Medeelel
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

Дэлхийн хамгийн бохирдолттой хот Улаанбаатар

2007 оны 11 сарын 27, Мягмар гараг  .:.  Бичсэн: 
(1 үнэлгээтэй)
Агаарын бохирдол үнэхээр хэрээс хэтрээд байгаа. Урдаа яваа хүнээ бүү хэл өлмий харагдахгүй өтгөн утаа жилээс жилд ихэссээр байна. Улаан шороо босож, түйрэн дэгдээд байна уу даа гэмээр их утаа хоолой, ходоод гашуу оргиулсаар. Өглөө, оройн цагаар агаарын бохирдолт тав, арав дахин нэмэгдэж, эрүүл хүн өвдөж, өвчтэй нь үхэж ч болохоор байгаа. Агаарын бохирдлын талаар манай эрдэмтэд, Японы байгууллагуудтай хамтарсан симпозиум өнгөрсөн бямба гаригт боллоо.

Уг арга хэмжээг “Оончиг” сангаас зохион байгуулсан юм. Эрдэмтэд Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болоод байгаа агаарын бохирдлын талаар ярилцаж, өөрсдийн хийсэн судалгаа шинжилгээгээ танилцуулж, гаргасан дүгнэлтээ тайлбарлав.
Улаанбаатар утаанд дарлуулаад удаж буй. Бүр SOS дуудаж, гамшгийн бүсээр зарлаж ч болохоор болсон. Бохирдолттой гэх дэлхийн хотуудаас тав дахин илүү хортой агаараар амьсгалж байна, улаанбаатарчууд. Нийслэлд агаарын чанарыг хянах суурин дөрвөн харуул ажиллаж, явуулын 13 цэгт хүхэрлэг хий, азотын давхар ислийн агууламжийг судалдаг. Энэ судалгаагаар өвөл хүхэрлэг хийн агууламж дээд цэгтээ тулж, харин зун, хаварт азотын давхар исэл стандартаас давдаг байна. Эдгээр бодис хүний бие дэх судасны хананд нэвчиж, улмаар цусан дахь хүчилтөрөгчийг бууруулдаг гэсэн судалгаа бий.

Ингэхээр элдэв хийгээр амьсгалж буй хүмүүсийн судсаар цус бус хорт бодис гүйж буй нь ойлгомжтой. Нэгэнт хороор амьсгалж байгаа болохоор амьсгалын замын өвчин, цаашлаад хавдраар өвдөхгүй байхын аргагүй биз. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар хорт хавдрын дийлэнх нь агаар дахь дутуу ислүүд, цусанд нэвчсэн хорт хийнээс болж үүсдгийг  тогтоосон байдаг. Гэтэл нийслэлд гурван том цахилгаан станц, 200 орчим дунд оврын, 1200 гаруй нам даралтын халаалтын зуух ажиллаж жилд нэг сая гаруй тонн  түүхий нүүрс шатааж байгаа. Өөрөөр хэлбэл өмнөх жилүүдээс нэг дахин илүү нүүрс хэрэглэдэг болсон гэсэн үг.

Агаарын бохирдлыг бууруулахаар бидний өмнөөс гаднын улсууд сэтгэлээ чилээж буй. Анх л утаатай тэмцэж эхлэхэд Дэлхийн банк анхаарлаа хандуулж, тусалж дэмжиж эхэлсэн. Тэд өнгөрсөн жил 16 мянган зуухыг айлуудад олгожээ. Энэ талаар Дэлхийн банкны мэргэжилтэн Ц.Түмэнцогт “Сайжруулсан зуух үйлдвэрлэхэд 70 мянган төгрөгийн өртөгтэй. Үйлдвэрлэгчид зуухаа 40 мянган төгрөгөөр зарсан. Зөрүү болох 30 мянган төгрөгийг Дэлхийн банк өгсөн. Энэ жилээс сайжруулсан зуух уу, эсвэл түлш хэрэглэх үү гэсэн судалгаа хийх гэж байна. Мөн бусад донор орныг дэмжихийг уриалж байгаа. Францын тусламжаар агаарын чанарыг хянах шинэ төхөөрөмж өгөхөөр болсон. Дараа жил ашиглалтад орох байх” гэв.

