Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

Хонины амийг өршөөх үү

2013 оны 2 сарын 05, Мягмар гараг  .:.  Бичсэн: 
(1 үнэлгээтэй)
Монголчууд бид сар шинийн баяраа тэмдэглэн өнгөрүүлэх хоног хугацаа хаяанд ирсэн эдгээр өдрүүдэд хачирхалтай нэгэн шум гарсан нь Ерөнхийлөгчөөр хонины амийг өршөөлгүүлэх тухай байв. 1963 онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Жон Кенниди цацагт хяруулыг талархлын өдрөөр өршөөж байсан түүхтэй. Мөн Ерөнхийлөгч Барак Обама Христийн баярын зоогийн ширээнээ тавих байсан цацагт хяруулыг өршөөсөн. Гэвч үүх түүх, соёл уламжлалаа дээдлэн өргөн дэлгэр баяр тэмдэглэх дуртай манай ард түмний хувьд хонины амийг өршөөн, ууцгүй сар шинийн баярыг тэмдэглэнэ гэдэг юу л бол.
Хонины амийг өршөөх санал гаргасан иргэдийн үзэж буйгаар “ууцыг баярын ширээнээс хассанаар ард түмэн олон дарамтнаас салах” гэнэ. Үнэхээр ч Цагаан сарын баярын хэдэн өдрийг давах гэж Монголын энгийн иргэд хамаг байдгаа шавхаж, хаврын тарчиг цагтай гар хоосон нүүр тулдаг нь нууц биш. Баярын дараа сэтгэлийн зовинол, ичингүйрэл, хоосон баярхал, хийрхэл, өр зээл дагуулсан өдрүүд үргэлжилнэ. Хэн ч идэхгүй “ул боов” нэртэй гурилан тоосгоор таваг өрөхөөс эхлээд өмхийрөх нь тодорхой бөөн холестрин агуулсан баахан махыг ямар ч утгагүй өндөр үнээр худалдан авахаас залхсан иргэд ч цөөнгүй. Эрүүл зөв хооллолт гэж ихээр яригдах болсон энэ цаг үед “гурилан тоосго”, “бөөн мах” ухаалаг сонголт биш ч байж болох.
 
Тэглээ гээд 200 жилийн түүхтэй Америктай харьцуулж, 2000 жилийн түүхтэй Монголчуудын соёл уламжлалыг өөрчилнө гэдэг хэцүү. Энэ талаар Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Дулам “Ууц шүүсийн талаар ярихын тулд гурван бүхэл гэсэн ойлголтыг тайлбарлах ёстой. Их бүхэл гэдэг нь тэвхэн ууц, түүнийг дагалддаг бүх яс махнууд, толгойг дөрвөн шийртэй нь хонины дүр дүрсэнд оруулж, дэвшүүлэн өргөж буй идээг хэлнэ. Үүнийг төрийн гурван өндөрлөг тэргүүтэй хүмүүс тавих ёстой хүндэтгэлтэй идээ аж. Ердийн айл тухайлбал 60, 70 насны хүмүүс дунд бүхлийг тавьдаг. Саяхан ураглаж хуримласан залуу хосууд буюу идэр хүмүүс бага бүхэл идээг тавина. Энэ нь нэг бүтэн хонийг төлөөлж байгаа юм. Монголчуудын төлөөлүүлэх болон бэлгэдэх соёл имй л нарийн утгатай. Дэлгэвэл дээврийн чинээ болно, хумибал хуруувчийн чинээ болно гэсэн ардын үг ч бий. Гэтэл 40 гаруй насны хүмүүс дунд бүхлийг тавих ёстой гэж сэтгээд ууцыг зардал чирэгдэл ихтэй хэмээн ярих болж. Угтаа бол дээрх гурван хувилбараас өөрийн нас, хүндэтгэлийн эрэмбэ, хөрөнгө чинээндээ тохируулан сонгох учиртай” хэмээн ярьж байна. Үүнээс үзэхэд айл бүр ууц тавих шаардлагагүй хонийг амийг ч өршөөх хэрэггүй аж. 
Шинэчлэгдсэн огноо: 2013 оны 2 сарын 07, Пүрэв гараг
Уншсан: 6087 удаа
Энэ ангилалд:

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 12 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
      1  2  3
  4  5  6  7  8  9
11121314151617
181920212223
25262728293031

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах