Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

АЗЫН ДУГААР АВААР ОСЛООС АВАРДАГ

2012 оны 10 сарын 10, Лхагва гараг  .:.  Бичсэн: 
(2 үнэлгээтэй)
Хоёр найз санамсаргүй таарчээ. Энэ тэрхнийг ярьж байгаад нэг нь “Миний найз машинтай билүү” гэж. Гэтэл өнөөх нь ичингүйрэн, нам дуугаар “найз нь эксельтэй” гэсэнд “Тэгвэл чи машин аваач” гэсэн гэдэг. Орчин үед бэл бэнчин, хөрөнгө чинээгээ гайхуулах үзэгдэл газар авч, барьсан, зүүсэн, өмссөнөөрөө өрсөлдөх болж.

Ямарсайндаа л Мобикомын дараа төлбөрт 9911-тэй дугаар 10 сая хүрлээ гэх яриа гарах болсон. Үнэн эсэхийг магадлахаар зарын дагуу 991135.. –руу залгахад 8 саяд өгнө гэв. Жаахан ярих уу? гэтэл “Ийм дугаар гадуур 10 саятай байдаг. Тэглээ ч 9911-тай дугаар олдоц муутай байгаа” гээд тасалчихав. Дараагаар нь 9911.6.6 гэсэн дугаарлуу залгатал 10 саяаас ярина гэлээ. 

Бидний энэхүү “гэнэн” сэтгэлгээн дээр бизнесийн байгууллагууд тоглолт хийн, гоол оруулж эхлээд байна. Тухайлбал, Мобиком компани “Нэр хүндийн баталгаа” гэсэн уриатай. Энэ нь эгээ л “баячуудын хэрэглээ” гэсэнтэй адил гэхэд хэн ч маргахгүй биз. Үүнээс улбаалан, Мобикомоос хямд үнийн тарифтай Юнител, Скайтелыг ядуучуудын хэрэглээ гэх шум ч яваад амжсан. Гэтэл тэдэнд ч бас “үнэтэй дугаарууд ”байдаг аж. Юнител компанийн сайт руу орж үзвэл, 88..АВАВ, 88..ААВВ гэсэн дугаар нь 60 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байв. Уг нь тус компанийн энгийн дугаар нь 14 мянган төгрөгийн үнэтэй. Гэсэн ч онцгойлох ямар ч үйлчилгээ байхгүй мөртлөө эдгээр азын дугаарууд 2 дахин илүү үнэтэй байв.

Оюутан миний хувьд ч тэр олны танил эрхмээс ярилцлага, тодруулга авах гээд залгах бүрт утсаа авна гэж гонж. Учир нь би “оюутны дугаар” барьдаг. Бас би азын биш энгийн дугаартай. Өөрөөр хэлбэл, миний дугаар “тоон цуглуулга”. Босс хүн босстойгоо, ядуу хүн ядуутайгаа, дараа төлбөрт дараатайгаа л харилцдаг бололтой. Магадгүй цаашдаа мэргэжлээрээ ажиллахын тулд би “эрхмүүдэд” зориулан дараа төлбөрт, азын дугаар барих шаардлагатай болох нь.

Сүүлийн үед Монголчууд ёс заншил, уламжлалаа гээх болсон хэдий ч “бэлгэдэл зүй”-гээ ихэд дээдлэх аж. Адил тоотой болон төгсгөл нь өмнөх тоогоос нэмэгдсэн дугаарыг эрхэмлэнэ. Эрхэмлэн хүндэтгэхдээ бүр жижиг тэргийн үнээр өнөөх “бэлгэдэл”-ээ бодон, азын дугаар авна. Азын дугаар авлаа гээд аваарт орохгүй биш, бэлгэдлийн тоо барьлаа гээд бэл бэнчинтэй болчих биш хүмүүс юунд ингэж хошуурцгаана вэ? Бэлгэдлээрээ болдог бол цөөн хэдэн Монголчууд баяждагаа баяжиж, хөгждөгөө хөгжих болсон дог. 

