Medeelel
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

ХҮН ХҮНСИЙГ ИДЭЖ БАЙНА УУ? ХҮНС ХҮНИЙГ ИДЭЖ БАЙНА УУ?

2012 оны 9 сарын 18, Мягмар гараг  .:.  Бичсэн: 
(7 үнэлгээтэй)
vegetablesМанай төр засаг Хятад, Энэтхэг мэтийн газар дээрээ багтахгүй хэдэн миллиард хүн амтай улс оронтой харьцуулахад тун бага ажил, үүрэг хүлээсэн азтай хүмүүс. Хятадын засгийн газар хэдэн тэрбум хүнийг тэжээх үүрэгтэй ажиллаж байхад манай төр засаг гурван сая ч хүрэхгүй хүн амыг эрүүл хүнсээр хангах үүрэгтэй. Энэ хоёрын хооронд асар их ялгаа бий.

Сүүлийн үед хорт хавдар монголчуудыг “залгих нь” хэмээн дээр дооргүй халаглаж байна. Арга ч үгүй биз. Монголд 1990 оны байдлаар 1200 хүн жилд хорт хавдраар өвчилдөг байсан бол 2010 онд 4 дахин их буюу 4800 хүн хорт хавдраар өвчилсөн байна. Үүнээс хамгийн гайхшрал төрүүлж байгаа нь хорт хавдрын нийт тохиолдлын 70 гаруй хувийг ходоод болон элэгний хорт хавдар эзэлж байгаа явдал юм. Тодруулбал, жилд нийт хүн амын 3400 орчим нь элэг, ходоодны хорт хавдраар өвчилж буй аж.

Манайд худалдаалагдаж буй хүнсний 80 гаруй хувь нь гадны бүтээгдэхүүн байдаг. Зүсэн бүрийн эдгээр хүнсийг юугаар хийсэн, монголд ирээд хэр удаж байгаа нь тодорхойгүй. Наад зах нь халуунд халж, хүйтэнд хөрж хэдэн мянган км зам туулж ирдэг хүнсний ногоонууд яагаад ялзрахгүй, удаан хадгалагдаад байгааг бид үл анзаарна. Гэтэл өнөөх хүнсний ногоонд нь химийн бодис их орсон тул ийн удаан хадгалагддаг. Ийнхүү бидний өдөр тутамдаа идэж буй хорыг эд эрхтэн рүү оруулахгүй гэж “элэг” зүтгэн дараа нь тэсэлгүй “өөрөө” хорт хавдарт өртөж, улмаар элэгний шүүж дийлээгүй хор ходоод руу шууд нэвтэрснээр ходоодны хорт хавдар үүсдэг гэж эмч нар тайлбарлаж байна.

Манай улсад 2004-2011 оны 7 сарын байдлаар хоолны хордлого, хордлогот халдварын 28 удаагийн том хэмжээний дэгдэлт гарч нийт 3339 хүн өвчилсөн байна. Эдгээр халдварын дэгдэлтийн тал хувь нь цэцэрлэг, сургуулийн насныхны үдийн цай, хоолноос үүдэлтэй байсан ба хордлогууд нь хүүхдийн сэтгэхүй, мэдрэлийн системд шууд нөлөөлж илэрч байгаа нь судалгаагаар харагдсан гэж мэргэжилтнүүд ярьж байна.

Хүнсний бүтээгдэхүүнийг хэн дуртай хувь хүн импортоор оруулж ирэн, худалдаалж борлуулахыг зөвшөөрдөг цөөхөн орны нэг нь Монгол Улс. Бусад оронд зөвхөн аж ахуйн нэгжүүд хатуу хяналтын дор бараа бүтээгдэхүүнийг импортолдог бөгөөд зөрчил гаргавал бизнесийн эрхээ алдах тул компаниуд хариуцлагатай ханддаг. Харин манай улсын хувьд хувиараа хүнс импортолж байгаа хэдэн арван мянган хүний оруулж байгаа бараа нэг бүрийг хянах, тэдэнтэй хариуцлага тооцох боломжгүй. Ийм нөхцөлд импортын хүнсний бүтээгдэхүүний чанарын баталгааны тухай ярина гэдэг үлгэрийн далай болно. Хятадууд хиймэл өндөг хийж, Америкчууд байгалийн тахиа биш “өндөглөдөг тахиа” буюу органик бус, өдөрт хэдэн арваар өндөглөдөг тахиаг үржүүлж, буурай оронд импортолсоор байгаа нь илэрсэн.