Энэ жил нийслэлд 15 мянган айл шилжиж ирсэн. Гэтэл дөнгөж 2000 сууц л ашиглалтад орсон байх юм. Шилжин ирэгсдийн арав хүрэхгүй хувь нь орон сууцанд орсон гэсэн үг. Ажил энэ янзаараа удааширвал 60-70 жилийн дараа л нийслэлчүүд орон сууцанд орох болох нь. Яг энэ мөчөөс эхлэн нэг ч хүн нийслэлд нэмж суурьшихгүй бол шүү дээ. Гэтэл агаарын бохирдол зөвхөн утаан тортогоор дуусахгүй.
Өнөөдөр дэлхий дээр агаарын бохирдлоос болж жилд хоёр сая орчим хүн нас бардаг аж. Үүний бараг тал хувь нь тоосжилтоос болж хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг гээд бодохоор улаанбаатарчууд гамшгийн ирмэгт тулжээ. Бүдүүн нарийн ширхэгтэй тоос, тоосонцор агаарт дэгдэж, нийслэл тэр чигтээ ваакуумжлаа. Яармагийн дэнжээс цааш хэдхэн км, 22-ын товчооноос арван алхмын цаанаас Улаанбаатарыг дурандвал эргэлдсэн их тоосон дунд оршиж байх вий. Хотыг зорьсон, агаарт гараад ирсэн хэний ч нүдэнд тусах энэ дүр зураг хэчнээн аюултай болохыг хүмүүс мэддэггүй. Тэгэхээр бид өдөр бүр тоос идэж, хороор амьсгалж байгаа. Монгол Улсын их сургуулийн доктор Ш.Шагжжамба, С.Соёлдамба, Г.Гэрэлмаа нарын хийсэн судалгаагаар агаарт хар тугалга, мөнгөн усны илэрц илэрсэн байх юм. Тоосонцрын хэмжээ /РМ2.5, РМ 10/  эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэхүйц хэмжээнд хүрсэн байгааг ч тэд дуулгасан.

Шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, нийслэлийг хэрсэн шороон замын тоо замбараагаа алдлаа. Хаа дуртай газраараа зам гаргаж сүлжилдсэнээс хөрсний бохирдол дээд цэгтээ тулаад байгаа. Тэгвэл энэ их шороон зам, тоос шороо агаарын бохирдлын 50 хувийг эзэлдэг байна. Ад үзээд буй утаан хөшиг дээрх бохирдлын 35 хувийг эзэлдэг гэхээр тоос ямар хортой нь тодорхой.

Энэ талаар Японы Жайка олон улсын байгууллагын доктор Тосаки Кидо “Бид судалгаандаа гэр хороололд амьдарч буй иргэдийг хамруулсан. Гэхдээ амьдралын бололцоо тааруу өрхийг сонгоогүй. Нийслэлчүүдийн дийлэнх нь амьдарч буй гэдэг утгаар нь судалгаа хийсэн. Судалгаагаар монголчууд цэвэрхэн, тайван орчинд амьдарч, унаган байгалиа дээдлэх талаар өндөр ойлголттой байдаг нь харагдсан. Бидний хийсэн дүгнэлтээр хотын дэд бүтэц, агаарын бохирдол, зам тээврийг сайжруулах шаардлагатай гэж үзлээ. Хүлэмжийн хийн агууламж өндөр байгаа нь түүхий нүүрс хэрэглэж байгаатай холбоотой. Хууль гаргасан ч хэрэгжүүлэх тал дээр түлхүү анхаарах нь зүйтэй байх” хэмээв.

Нэгэнт хортой нөхцөлд амьдарч, амьсгалж байгаа болохоор эрүүл мэнддээ анхаарч хүчилтөрөгч агуулсан цэвэр усыг өдөр тутмын амьдралдаа хэрэглэж занших талаар ч эрдэмтэд ярив. Хүний биед хүчилтөрөгч хэрэгтэйг ухаан орсон цагаасаа хүн бүр л мэддэг. Харин хүчилтөрөгчийн дутагдал өөрийг нь үхэлд хүргэх аюулын харанга гэдгийг тэр бүр мэддэггүй. МУИС-ийн эрдэмтэн М.Ариунаа, Д.Дэмбэрэлнямба, Д.Түмэнжаргал нарын хийсэн судалгаа нэгийг өгүүлэх биз. Бидний өдөр тутам хэрэглэж буй усны бүтэц зургаан талтай байх учиртай. Өөрөөр хэлбэл, зургаан талт байх ёстой ус тав, бүр гурав хүртлээ болж эвдэрсэн байх нь элбэг гэнэ. Харин хүчилтөрөгчөөр баяжуулсан ус хэрэглэвэл судасны ханыг цэвэршүүлж, цусны эргэлтийг сайжруулдаг байна. Гадуур зарж буй цэвэр ус, буцалгасан ус нь бүтцийн хувьд зургаан талт байдаггүйг мөн онцолсон. Харин бизнесмэнүүд энэ чиглэлээр ажиллавал тустай болохыг тэд дурдсан юм.

Улаанбаатарын утааг багасгахад төрийн зүгээс ямар бодлого хэрэгжүүлж байна вэ. Энэ жил хоёр тэрбум төгрөг төсөвлөж утаа ихээр тунардаг зарим гэр хорооллыг утаагүй түлшний зуух, шахмал түлшээр хангахад зарцуулсан. Ингэхээс ч өөр арга байгаагүй байх. Энэ бүхэн хүнд хүрч, амьдралд хэрэгжих гэж олон хоног сараар дуншсан. Арай гэж хагас хугас хэрэгжиж байна.

Мөн УИХ-аас Агаарын бохирдлыг бууруулах талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг 2007 оны зургадугаар сард гаргасан. Энэ тогтоолын дагуу эрх зүйн орчныг сайжруулах, түлшийг солих, гэр хорооллыг барилгажуулах, агаарын чанарын хяналт-шинжилгээний сүлжээг өргөжүүлэх чиглэлээр 32 төлөвлөгөө хэрэгжиж байгаа. Харин энэ жил 34 тэрбум төгрөг утааг арилгахад зарцуулахаар төлөвлөсөн. Энэ мөнгө хэрэгтэй газраа хурдан шуурхай хүрч, Улаанбаатар утаанаасаа салж, хүн амынхаа эрүүл мэндийг нэг өдрийн өмнө ч болов хамгаалж үзээсэй.
 
Өнөөдөр 
Уншсан: 9414 удаа
Д.Өлзийхутаг

Сайтын удирдагч

Вэбсайт: www.medeelel.com

Нийт сэтгэгдэл (3)

1. luivarchid luivraa zogsooch shudarga ursulduuniig bii bolgo
Luivarchid nodningiin batalsan UB-iin utaagui tsever tulsheer khangakh tusliig yamar ch khereggui shakhmal tuylshin deer batalsan. tegeed odoo ter shakhmal tulsh n ch khaana bgaam ter uildver n ch khaana bgaam ter 25 terbum biluu (uuchlaarai too buruu bkh neleen ikh mungu bsiim) bi martsan bna neleen ikh mungu batalsan ter mungu n ch khaana yavaam buu med. Ter shakhmal tulshnii uildver barilaa ter utaa n todorkhoi (ikh baga) khemjeegeer buurakhaas bur utaagui bolgoj chadakhgui. Delkhiid turshigdaad butekhgui gesen yumiig mongold kheden tugrug luivardkhiin tuld luivarchid batalsan bkhgui yu. UB-iin utaag esvel bur shine tulsh khereglekh (khii, metanol gekh met)esvel oron suutsjuulj bj l arilgana tuunees bish ter teneg shakhmal tulsh khezee arilgakhgui. Tiim shine tulshnii TSOGTS TUSUL baij l bsan teriig batlaagui l bkhgui yu.
Бичсэн: i | 2007 оны 11 сарын 28 | IP: 151.159.200.xx
2. urgeljlel
bas ter teneg zuukh n ch utaagui bolgoj chadakhgui gedgiig mongoliin ard tumen ukhaaraasai bilee ikhedlee l gej 30%-iar l utaag buuruulna. ene bukhnii tsaana tusviin mungunii luivar, tusliin luivar yavj bgaa shudarga, zuv yum khiisen khuniig demjdeggui l bkhgui yu muusain luivarchid. Bas ter MUIS-iin khen khen ch gene ter mundag erdemtdiig medekh ch uguim bna bi naadakh chigleleer chin 2 jil ajillasan daa daanch zalkhsan mongoliin tur GAIGUI bolson tsagt l UTAAGUI bolno gedgiig khelmeer bna. Bukh yum n shudarga unekheer khudulmurluj bgaa zuv yum khiij bgaa khumuust ter tusliin mungu n khurch bgaasai. MINII MONGOLIIN ARD TUMNIIG BURKHAN IVEEKH BOLTUGAI
Бичсэн: i | 2007 оны 11 сарын 28 | IP: 151.159.200.xx
3. urgeljlel
Naad luivarchdaas uls ekh ornoo yaj avrakh yum be? ARD TUMEN minii 2008 onii songuuliin ikh ukhamsartai khiigeerei gadaadad bgaa bid daanch oroltsoj chadakhgui yum shig bna. Gekhdee yu bolokhiig kharj l baiya Luivarchid sunutugei MINII MONGOL MANDTUGAI
Бичсэн: i | 2007 оны 11 сарын 28 | IP: 151.159.200.xx

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2018 оны 2 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
     1  2  3
  5  6  7  8  91011
121314151617
19202122232425
262728    

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

ТААЛАМЖГҮЙ МЭДРЭМЖ

ТААЛАМЖГҮЙ МЭДРЭМЖ …Тэр явдлаас болж түүнд бас ѳѳртѳѳ гомдсон сэтгэлд минь наран жаргах шиг харанхуйлж, орчлон ертѳнцийн... 2018 оны 2 сарын 8

Б.Уранчимэг

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (“Хүслийн шинэ жил”)

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (“Хүслийн шинэ жил”) Вашингтоны монгол сургуулийн сурагчдын “Хүслийн шинэ жил” сүлд модны наадмыг бүрэн эхээр нь ЭНД... 2017 оны 12 сарын 30

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2018.02.02

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2018.02.02 ЦАГААН САРЫН ӨМНӨ: Ногоон Дарь Эхийн аялгуу OHIO-ГИЙН ЗОЧИН: АНУФИЛЬМ студийн захирал,найруулагч Ц.Эрдэнэчимэг... 2018 оны 2 сарын 2

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2