Гадаадад олон жил болсон танил маань Монголдоо ирээд ихээхэн гайхсан гэнэ. Найзуудтайгаа уулзтал бүгд л булган шуба, алт монетан ээмэг бөгж зүүх атлаа “Мөнгө зээлээч, хүүхдийн төлбөр нэхэгдээд” гэцгээжээ. 
Тэд алт мөнгө зүүж, гаднахаа чимэх эрүүл мэндээ үл тооно. Гаднахыг нь өнгөлөх тусам доторх нь ялзрах гэсэн үгийг бид мөрдлөгөө болгоод байх шиг. Жилдээ ганц эмнэлгийн бүрэн шинжилгээнд хамрагдахгүй мөртлөө үнэтэй гутал, хувцас, гоёл чимэглэл, гар утас сэлтэд мөнгөө хайр найргүй цацна. Сүүлийн үед Монгол эмэгтэйчүүдийн дунд бөөрний өвчлөлт ихэсч байна. Үүний нэг шалтгаан нь гоё ганган гадсан өсгийттэй холбоотой хэмээн эмч нар тайлбарладаг. Бид өөртөө аятай, эвтэйг бус бусдад тааруулж, хүнд зориулж хувцасладаг этгээд дадалтай ард түмэн аж.

Монголчууд бие биедээ онгирох гэж хамаг байдгаа шавхан, брэнд рүү хошуурч байхад Английн элитүүд хослолынхоо товчлолтоор л өөрсдийн элит гэдгийг илэрхийлдэг.

Залуу охидууд ч гоё ганган хэлбэрт дурлаж, мөнгө төгрөгтэй, өмссөн зүүсэнтэй нэгнийг илүүд үзнэ. Амар хялбар амьдралыг эрэлхийлж, үнэ цэнэ, нэр төрөө уландаа гишгэнэ. Сэтгэл нийлвэл умгар өрөөнд ч амьдардаг, сэтгэл нийлэхгүй бол тансаг тохилог харшид ч амьдарч болдоггүй гэдгийг тэд ухаарахгүй л явна.

Болсон болоогүй брэндээр өвчилж, брэндээр гоёх өвчин нийгмийн бүх л хэсэгт халдварлаад байна. Ийм хэлбэрдэх үйлдлийг орчин үед залуус “загвартах” хэмээн нэрийддэг. Өөрөөр хэлвэл, өнөөх DOLGE&GABBANA, VERSAGE, GUCCI, CHANEL гэх мэт “брэнд” өмссөн гэж гайхуулах залуусыг “загвартлаа” гэж хочилдог болсон ч үл ажран хүрээгээ тэлсээр л. Энгийн хувцас өмсөж, жирийн хоол идэж, брэндийн нэрнээс цаашгүй хүн бол “ХҮН БИШ” аж.

Өнөөдөр, маргаашийн хоолны мөнгөө яая даа гэх нэгэн байхад “брэнд” гээд хулхи түрийвчийг 100 доллараар барьчихсан түүнийгээ тансаг гээд тас “итгэчихсэн” явах хүмүүс байна. Үүнийг ярьсны учир нь саяхан л гэхэд бидний брэнд хөөсөн сэтгэлгээг далимдуулж наймаачид ихээхэн хөлжжээ. Өнөөх үнэтэй L&V брэндийн түрийвч, цүнхийг зарж байсан Улаанбаатар их дэлгүүрийн .. лангуу хуурамч бараануудаа брэндийн үнээр зарж байсан нь илэрчээ. Үйлчлүүлэгчийг хулхидлаа гэх үү эсвэл ориг хулхийг ялгаж чадаагүй хэрбэртсэн учир хохь чинь гэх үү? Ямартай ч бидний өнөөх улигт “брэндлэх” өвчин дээр хийсэн “тоглолт” юм.

Түүхийн хуудаснаас үзвэл, бидэнд “хэлбэртэх” сэтгэлгээ байсан уу гэвэл байсан аж. 1930, 1940-өөд оны үед хүрээнийхэн “Сар шинийн баяр”-аа тэмдэглэхийн тулд гэрээ зарж, найрлаад баярын дараа орох оронгүй оочих аягагүй болж байсан онигоо шиг түүх улам ч хүчтэй дэлгэрч байна уу гэлтэй.