Одоогоос жилийн өмнө хятадын бэлэн гоймонд хоёр оюутан охин хордож , нас барсан. Тэдний ходоодыг нь угааж байхад амьд өтнүүд хамар, амаар нь гарч байсан ба задлан шинжилгээ хийхэд 150-ийн бэлэн гоймонг хоол хүнсэндээ хэрэглэснээс болж хордон амь насаа алдсан гэдэг нь батлагдсан. Мөн манайд зарагдаж буй хүүхдийн нэмэлт тэжээл, сүүн бүтээгдэхүүнээс меламин илэрч, хэд хэдэн хүүхэд хордож байсан. Энэ мэт импортын бүтээгдэхүүнд олон эмзэглэмээр асуудал байна.

2011 оны 1 сарын 1-нээс 6 сарын 30 хүртэл гаалиас авсан мэдээгээр тахиа 2.554 тонн, сонгино сармис 8000 тонн, ургамлын тос 11000 тонн импортоор оруулжээ. Хэдий ургамлын тос 11000 тонн хэмээн гаалийн мэдээнд бичигдсэн ч манайх жилдээ 50.000 тонныг оруулдаг гэсэн албан бус судалгаагаа байна. Ургамлын тос 11 мянган тонн импортолсон хэмээн гаалийн мэдээнд тэмдэглэгдсэн ч ургамлын тос импортолдог гол компани “манайх жилд 50 мянган тонныг оруулж ирдэг” хэмээн ярьж байна. Үүнээс үзэхэд, манай гаалийн мэдээ асуудалтай байгаа нь илэрхий. Өөрөөр хэлвэл, иргэд, бизнес эрхэлдэг компаниудад ямар хүнсний бүтээгдэхүүн гадаадаас их орж ирж байгаа, манай зах зээлийг хэрхэн хангаж байна вэ, бидэнд ямар боломж байна вэ гэдгийг сар болгон нээлттэй зарлаж баймаар. Үнэндээ мэдээлэлгүй компаниуд ямар бүтээгдэхүүн оруулж ирж, юу хийхээ мэдэхгүй байна. Харин зөв баримт мэдээллийг сар бүр тогтмол гарган мэдээлж байвал асуудал хурдан шийдэгдэнэ.

Мөн бид хагас жилд л гэхэд гадаадаас 8000 тонн сонгино, сармис авдаг байна. Цаашлаад бүтэн жилд магадгүй 20 мянган тонн авдаг болж таарах нь. 20 мянган тонн сонгино, сармис хэдэн төгрөг болох вэ? Тэр мөнгө гадагшаа урсаж байгаа нь харамсалтай. Иймд Засгийн газраас 9 сард сонгино, сармис тарих уриалгыг гарган, 3 дугаар сараас эхлэн уг хүнсний бүтээгдэхүүний гаалийн татварыг 40 хувь болгох хэрэгтэй. Бидэнд ийм зах зээл, нөөц боломж бий. Гагцхүү одоо алдаад буй энэхүү зах зээлээ өөрсдөө ашигтайгаар эргүүлэн, тодорхой бодлого явуулах нь зүйтэй.

