Medeelel
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

О.ДАШБАЛБАР

2012 оны 10 сарын 10, Лхагва гараг  .:.  Бичсэн: 
(4 үнэлгээтэй)
DashbalbarӨвөг дээдсийн минь өлмий дор дэлхий навталзаж, өрнө дорногүй чичирч байсан тэр цагийг эргэн дурсагтун.
Огтор илд нь өрнийн салхийг сэнсрүүлж
Омогт дээдэс минь дорнын морьдоор довтолсон
Хангал хүлгийн хатуу туурайгаар
Хагас орчлонг бөмбөрдөж явсан
Мөхөшгүй дээдэс минь Төв Азийн зулайд
Мөнх тэнгэрийн заррлигийг сэтмээрээ сийлсэн
Мохошгүй өвгөд минь хан хорвоогийн магнайд
Монгол төрийн очир тамгыг дарж орхисон
Та бидний өвөг дээдэс
Тарни мэт хэлдэг үг Монгол
Та бидний хойч үеийнхэн
Тангараг мэт давтах үг Монгол

Эдгээр мөртийг О.Дашбалбар агсан бичиж байсан билээ.

Дөчин хоёрхон насандаа биднийг орхин одож, одохдоо асар их оюуны баялгийг үлдээж, туурвисан бүтээл нь биднийг одоог хүртэл уриалж ухааруулсаар байгаа энэ хүн бол эх орны бахархал билээ.
Жинхэнэ яруу найрагч гэж эх орон, улс үндэстнийхээ төлөө цохилох зүрхтэй, уран бүтээлээ түүний төлөө зориулдаг, зориулахаар үл барам түүний төлөө тэмцдэг, тэмцэхээр үл барам гар бие оролцон хийж бүтээдэг нэгнийг хэлдэг.

Тэрбээр "Чингисийн үрс бид хэтэрхий арчаагүй амьдарч байна. Улс маань жижгэрч, ард түмэн маань цөөрч, өвөр зуураа тэмцэлдсээр ахуйд харийнхан нутаг усанд минь шунаж, элдэв башир аргаар үндэсний баялгийг минь тонож, үгүйрүүлж хоосорсон ард түмний г минь боолчлох бэлтгэл хийж байна" хэмээн хэлсэн удаатай. Үнэхээр ч энэ үг нь өнөө цагт биелэлээ олж байна уу даа гэмээр.

Монголын ард түмний амьдрал хийгээд тэдний үндэсний ухамсар, төлөвшлийг сэргээх, түүхэн үнэт зүйлс, соёлын өвүүдийг хайрлан хамгаалах асуудлуудыг олж хөндөн, сонинд нийтлэл бичиж байсан.  Тухайлбал, “1988 онд бичсэн “Мөнхийн бүтээлүүд мөхлийн ирмэг дээр” нийтлэл “Үнэн” сонинд /1988 он №26/ хэвлэгдэж, тухайн үеийн улсын үнэт, ховор дурсгалуудыг хэрхэн хадгалж хамгаалж байгаа талаар болон Богд хааны ордон музей, аймаг орон нутгийн музей, номын сангууд, холбогдох соёлын байгууллагуудын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандсан байдаг. Эдгээр нийтлэлээрээ дэлхий ертөнц хавтгайрч байгаа энэ шинэ цаг үед Монголчууд бид бусдаас ялгарах үндэсний өв соёлыг хадгалж, түүнийг хэрхэн хайрлан хамгаалах ёстойг ухуулан таниулж байсан юм.

Улс төрийн сэдвийг хөндөхдөө ардчилал, үндэсний эрх ашиг, үзэл санааг туйлын дээдлэн бичдэг байсан нь харийн орныг шүтэн биширдэг атлаа өөрийн эх орныг үл хайхарч, үндэстний үнэт зүйлс болсон соёл, зан заншил, эд зүйлс сэлтийг үл тоомсорлодог гаж сэтгэлгээг шүүмжилж байв. Улс төрийн нийтлэлүүдэд нь ардчиллын үнэт зүйлс ялангуяа хүний эрх, эрх чөлөө, тусгаар тогтнолын асуудлууд ихэд тусгалаа олжээ.

1990-1992 онд АИХ-ын 12 дахь удаагийн сонгуулиар БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, Үндсэн хуульд ““газрыг гадаадынханд худалдахгүй, өмчлүүлэхгүй, барьцаалахгүй, арилжахгүй байх”, хувьчлахгүй” гэдэг заалтыг, мөн Ерөнхийлөгчийг парламентаар бус, ард түмнээрээ сонгуулна гэдэг заалт оруулсан нь түүний тэмцлийн гол амжилт байв.

Нийгмийн тогтолцоо бүхэлдээ солигдож эхлэх үеэр О.Дашбалбарт эх орон, газар шороо, тусгаар тогтнол эмх замбараагүйн хар шуурган дунд өндөлзөд ирэхийн цагт түүний цээжний гал аяндаа дүрэлзэж, тэр улс төр лүү босч ирсэн юм. Нийтлэлчдийн хүрээнд "Мөнхийн бүтээлүүд мөхлийн ирмэг дээр", "Номон дээр гишгэсэн алдас", "Тусгаар тогтнол дээд шүтээн", "Үндэсний үзлээр өвчилье" зэрэг олон арван шилдэг нийтлэл хэвлэгдэн олны хүртээл болов.

"Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ" гэдэг үг түүний монголын ард түмэнд гэрээслэж үлдээсэн гэрээс юм.

Тэрээр УИХ-ын гишүүддээ “Та аль намын гишүүн байх нь хамаагүй, харин та монгол улсын иргэн л байх ёстой. Монгол улсын иргэнд тусгаар тогтнолоос илүү үнэтэй юм байх ёсгүй. Тусгаар тогтнолын хувьд газар шорооноос үнэтэй юм үгүй. Үүнийг мартвал түүх өршөөхгүй. УИХ-ын эрхэм гишүүд ээ Та бүхнээс би нам чинь үнэтэй юу? Эх орон чинь үнэтэй юу гэж асууж байна”

Бидний амьдрал ав адилхан
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолдоно
Өлгий, авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла
Өргөн хорвоод хүн ингэж хайраар л дутаж болохгүй
Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би, бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном
Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас бүү харамла
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул
Хэн нэгийгээ харанхуй нүхрүү бүү түлх

XX зууны монголын нэрт зохиолч яруу найрагч, улс төр нийгмийн гарамгай зүтгэлтэн, цогтой эх оронч, үндэсний шилдэг сэхээтэн, соён гэгээрүүлэгч Очирбатын Дашбалбар 1999 оны 10 сарын 17-ны өдөр 42 насандаа өвчний улмаас таалал болсон билээ. Гэсэн хэдий ч түүний бичсэн нийтлэлүүд, шүлэг яруу найраг нь одоог хүртэл ард түмний дунд яригдсаар байна. Түүн шиг эх оронч хүүг эх орон маань ахин төрөхийг хүлээсээр л байна.
Шинэчлэгдсэн огноо: 2012 оны 10 сарын 11, Пүрэв гараг
Уншсан: 11680 удаа

Нийт сэтгэгдэл (7)

1. ...
бид ийм алт шиг xумуусээ xайрлаж чаддагуй ни xарамсалтай
Бичсэн: zov | 2012 оны 10 сарын 18 | IP: 68.46.146.xxx
2. uneheer aguu
би юм гэж ч хээлж чадахгуй бна аа энэ хун бол унэхээр агуу хун юм ааа гайхалтаи
зугэр л гайхамшиг
Бичсэн: tenuun | 2012 оны 10 сарын 21 | IP: 122.201.18.xxx
3. Аугаа
Ийм аугаа болохоор нь бурхан түүний хажуудаа байлгах гэж яарсан байхаа
Бичсэн: Отгонцэцэг | 2012 оны 11 сарын 17 | IP: 203.91.118.xxx
4. O.Dashbalbar
ene aygaa huniig martwal nugel gedeg l ter baih
Бичсэн: munkhkhisig | 2013 оны 7 сарын 18 | IP: 202.126.89.xxx
5. tuslash
naizuudaa,axnaraa,egshnar nadad tuslash o.dashbalbarin -ekhigee martan,delkhii khailtal,debekh jiguur,khuljij niseb,ushirlan jirgeb,khairlasan ekh,delgesen ur .ene ugnuud orson o.dashbalbarin shulgee olood ogoosh
Бичсэн: aikumis | 2015 оны 4 сарын 18 | IP: 27.123.214.xxx
6. Hsjs
Gajzvskxjxhxlznzbzjsbxbxksvs
Бичсэн: Bayrjavkhlan | 2015 оны 10 сарын 6 | IP: 202.70.46.xxx
7. О.Дашбалбар гуайн талаарх сэтгэгдэл
. Тэр бүхэн уншсан нэгний дотор чимээгүйхэн шуургалаад орчих шиг болдог тийм л сайхан, цэвэр агаар шиг бүтээл. Сэтгэл шулуудан зүтгэх явцдаа уран бүтээлчийн замд эргэлт буцалтгүй орж, анхнаасаа л өөрийн гэсэн арга барил, хурц авъяасаараа тодорч байсан нэгэн. Өгүүлэмж нь жаахан ярвигтай ч бэлэн хоол ам руу нь халбагадаад хийгээд өгчихсөнгүй, уншагчдийн уран сэтгэмж, төсөөлөлтэй нэгдэж байж илүү ойлгомжтой, гүйцэд болохоор цэвэр агаар, цэнгэг булаг шиг уран бүтээлүүдийг нь унших бүрт л сониуч амьсгаа дотор минь бөхчихөөгүй цохилсоор байгааг мэдэрдэг.
Бичсэн: Ч.Цэнгэлмаа ИЗХЗС 104-р бүлгийн | 2016 оны 3 сарын 27 | IP: 103.9.88.xxx

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 10 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
      
  2  3  4  5  6  7  8
  91011121314
16171819202122
232425262728
3031     

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах