Medeelel
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

Залуу насаа хадгалмаар байна уу?

2007 оны 12 сарын 07, Баасан гараг  .:.  Бичсэн: 
(1 үнэлгээтэй)
Хөгшрөхийг хэн ч хүсдэггүй. Жар гарсан ч  дөчтэй юм шиг, тавь хүрсэн ч хорин настан шиг харагдаж чаддаг одууд шиг байж болно гэж үү. Хэрвээ та  мөнхийн залуу насыг чин сэтгэлээсээ хүсч байгаа л бол багагүй хүч гаргахад амжилтад хүрэх болно.

Мэдээж хүссэн бүхний халаасанд гоо сайхны хагалгаа хийлгэчих мөнгө түнтийж байхгүй л дээ. Гэлээ ч өөр арга чарга бас байна аа. Гэхдээ хоёроос нэгийг нь сонгох шаардлага танд тулгарна. Толинд тусах хөгширсөн  царайгаа харан халаглаж зогсох уу эсвэл эрүүл, залуу насаа хадгалахын төлөө бүх л боломжоо дайчлан зүтгэх үү.

Америкийн эрдэмтэд, эмч, сэтгэл зүйчид өөрсдийн хуримтлуулсан мэдлэг хүчээ нэгтгэн мөнхийн залуу, сайхан байх арга замыг олоход чинь туслах зөвлөгөөг гаргажээ. Үүнд,

1. Юуны түрүүнд амны хөндий болон эрүүл шүдэндээ байнга анхаарал тавих. Үүний тулд доод тал нь өдөрт хоёр удаа шүдээ угаах. Хооллож дуусах бүртээ шүдээ угаавал бүр ч сайн. Мөн шүдний эмчид тогтмол хандаж байх.  

2. Цахилгаан шатаар явахын оронд шатаар  явган өгс. Энэ нь хөлний булчинг гайхалтай чангаруулахын зэрэгцээ зүрх судасны өвчнөөс сэргийлэх болно.  

3. Аль болох их сэл. Усанд сэлэх нь хүний бие организмыг чангаруулж өгдөг.  Ер нь ус бол амьдралын эрч хүчийг сэлбэгч дундаршгүй эх булаг юм шүү.

4. Эелдэг сайхан харьцаатай бай. Аль болох олон хүнтэй харьцахыг хичээ.

5. Гомдоллохоо боль. Сэтгэлээр унасан ч өдөр тутмын өвчин шаналгаагаа мартахыг хичээ. Хэрвээ танаас хэн нэгэн “Бие тань ямар байна?” гэж асуувал  “Гайхалтай сайн байна” гэж хариулж байгаарай. Бид бүгдэд л ямар нэг өвчин байдаг. Харин түүний тухай яриад байх шаардлага ерөөсөө ч байхгүй.

6. Спортоор хичээллэ. Гэхдээ ганцаараа бус харин найз нөхөд бусад хүмүүстэй хамт хичээллэх хэрэгтэй. Энэ зорилгоор фитнес клуб эсвэл усан санг аль болох яаралтай зориорой.

7. Ногоо, навчит ногоог  боломжоороо их идэх хэрэгтэй. Энэ нь аминдэмээр баялаг төдийгүй таны бие галбирыг залуу сайхнаар чинь хадгалж чадна.

8. Хэрэв таны толгойд эерэг сайн бодлууд эргэлддэг бол таны амьдрал аз жаргалаар дүүрэн байх болно.

9. Секс. Энэ бол амьдралын салшгүй хэсэг. Түүнээс гадна эерэг сэтгэл хөдлөлийг ихээр төрүүлдэг. Секс таныг залуужуулах шилдэг эм.

10. Ус их уу. Тэгвэл бие организм чинь цэвэрлэгдэнэ. Мөн арьсны тань толигор, уян хатан байдлыг хадгалахад ч тустай.

11. Наранд биеэ шарах үедээ нарны хамгаалалтын тосыг заавал түрхэх хэрэгтэй.

12. Улаан вино уу! Урт наслахад зориулсан хоолны жоронд энэ ундаа заавал ордог юм шүү.
 
News 
Уншсан: 7308 удаа
Д.Өлзийхутаг

Сайтын удирдагч

Вэбсайт: www.medeelel.com

Нийт сэтгэгдэл (1)

1. uuniig bid hiij chadna
bolomjiin hevshuulj chadah l sanaahuud bna, bugdeeree hicheetsgie. Thanks medeelel
Бичсэн: genao | 2007 оны 12 сарын 8 | IP: 71.186.6.xx

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2018 оны 2 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
     1  2  3
  5  6  7  8  91011
121314151617
19202122232425
262728    

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

ТААЛАМЖГҮЙ МЭДРЭМЖ

ТААЛАМЖГҮЙ МЭДРЭМЖ …Тэр явдлаас болж түүнд бас ѳѳртѳѳ гомдсон сэтгэлд минь наран жаргах шиг харанхуйлж, орчлон ертѳнцийн... 2018 оны 2 сарын 8

Б.Уранчимэг

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (“Хүслийн шинэ жил”)

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (“Хүслийн шинэ жил”) Вашингтоны монгол сургуулийн сурагчдын “Хүслийн шинэ жил” сүлд модны наадмыг бүрэн эхээр нь ЭНД... 2017 оны 12 сарын 30

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2018.02.02

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2018.02.02 ЦАГААН САРЫН ӨМНӨ: Ногоон Дарь Эхийн аялгуу OHIO-ГИЙН ЗОЧИН: АНУФИЛЬМ студийн захирал,найруулагч Ц.Эрдэнэчимэг... 2018 оны 2 сарын 2

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2