийг сахиулагчдыг шилж сонгохдоо нарийн үзлэг шинжилгээнд хамруулдаг нь лавтай. Тийм шинжилгээгээр талийгаач ямар нэг өвчингүй, эрүүл гэж гарч байжээ. Эрүүл хүн яахаараа тийм хүнд өвчин тусч, богино хугацаанд хүндрэх билээ. Хариуцлагагүйн балгаар харь нутагт нэг цэрэг амиа алдлаа гэхэд буруудахгүй. Үзлэг шинжилгээг нягт нямбай хийсэн бол түүний өвчнийг эрт илрүүлж халуун орон руу явуулахгүй байх боломж байсан нь лав.

Францчууд ч явгарлаа
Ганц манай нийслэлийнхэн биш ээ, Парисаас авахуулаад Францын томоохон хотынхон тэр аяараа хөхөө өвлийн хүйтэнд явган таваргаж байна. Улаанбаатарт нийтийн тээврийн автобус компанийнхан ажил хаясан шиг холын Европын энэ оронд нийтийн тээвэр, төмөр замын салбарынхан засагтайгаа нэхэл хатуу үзэлцэж буй. Хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байгаа эл бойкотын “буянаар” унадаг дугуйны эрэлт эрс нэмэгдэж, их хотын эртэч амьдралын хөг алдагдлаа. Үд дундаас хойш ажил эхэлдэг шинэ “хуваарь” үйлчлээд эхэлчихэж.

Тэтгэвэртээ эртхэн гарч, хөл амар суухыг бодох улсын том компаниудын тарган “муурнуудыг” эрхлүүлэхгүй гэсэн Ерөнхийлөгч Саркозийн үгэнд дээрх салбарын ажилчид ийм гоморхлоор хариулсан юм. Өргөн хүрээг хамарсан ажил хаялт өдөрт л 300-400 сая еврогийн алдагдал авчирч байгаа нь эдийн засагчдынх нь тархинд цус харвуулах шахаж байна. Ядаж байхад багш, эмч, сувилагч, банк, шуудан, үндэсний сонин хэвлэл гээд төрөөр овоглодог албаны ажилтнууд нь тээвэрчидтэй “үгсэн” нэгдлээ. Ирэх оны төсөвт төрийн албанаас 22900 ажилтан цомхотгохоор төлөвлөснийг тэд буруушааж, цалингаа нэмэгдүүлэх шаардлага эрх баригчдад тавьжээ.

Гэвч Саркози ноёнтон эхэлсэн ажлаасаа тийм ч амар няцдаг нэгэн биш аж. Францаас дэлхий нийтийн нэхэж буй шинэчлэлийн шуурга зогсохгүй гэдгийг хатуу хэллээ.
 
Өнөөдөр, News
Шинэчлэгдсэн огноо: 2007 оны 11 сарын 25, Ням гараг
Уншсан: 9544 удаа
Д.Өлзийхутаг

Сайтын удирдагч

Вэбсайт: www.medeelel.com

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2018 оны 2 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
     1  2  3
  5  6  7  8  91011
121314151617
19202122232425
262728    

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

ТААЛАМЖГҮЙ МЭДРЭМЖ

ТААЛАМЖГҮЙ МЭДРЭМЖ …Тэр явдлаас болж түүнд бас ѳѳртѳѳ гомдсон сэтгэлд минь наран жаргах шиг харанхуйлж, орчлон ертѳнцийн... 2018 оны 2 сарын 8

Б.Уранчимэг

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (“Хүслийн шинэ жил”)

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (“Хүслийн шинэ жил”) Вашингтоны монгол сургуулийн сурагчдын “Хүслийн шинэ жил” сүлд модны наадмыг бүрэн эхээр нь ЭНД... 2017 оны 12 сарын 30

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2018.02.02

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2018.02.02 ЦАГААН САРЫН ӨМНӨ: Ногоон Дарь Эхийн аялгуу OHIO-ГИЙН ЗОЧИН: АНУФИЛЬМ студийн захирал,найруулагч Ц.Эрдэнэчимэг... 2018 оны 2 сарын 2

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2