Medeelel
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

Канад орны тухай товчхон - Оюутан

2007 оны 12 сарын 12, Лхагва гараг  .:.  Бичсэн: 
(1 үнэлгээтэй)
canada.jpgКанад улс оюутнуудад сурахын хажуугаар ажил хийхэд, цагаачдын эцэг эх, эмээ өвөөг тус улсад зорчиход илүү хялбар, уян хатан байхаар шинэ хууль гарган гадаад оюутнуудыг татах оролдлого хийж байна. Цагаачлал, иргэншилийн асуудал хариуцсан сайд Жо Волпе шинэ хуулийн талаар мэдээлж хэлэхдээ “Төгсөөд Канадад үлдэж ажилладаг гадаад оюутнууд манай хөдөлмөрийн зах зээлд ихээхэн чухал нөлөө үзүүлдэг. Канадад үлдэж ирээдүйн карьертаа амжилт гаргая гэвэл аль болох эртнээс энд хууль ёсоор ажиллаж эхлэх нь чухал юм” гэлээ.
 
Европын нэлээд хэдэн оронд гадаад оюутнуудыг шахаж хавчаад байгаа, мөн Америк олон орны шилдэг судлаачдыг алдсаар байгаа энэ эгзэгтэй үед Канад цагаачдын тухай уян хатан бодлого барих болсноо мэдэгдсэн нь тус орны сургуулиудад илүү олон гадаад оюутнуудыг татаж, үлдээснээр Канадын дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд юм байна.
 
Гадаад оюутнуудын асуудлыг хамарсан хуулийн шинэ заалтууд:

1. Улсын дээд их сургуульд сурч байгаа гадаад оюутнуудыг кампусаас гадуур ажиллах боломж олгох

2. Оюутнуудыг төгссөнөөсөө хойш нэг жил биш хоёр жил ажиллах эрх олгох

Энэ хоёр дахь заалт нь Монреал, Торонто, Ванкувер хотуудаас гаднах бүс нутгуудад хэрэгжих ба зорилго нь цагаачдыг дээр дурдсан хотуудад одоогийнх шиг хэт төвлөрөхөөс сэргийлж илүү өргөн тархаах юм. Кампусаас гадуур ажиллах заалт нь Канадын Иргэншил, Цагаачлалын Алба (CIC)-ны гэрээний дагуу туршилтын журмаар тухайн муж, нутаг дэвсгэрт хоёр талын харилцан тохиролцооны дагуу хэрэгжинэ. Эдгээр бодлогуудаа хэрэгжүүлэх үүднээс Канад таван жилийн туршид жилд $10 саяын хөрөнгө оруулсаар иржээ. Мөн гадаад оюутныг суралцуулах хөтөлбөртөө зарим залруулга хийснээ мэдэгдсэн байна. Жишээ нь, дээд их сургуулийн (post-secondary ) төвшний гадаад оюутнууд суралцах зөвшөөрөлдөө нэмэлт өөрчлөлт хийлгүйгээр шилжих, ахлах сургуульд (high school) суралцах гадаад оюутнууд одоо арай удаан хугацаагаар суралцах зөвшөөрөл авч болохоор болжээ.

Канад 2000 оноос хойш нэг сая гаруй байнгын оршин суугчидтай болсон байна. Гэхдээ эцэг эх, өвөө эмээгээ спонсорлон авчрах, олон дахин орох эрхтэй виз олгох тал дээр Канадын Иргэншил, Цагаачлалын Алба (CIC) илүү уян хатан хандахаар болж байна. Ийм зорилготой өргөдлийн тоо нэмэгдсээр байгаа ба CIC өдөр бүр боловсруулж чадах хэмжээнээсээ илүү олон өргөдөл хүлээн авсаар байна. Эдгээр хуулийн төслөөр гэр бүлийн гишүүний цагаачлалаар Канадад ирж буй эцэг эх, өвөө эмээ нарт зориулагдсан спонсорын өргөдөл боловсруулалт хурдсаж, тэдгээрийн тоо жил бүр 12000-р өсөх болно гэж Волпе мэдэгдэв. Уг хуулинд 2007-2008 он хүртэлх хоёр жил гаруйн хугацааны дотор иргэншил олгох хугацааг 12 сар, иргэншилийг баталгаажуулах хугацааг 4 сар болгож засварлах зорилгоор $69 саяын хөрөнгө оруулалтыг тусгажээ. CIC мөн иргэншилийн хүсэлт гаргагчидыг Канадын тухай мэдлэг, хэлний шалгалтаас 60 биш 55 наснаас чөлөөлж байна. Гэхдээ иргэн болохын өмнөх аюулгүй байдлын үүднээс авах хатуу шалгууруудыг ямар ч аргаар хөнгөвчилж, уян хатан болгох боломжгүй аж.

Одоо нэгэнт гадаадын иргэдийн хувьд Америкийн иргэн болоход нэлээд хэцүү болж, оюутнуудын хувьд хууль ёсоор ажиллах амаргүй байгаа тул Монголчууд Канадын тухай бодоод үзэхэд илүүдэхгүй байх. Канадын иргэн юмуу байнгын оршин суугч болох нь илүү хялбархан, хурдан юм. Мөн Канадын иргэд АНУ-д визгүйгээр аялж, сурч болдог. Ийшээ ирж буй цагаачдын дийлэнх хувийг Энэтхэгчүүд эзэлж байна.

Уншсан: 14017 удаа
Д.Өлзийхутаг

Сайтын удирдагч

Вэбсайт: www.medeelel.com

Нийт сэтгэгдэл (6)

1. deer ueyiin medee
Ene medeeg yag ene bichsen helbereer neleen deer unshij baisan yum baina.
Бичсэн: ss | 2007 оны 12 сарын 12 | IP: 68.78.75.xxx
2. Залруулга
Энэхүү мэдээ 2007 оны 8 сард гарсан ба хэрэг болох болов уу гэсэн үүднээс дахин оруулсан болно. Баярлалаа.
Бичсэн: Д.Өлзийхутаг | 2007 оны 12 сарын 12 | IP: 67.95.71.xxx
3. ...
bayarlalaa, heregtei medeelel bna. unshij baigaaguin bna. Kanadiin tuhai gehdee halti deerh shig sonsoj l baisan yum bna. bodoh l heregtei neeree.
Бичсэн: herlen | 2007 оны 12 сарын 13 | IP: 70.8.248.xxx
4. канад явах
канад явахыг маш их хїсэж байна гэхдээ гадуур байгаа хувиараа гаргаж єгнє гэсэн газруудад итгэхгїй байна яавал дээр вэ
Бичсэн: тунгаа | 2007 оны 12 сарын 26 | IP: 203.91.112.xx
5. help
bi canada ornig sonirhoj tend surah huselte bganmaa tgd yj bichig barimta tsuglulahaa oilgohgui bnaa.. so i have big strive to study there
Бичсэн: suugy | 2008 оны 2 сарын 12 | IP: 202.55.184.xx
6. hel
heliin surah gesiin hana handah uu
Бичсэн: zombi | 2011 оны 3 сарын 10 | IP: 202.126.91.xxx

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2018 оны 2 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
     1  2  3
  5  6  7  8  91011
121314151617
19202122232425
262728    

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

ТААЛАМЖГҮЙ МЭДРЭМЖ

ТААЛАМЖГҮЙ МЭДРЭМЖ …Тэр явдлаас болж түүнд бас ѳѳртѳѳ гомдсон сэтгэлд минь наран жаргах шиг харанхуйлж, орчлон ертѳнцийн... 2018 оны 2 сарын 8

Б.Уранчимэг

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (“Хүслийн шинэ жил”)

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (“Хүслийн шинэ жил”) Вашингтоны монгол сургуулийн сурагчдын “Хүслийн шинэ жил” сүлд модны наадмыг бүрэн эхээр нь ЭНД... 2017 оны 12 сарын 30

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2018.02.02

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2018.02.02 ЦАГААН САРЫН ӨМНӨ: Ногоон Дарь Эхийн аялгуу OHIO-ГИЙН ЗОЧИН: АНУФИЛЬМ студийн захирал,найруулагч Ц.Эрдэнэчимэг... 2018 оны 2 сарын 2

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2