Эцэст нь өгүүлэхэд төр засаг хавдрын энэ эринд хүн амаа хамгаалъя гэвэл эрүүл хүнсийг бий болгож, импортын хүнснээс бүрэн татгалзах бодлого төр засгаас явуулах хэрэгтэй. Өнөөдөр бид гурван сая ч хүрэхгүй хүн амыг тэжээх талаар ярьж байна. Газар дээрээ багтахгүй тэр олон хүн амтай хятадуудын хүнснээс монголчууд зөөгөөд байхад тэр улс аж төрж болоод л байна. Гэтэл нэг хүнд оногдох газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт ордог манай улс яагаад тариалан эрхэлж болохгүй гэж. Хэдий импортын хүнсний асуудал гарт орсон өргөс авсан мэт амархан эдгэхгүй ч дотоодын үйлдвэр эрхлэгчиддээ дэмжих замаар хүн ам эрүүл хүнсээр хангаад эхэлвэл, хорт хавдраас салахад ойрхон байна. Гагцхүү үүнд төр засгаас явуулах дорвитойхон бодлого үгүйлэгдэж байх шиг.

Э.Саруул
Шинэчлэгдсэн огноо: 2012 оны 9 сарын 18, Мягмар гараг
Уншсан: 7551 удаа

Нийт сэтгэгдэл (11)

1. chuhal medeelel baina
Амжилт хүсье. Good luck.
Бичсэн: Ц.Батмөнх | 2012 оны 9 сарын 18 | IP: 202.170.68.xx
2. Bayarlalaa
Сайхан нийтлэл байна. Амжилт хүсье.
Бичсэн: Chicago | 2012 оны 9 сарын 18 | IP: 67.95.71.xxx
3. that's cool
ih heregtei tsag uye medersen saihan niitlel bn. iluu olon hun unshaasai..barimt ntr ni sain bolj..amjilt
Бичсэн: ariunzaya | 2012 оны 9 сарын 18 | IP: 202.170.68.xx
4. ...
монголд амьдрах ийм байна ш дээ
төр засаг анхаарах цаг болсон гэтэл нээрээ
Бичсэн: Amraa1215 | 2012 оны 9 сарын 19 | IP: 124.158.88.xx
5. гоё
схн нийтлэл байна.олон хүн уншаасай
Бичсэн: Батжаргал | 2012 оны 9 сарын 19 | IP: 202.126.91.xxx
6. Уншигч
Хэрэгтэй нийтлэл байна Баярлалаа
Бичсэн: Уншигч | 2012 оны 9 сарын 19 | IP: 49.0.163.xx
7. ...
унэхээр анхаарахаар асудал мун шуу, чухал нийтлэл байна
Бичсэн: good | 2012 оны 9 сарын 19 | IP: 202.179.20.xxx
8. ...
яаанаа үнэн шдээ энийг хүмүүс тэр бүр тэддэггүй яана даа хэдэн муу сайн монголчууд хүнсээ дотооддо хийчихэж чадахгүй
Бичсэн: lulu | 2012 оны 9 сарын 21 | IP: 182.160.21.xx
9. ...
амжилт
Бичсэн: hello | 2012 оны 9 сарын 23 | IP: 203.91.117.x
10. Huns gedeg ug
Neeree yagaad huns gedeg ner mongol ugiin sand baidag yum bol. Navch geed navchis gehiin adil. Ugtaa Hun nertei Hunnu guren baisan. Hun nertei hunuus bas baina.
Ideh tudii hortoi hool tudiigui Hun hunee bas ideed baina uu daa gej bodogdloo. Bayarlalaa. Chuhal asuudal hundsen medee oruulsand. Ulam ihiig bicheerei. Amjilt husye.
Бичсэн: 4H | 2012 оны 9 сарын 27 | IP: 202.170.68.xx
11. saihan niitlel boljee naiz mine
их сайн, сайхан ч нийтлэл болсон бнаа. АМЖИЛТ.
Бичсэн: khongoroo ni bnaa | 2012 оны 10 сарын 4 | IP: 61.134.115.xx

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 10 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
      
  2  3  4  5  6  7  8
  91011121314
16171819202122
232425262728
3031     

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах