Medeelel
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

Та тамхи татдаг уу! Тэгвэл энэ өвчин мөн үү?

2007 оны 12 сарын 13, Пүрэв гараг  .:.  Бичсэн: 
(1 үнэлгээтэй)
Та тамхи татдаг уу? Хэрвээ тийм бол тамхины эсрэг улиг болсон, тулган хүлээлгэсэн сурталчилгаа таны сонирхлыг татна гэж үү? Харин түүний оронд тамхи үйлдвэрлэгчдийн торгон мэдрэмж, чамирхлаар дүүрэн рекламууд таныг ёстой л “өдөөж” орхидог биз дээ.

Тамхи тэр тусмаа янжуур үйлвэрлэгчид эмэгтэйчүүдийн сэтгэл зүйн онцлогийн маш сайн судалсан байдаг. Хурууныхаа завсар янжуур хавчуулсан хатагтай эрчүүдтэй тэгш эрхтэйн илэрхийлэл болоод зогсохгүй амжилтын билэгдэл, жинхэнэ бизнес хатагтайн дүр төрх байсан үе саяхан.

Тамхи үйлдвэрлэгч компаниудын идэвхитэй оролцоогүйгээр ийм дүр төрх бүрдэнэ гэж үү. Тэд эмэгтэйчүүдийн анхаарлыг татахын тулд мөнгө, сурталчилгааны заль мэхэд бүхнийг зориулсан. Үр дүнд нь дэлхийн зах зээлд «for women only» гэсэн тамхи асар их хэмжээгээр нийлүүлэгдэх болсон. Үнэн хэрэгтээ энэ тамхинууд нь “эрчүүдийнх” гэсэн тодотголтой тамхинаас юугаар ч үл ялгарна.

Бас нэгэн үр дүн нь өнөөдөр эмэгтэйчүүд эрчүүдээс илүү ихээр тамхинд орсон. Олон жил тамхи татсаны эцэст та эрүүл мэндийн хувьд олон асуудалтай тулгарах болно. Тухайлбал,

  • Шарласан шүд, шарласан хурууны өндөгнүүд
  • Зөв хооллолт, дээд зэргийн нүүрний тос хэрэглээд ч аварч чадахгүй болсон нүүрний гүн үрчлээсүүд
  • Хуурайшиж, хугарамтгай болсон үс, хаг
  • Сөөнгө, хиржигнэсэн дуу хоолой
  • Эмэгтэйчүүдийн жирэмсний болон төрөлтийн хүндрэлүүд
  • Нүдний гал унтарч, нүүрний арьс зэвхийрч, нүдний доод хэсэг хөхрөх
  • Эрчүүд бэлгийн чадавхаа алдах

Энэ бол тамхины хор хөнөөлийн талаар бодож эхлэхэд хангалттай хүчин зүйлүүд. Харин илүү аюултай хор уршгийн талаар бид хөндөөгүй л байгаа шүү. Тухайлбал, уушигны хорт хавдар, уруулын хавдар, умайн хүзүүний хорт хавдар …

Хүмүүсийн тамхи татах болсон шалтгаан нь ,

  • Зуршил болсон учраас - 50 %
  • Дарамтнаас гарахын тулд – 38%
  • Найз нөхөдтэй байхын тулд – 34%
  • Тайвшрахын тулд – 33%
  • Таагүй бодлоос салахын тулд – 30%
  • Ажлаа түр завсарлах зорилгоор – 24%
  • Таашаал авах гэж – 24%
  • Эргэн тойронд бүгд татаж байгаа болохоор – 22%
  • Насанд хүрсэн учраас -18%
  • Тамхины үнэр таалагддаг учраас 13 хувь байдаг.

Тамхийг бие даан хаяж чадах нь нийт тамхичдын дөнгөж 17 хувь нь. Харин үлдсэн буюу дийлэнх хэсэгт нь зайлшгүй эмчийн тусламж шаардлагатай болдог гэдгийг хүмүүс тэр бүр хүлээн зөвшөөрдөггүй.

Тамхи татах. Энэ бол өвчин. Яагаад,

Олон улсын өвчний ангиллын статистикээр тамхи татах нь "Хар тамхины нөлөөнд автахын өмнөх үеийн “гэсэн ангилалд багтдаг байна.

Никотин хүний төв мэдрэлийн системд хүчтэй үйлчилдэг. Тамхи эхэндээ сэтгэл зүйн хэрэгцээг үүсгэдэг бол дараа нь аажмаар бие махбодийн хэрэгцээ болон хувирдаг юм. Тиймээс ч эмч нар тамхинаас хараат хүмүүсийг дөрвөн хэсэгт ангилдаг.

Эхний хэсэг – тамхийг зугаа болгон татдаг хүмүүс. Тэд хэрэв хүсвэл тамхинаас хөнгөхөн гарч чадна.

Хоёр дахь хэсэг. Тамхины тусламжтайгаар таагүй мэдрэмжээсээ салдаг. Тэдний хувьд тамхины хэрэглээ нь биемахбодийн хэрэгцээ болчихсон тул тамхинаас гарах нь тийм ч амар биш.

Гурав буюу 5 - 10 жил тамхи татсан хүмүүс. Эдгээр хүмүүсийн бие организм тамхинаас хүчтэй хамааралтай байдаг. Тиймээс огт таталгүй 40 -50 минут болоход л сэтгэл санаа хямарч, дотор эрхтэнийн үйл ажиллагааны хэвийн байдал алдагдаж эхэлдэг

20 түүнээс дээш жил тамхи татсан хүмүүс. Тасралтгүй 20 -30 жил тамхи татсаны дараагаас тамхинаас таашаал авах нь багасч, зарим үед бүр дотор муухайрдаг болдог. Гэсэн ч тамхиа хаяхад биеийн зовиур шаналгаа ихэсч, сэтгэл санааны хямралд оруулдаг.

Тамхинд агуулагдах никотины хэмжээ хангалттай өндөр. Никотиноос гадна тамхины бохь, нүүрсхүчлийн исэл, утаанд нийтдээ 3400 хорт бодис агуулагддаг төдийгүй бүр цацраг идэвхит полоний ч байдаг.

News
Шинэчлэгдсэн огноо: 2007 оны 12 сарын 13, Пүрэв гараг
Уншсан: 8216 удаа
Д.Өлзийхутаг

Сайтын удирдагч

Вэбсайт: www.medeelel.com

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2018 оны 2 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
     1  2  3
  5  6  7  8  91011
121314151617
19202122232425
262728    

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

ТААЛАМЖГҮЙ МЭДРЭМЖ

ТААЛАМЖГҮЙ МЭДРЭМЖ …Тэр явдлаас болж түүнд бас ѳѳртѳѳ гомдсон сэтгэлд минь наран жаргах шиг харанхуйлж, орчлон ертѳнцийн... 2018 оны 2 сарын 8

Б.Уранчимэг

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (“Хүслийн шинэ жил”)

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (“Хүслийн шинэ жил”) Вашингтоны монгол сургуулийн сурагчдын “Хүслийн шинэ жил” сүлд модны наадмыг бүрэн эхээр нь ЭНД... 2017 оны 12 сарын 30

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2018.02.02

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2018.02.02 ЦАГААН САРЫН ӨМНӨ: Ногоон Дарь Эхийн аялгуу OHIO-ГИЙН ЗОЧИН: АНУФИЛЬМ студийн захирал,найруулагч Ц.Эрдэнэчимэг... 2018 оны 2 сарын 2

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2