Medeelel
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

Өөрийгөө хайрлах ёстой юу?

2007 оны 12 сарын 13, Пүрэв гараг  .:.  Бичсэн: 
(3 үнэлгээтэй)
Өөрийгөө хайрлах хэрэтэй юу? Энэ асуултад “Тийм” гэсэн нэг л хариулт бий. Амьдралд өөрийгөө хайрлаж, хүндэлж, үнэлэх нь хамгаас чухал. Зөвхөн энэ тохиолдолд л хүмүүс чамайг хайрлан хүндэлж, амьдралд тохиолдсон аливаа бэрхшээл, стресс, дарамтыг давж гарах хүчийг олж авч чаддаг.

Тэгвэл өөрийгөө хэрхэн хайрлаж сурах вэ? Юунаас эхлэх вэ?

Өөрөө өөрийгөө хайрлахаас эхэл

Яг энэ мөчөөс л та өөрийнхөө тухай өмнөх бодлоо өөрчилж, өөртөө зөөлөн, хүндэтгэлтэй ханд. өөртөө урьд урьдаас илүү ихээр итгэж, найд. Өөрийгөө үнэлж, санаа бодлоо дэмж. Бусдын дэргэд өөрийн хүч боломжийг чамлаж, доош хийхийн хэрэггүй.

Хөрөнгө мөнгөтэй холбоотой байсан ч өөрийн тухай зөвхөн эерэг сайныг л ярь. Сөрөг муу талаа байн байн сөхөөд байвал энэ сөрөг чанар амьдралын чинь туршид мөшгих болно гэдгийг санаарай.

Бодит үнэнийг царайнаасаа олж харсан ч та дээрх бүхнийг ухамсарлах авьяастай, ухаантай, хосгүй нэгэн шүү. Мэдээж, өөрийгөө хайрлаж, хүндэлж сурахад хэт туйлшрахгүй байх, аливаад алтан дунджийг олохыг хичээхийг сануулъя.

Өнгөрснөө дүгнээд, бүгдийг цэвэр хуудаснаас

Ингэхэд таны толгойд хэний санаа, бодол эргэлдэж байна вэ? Хэрвээ таных биш, хүндэлж биширдэг хүнийх чинь биш бол түүнийг толгойноосоо аваад л хаячих. Та чинь насанд хүрсэн хүн. Шийдвэрийг өөрөө гаргаж, үр дүнг ч харна.

Хуудас цаас аваад өөрийнхөө тухай юу бодож явдгийг эцэг эх, найз нөхөд, ойр дотныхоо хүмүүсээр бичүүл. Дараа нь танд таагүй мэдрэмж төрүүлэх, өөрийн чинь тухай сөрөг зүйлийг түүвэрлэн бич.

Ямар шалтгаанаар сөрөг дүгнэлт гаргасанд дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Магадгүй энэ нь зүгээр хардалт, атаархал, санаатай явуулга ч байж болох талтай.

Дараа нь үзгээ авч өөрийн чинь тухай бичсэн бүх сөрөг тодорхойлолтыг дарж орхи. Тэгээд түүнийг март эсвэл эвлэр. Шинэ хуудас цаас авч яг одоо өөрийнхөө тухай юу бодож буйгаа бичээрэй.

Бид өөрийгөө яагаад хайрлах ёстой гэж ?

Өөрийн эерэг сайн талуудаа нээж ол. Хүн бүгдэд өөрийгөө хайрлах олон шалтгаан бий. Тухайлбал, энэ ертөнцөд мэндэлсэн, хэнтэй ч адилгүй дахин давтагдашгүй цорын ганц гэдэг ч хайрлах хангалттай шалтгаан. Мөн нийгмийн амьдралд эзэлж буй байр суурь, хувийн зан чанар, биелүүлэхээр зорьж буй зорилго гээд хүсэл мөрөөдөл, эрх чөлөө, ялахын төлөө бүх л зүйл багтана.

Ингээд хуудас цаас аваад яагаад өөртэй хайртай байдаг шалтгаануудаа тоочин бич. Сэтгэлээр унах, өөртөө эргэлзэх мөч бүртээ түүнийгээ харж, өөрт сонсогдохоор чангаар унш. Үр дүнг нь тун удахгүй мэдрэх болно.

Өөрийгөө хөгжөө

Хамгийн сүүлд та хэзээ найз нөхдийнхөө хамт амралтаа зугаатай өнгөрүүлсэн бэ? Та өөртөө зориулж ямар нэг таатай зүйлийг хийсэн үү? Хариулт алга гэж үү?! Хэрвээ өөрийгөө хайралдаггүй бол бусад хүмүүсээс хайрыг хүлээж болно гэж үү?

Жижиг гэлтгүй зүйлээр өөрийгөө тойлж эрхлүүл. Хаана сайхан хоол, тансаг бараатай дэлгүүр байна тэнд найзуудтайгаа цагийг өнгөрүүл.

Өөрийн гадаад төрх, эрүүл мэндээ анхаар

Өөрийгөө арчилж, тордож, амар. Гадаад төрх, үзэмждээ онцгойлон анхаарал тавих хэрэгтэй шүү. Хувцас, үс засалт, гутал, маникюр гээд юуг ч дутаалгүй анхаар.

News 

Шинэчлэгдсэн огноо: 2007 оны 12 сарын 13, Пүрэв гараг
Уншсан: 8269 удаа
Д.Өлзийхутаг

Сайтын удирдагч

Вэбсайт: www.medeelel.com

Нийт сэтгэгдэл (2)

1. yag unen
ene bol margashgui unen, hun uuriiguu hairalaj humuust saihan medremj turuulsneer busdaas sain saihan hairiig avch chaddag baih heregtei gej boddog. Gevch amidral deer hun bur iim baij chaddag biluu, bodoh l heregtei, bayarllaa heregtei saihan medeelel tavisand
Бичсэн: genao | 2007 оны 12 сарын 15 | IP: 71.186.6.xx
2. better man
Bi ene ugiig zondoo sonsoj baisan. Ooriigoo hairlay gej bodoh bolovch, chaddag yumuu gui yuuu buu med. Tegeed setgel sanaanii huvid tentsvergui baih uyd bol buur ch hetsuuu... yor n tegeed az jargal gedeg n hunii mind dotor l baidag yum shig... yor n baidag ch yumuu gui yuuu... ter az jargal n heregtei ch yumuu...... haih tusam ulam l zovlon boloh yum... zugeer haychihsan n ch deer yumuu... yor n ooriigoo hairla gej zondoo sonsson ch gesen... zarimdaa "BI" gej baihgui ch yum shig... zugeer l neg form yum shig... tegeed zarimdaa salhind hiiseed yavchihmaar... yalanguya hairiig medregui baih uyd... tegeheer barag ihenhdee, neg tiishee nuden balai chihen dulii yavmaar... gehdee yahav, ooriigoo zasah gej uul n hicheey l gej bodoj baina.. ugaasaa hunii setgel chin dandaa l oorchlogdon huvirah yum chin... ter gol shig ursgald n orootsoldohguigeer... goliin deeguurh "guur" bolvol "gegeerel" "az jargal" gedegt n arai dohoj ochij yum bol uu...
Бичсэн: zochin | 2008 оны 1 сарын 24 | IP: 69.210.254.xx

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2018 оны 2 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
     1  2  3
  5  6  7  8  91011
121314151617
19202122232425
262728    

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

ТААЛАМЖГҮЙ МЭДРЭМЖ

ТААЛАМЖГҮЙ МЭДРЭМЖ …Тэр явдлаас болж түүнд бас ѳѳртѳѳ гомдсон сэтгэлд минь наран жаргах шиг харанхуйлж, орчлон ертѳнцийн... 2018 оны 2 сарын 8

Б.Уранчимэг

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (“Хүслийн шинэ жил”)

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (“Хүслийн шинэ жил”) Вашингтоны монгол сургуулийн сурагчдын “Хүслийн шинэ жил” сүлд модны наадмыг бүрэн эхээр нь ЭНД... 2017 оны 12 сарын 30

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2018.02.02

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2018.02.02 ЦАГААН САРЫН ӨМНӨ: Ногоон Дарь Эхийн аялгуу OHIO-ГИЙН ЗОЧИН: АНУФИЛЬМ студийн захирал,найруулагч Ц.Эрдэнэчимэг... 2018 оны 2 сарын 2

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2