Улс орны хөгжлийн нэг чухал бүрэлдэхүүн бол “хувь хүний хөгжил”. Гэтэл азын дугаар хэрэглэх, брэнд өмсөх сэлтийн “хэлбэрдэх” үйлдэл хүний хөгжлийг өсгөх гэж үү? Үгүй ээ, харин ч үүнийг хүний хөгжлийн доройтол гэж үзэж болно. Улс орны ирээдүй болсон бид өнгө мөнгөнд мансууралгүй, хувь хүндээ анхаарч эрдэм мэдлэг, оюун ухаанд шамдан суралцвал сая нэг Монгол улсын цэцэглэлтэнд нөлөөлөх буй за.

Философид аливаа зүйл агуулга, хэлбэрээс бүрдэх ба энэ хоёр хоорондоо диалектик нэгдэлд оршдог хэмээн үздэг. Аль нэг нь илүү биш, яг л эн тэнцүүхэн үүрэгтэй байдаг. Гэтэл Монголчуудын хувьд “хэлбэр”-ийн үзэгдэл давамгайлах бололтой. Хэлбэр хөөнө гэдэг эгээ л бадамлянхуа цэцэг холоос үзэсгэлэн төгөлдөр харагддаг атлаа ойртоод очмогц байж суухийн аргагүй үнэртдэгтэй адил зүйл болой.



Э.Саруул
Шинэчлэгдсэн огноо: 2012 оны 10 сарын 11, Пүрэв гараг
Уншсан: 8414 удаа

Нийт сэтгэгдэл (7)

1. NICE
САЙХАН БНА
Бичсэн: ЗОЧИН | 2012 оны 10 сарын 11 | IP: 103.9.90.xxx
2. Яг үнэн
Бидэнд өнөөдөр ийм хурц нийтлүүлэлүүд дутаж бна. Голыг нь олж сайхан бичжээ. Олон сайхан нийтлэл бичээрэй.

Баярлалаа
Бичсэн: Chicago | 2012 оны 10 сарын 11 | IP: 24.13.18.xxx
3. ...
Сайхан нийтлэл болжээ.
Бичсэн: narasara | 2012 оны 10 сарын 13 | IP: 80.4.216.xx
4. Zaluu hun gehed yasan aguu setgelgeetei bainaa
Yahiin arga baihgui unen shuu. Manaihan dandaa pretend hiideg, unen yum gej ugui. Huuheddee hool avah mongoo nariilj baigaad l brandiin tsunh avch baina shuu dee, yalzarchihsan...
Бичсэн: mundag heljee | 2012 оны 10 сарын 16 | IP: 69.130.248.xxx
5. shan
үнхээр сайхан нийтлэл болж манай монголын залууст энэ л дутаад байна хуучин муухай хувцас өмсөхөөсөө биш хог хаяхаасаа ичмээр байна.
Бичсэн: zovo | 2012 оны 10 сарын 17 | IP: 202.55.186.xx
6. ...
азийн дугаар гэж xошигруулж бг тэр бгууллагууд ард тумни xусэл дээр xамаагуй дороолж ашиг xонжоо болгож xавтгайруулж бгааг л таслан зогсооx xэрэгтэй боловуу! тэрнээс биш xуви xумуус сонирxолооро югаа илилсуулж , югаа омсоx ни тийм ч иx ач xолбогдолгуй л бмаар ! эзэнтэй ни биш эзэдтэй л яриx xэрэгтэй бн даа гэж
Бичсэн: zov | 2012 оны 10 сарын 18 | IP: 68.46.146.xxx
7. demjij bna
Mash zov zuil bichsen bna oshoo ih bodit zuilsed shuumjlel bichihiig husii.Biye chimeh bish uhaanaa chimeesei yhamsraa deeshluulj bolovsroldoo anhaaraasai gej urgelj tednii omnoos haramsaj yvdagaa nuulgui helii.Ard tumen bid oorsnoo,huvi hun oortoo huviin amidral soildoo l anhaar ter hudal huurmag une hoorogdoj dundaas.ni ashig ologchdod buu iduuleech mongo l olj oorsnoo bolj bval busad ni yah ni tedend ogt hamaagui gedgiig oilgooch arduud mini.
Бичсэн: Zim | 2012 оны 10 сарын 18 | IP: 108.204.104.xx

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 12 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
      1  2  3
  4  5  6  7  8  9
11121314151617
181920212223
25262728293031

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах