Medeelel
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

Хайрла, гэхдээ учиртайхан шүү!

2007 оны 12 сарын 13, Пүрэв гараг  .:.  Бичсэн: 
(2 үнэлгээтэй)
Царайнаас чинь инээмсэглэл туяарч, тольтой үй зайгүй нөхөрлөх боллоо. Чи дурлачихсан юм биш үү. Түүний тухай бодол бүх орон зайг эзэгнэн, толгойноос ч гарахаа больсон гэв үү.

“Дэгсдүүлж, хэтрүүлчихээс болгоомжлохыг” сануулсан зөвлөгөөг танд  хүргэе.

“Дэлгээтэй ном”  

Хайртаасаа уяатай мэт байх болжээ, та. Түүнээс зуун метр холдов уу, үгүй юу аймшигтай ганцаардан, учиргүй ихээр үгүйлж эхэлнэ. Инээдтэй зүйлтэй учирлаа гэхэд зөвхөн түүнд л ярихыг яарна.

Шинэ, сонин хачинаас хуваалцах гэсэн тэвчээргүй зангаараа утасны дугаар эргүүлэх тоолонд түүний утас хангинаж, бүр залхааж эхэлдэг.  

Харин таны хайр ид буцалж, түүнийг чанга тэврэхийн хүсэлд автдаг. Та ч түүнтэй уулзав уу, үгүй юу хаана байсан, юу хийсэн, дэлгүүрт юм ямар үнэтэй байсан, найз бүсгүйтэйгээ юу ярьсан гээд бүгдийг амьсгаа авах ч завгүй ярьж гарна л даа.

Ийм нээлттэй, илэн далангүй гэнэн зан таны бүр хүүхэд ахуй үеийнх. Юуг, хэнээс, яагаад нуух гэж? Хэрвээ утасдмаар бол утасд, хов ярьмаар бол ярь.

Харин үр дүн нь ямар болохыг та сонирхож байсан уу.  

Итгэх нь  мэдээж  магтууштай тун сайн хэрэг ч “Дэлгээтэй ном” сонирхол татдаггүй гэдэг шүү дээ.  

 “Толгойгоо мэдүүлэх”  

Тэр таны удаан хайсан хүн мөн үү! Хаана ч хэзээ ч ямагт хамтдаа. Ийм үед хайртдаа “барьцаалагдах” өндөр магадлалтай гэдгээ мэдэж байна уу.  Хооллох, наргиж хөгжилдөх гээд бүх зүйлд зөвхөн түүний сонголт, түүний сонирхол давамгайлна.

Магадгүй чи хайрттайгаа учрахаас өмнө шар айраг амсдаггүй, хөл бөмбөгийг тоож ч сонирхдоггүй байсан бол харин одоо хар шар айраг уухаар захиалж, хөл бөмбөгийн багийг алийг нь дэмжихээ сайн мэддэг болжээ. Нэг үгээр хэлбэл та хоёр яг “нэг хүн” шиг болж.

Байдал танд таагүй байдлаар эргэснийг хэзээ мэдэрч болох гээч. “Ямар хөгжим сонсмоор байна” хэмээн асуухад “Чинийхтэй нэг ижлийг. Хайрт минь” хэмээн та хариулах яг тэр үед.

Ижилхэн сэтгэдэг “Хоёр ихэрт” зориулагдсан ийм арал удаан оршиж чадахгүй гэж хэлмээр байна. Учир нь тун удахгүй тэдний хэн нэг нь уйдан залхаж, бусдын сонирхолд автах болно.

Ахуй амьдралын асуудалд зорилго нэг байгаа бол бухимдалд хүргэдэг торгон хил заагийг мэдэрдэг л байх хэрэгтэй.

Найз бүсгүй, түүний үерхдэг залуутай хоолонд орж, ховоор ”хачир” хийн суунгаа хөл бөмбөг үзэхэд хайрт чинь “галзуурчихалгүй” хүлээж  чадна шүү дээ. Чамайг эзгүйд уйтгарлах боломжийг хаяа ч болов түүнд олгож бай л даа.

Би бүгдийг шийднэ

Хайр сэтгэлээс эрч хүчийг мэдэрсэн танд эргэн тойрны бүх л хүмүүст туслах хүсэл төрж эхэлдэг. Магадгүй, нөхөргүй ганц бие найз бүсгүйдээ засвар хийхэд нь туслана. Ингэхдээ хайртаараа тавилгыг нь  зөөлгөн, шалыг нь будуулж, бүлтэй чадалтайн “ид шидийг “ үзүүлж гарна.  

Та бас тавдахь өдрийн орой хэнтэй хамт, хаана хооллохыг нь хүртэл хэлж,  зохион байгуулж өгнө.

Харин үр дүн нь ямар байхыг та тооцож үзээгүй л болов уу. Эрчүүд, хэн нэгэн урдуур нь орж асуудлыг нь шийдэхэд тун дургүй байдаг юм.Тэр тусмаа хайртаа хүмүүсийн дунд хувийн орон зайгаа хадгалах нь зайлшгүй байх   зүйл.  

Энэ зуунд, жендерийн асуудал тийм чухал биш ч эрчүүд ямагт “Байлдан дагуулагч” байдгийг битгий  л мартаарай.

Та хоёрын харилцаанд байнга тэргүүлэгч байхаасаа залхах үед харамсахгүй байхын баталгаа бий  юу?  “Мохоод мөлийчихсөн” хайртыгаа бүх л амьдралынхаа туршид зоригжуулж, учирлах болвол яах вэ.  

Тэр хамгийн шилдэг нь

Та хайртыгаа  хамгийн хамгийн гэдгээр төсөөлдөг. Түүнийг хамгийн ухаантай, хүчтэй, зөөлөн сэтгэлтэй … гэхчилэн үнэлнэ.   

Үүний үр дүн ямар байх бол. Таны энэ төсөөлөл  бодит хүнтэйгээ зөрчилдөх болно. Түүнтэй сайн танилцаж амжаагүй байлаа ч танд танилцаад зуун жил бочихсон мэт санагддаг. Түүнд огт байхгүй зан чанарыг ч түүнд “бий болгон”, сул талыг нь хүлээн зөвшөөрч чаддаггүй.  

Хайр дурлал ид “буцалж” байх үед түүний таагүй авир, сул талыг огт анзаардаггүй. Харин хожим л урхагтай асуудал  үүсдэг юм.

Түүний орой бүр “хүртэх” хоёр шил шар айрганд таны хайр уусан замхарч ч магад. “Би юуг ч нуугаагүй” хэмээх түүний  үгэнд хариулт олдохгүй л болов уу. Тиймээс тэр танд тохирох эсэхийг өөрөөсөө асуу. Хэрэв сөрөг хариулт гарвал ямар ч тохиолдолд түүнтэй эвлэрэх хэрэггүй шүү.

Хайр сэтгэл бүгдийг хийнэ

“Бие биенээ ухаангүй хайрлах нь бүхнээс чухал. Ингэсэн тохиолдолд бүх зүйл аяндаа болно” хэмээн гэгээлгээр итгэдэг хүмүүс цөөнгүй.байдаг. Тэгээд ямар нэг зүйл санаснаар нь болохгүй бол “Бид бие биеийгээ хангалттай хайрлаж чадсангүй” гэж буруутгадаг.

Үр дүн. Хайр сэтгэл – Энэ бол байнга шинээр хийхийг шаарддаг хөдөлмөр. Номонд хайр дурлалыг зөвхөн гүн ухаан, сэтгэл зүйн талаас нь хөндөн бичдэг.

Хэн ч алдаа гаргалаа гээд даатгуулдаггүй шүү дээ. Хэрвээ ийм даатгал байдаг бол та даатгуулахыг хүсэх л байсан. Хайрлахын зэрэгцээ итгэх, уйдах, алдах  гэдэг нь эрүүл саруул ойлголт юм.

News 

Шинэчлэгдсэн огноо: 2007 оны 12 сарын 13, Пүрэв гараг
Уншсан: 8078 удаа
Д.Өлзийхутаг

Сайтын удирдагч

Вэбсайт: www.medeelel.com

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2018 оны 2 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
     1  2  3
  5  6  7  8  91011
121314151617
19202122232425
262728    

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

ТААЛАМЖГҮЙ МЭДРЭМЖ

ТААЛАМЖГҮЙ МЭДРЭМЖ …Тэр явдлаас болж түүнд бас ѳѳртѳѳ гомдсон сэтгэлд минь наран жаргах шиг харанхуйлж, орчлон ертѳнцийн... 2018 оны 2 сарын 8

Б.Уранчимэг

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (“Хүслийн шинэ жил”)

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (“Хүслийн шинэ жил”) Вашингтоны монгол сургуулийн сурагчдын “Хүслийн шинэ жил” сүлд модны наадмыг бүрэн эхээр нь ЭНД... 2017 оны 12 сарын 30

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2018.02.02

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2018.02.02 ЦАГААН САРЫН ӨМНӨ: Ногоон Дарь Эхийн аялгуу OHIO-ГИЙН ЗОЧИН: АНУФИЛЬМ студийн захирал,найруулагч Ц.Эрдэнэчимэг... 2018 оны 2 сарын 2

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2