Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl
Мэдээлэл баг
Эхлэл Видео студиуд 15 Минут
15 Минут .:. Зочилсон тоо: 16648
Үүрэг:  Видео студи
Зохицуулагчийн нэр:  Ё.Батбаяр
Мэдээлэл багт нэгдсэн огноо :  2008 оны 10 сарын 1
Байрлал:  Вашингтон ДиСи, АНУ
Имэйл:  min15studio@yahoo.com
Вэб хуудас:  medeelel.com/team

Танилцуулга

АНУ-ын нийслэл Вашингтон хотод байрлан үйл ажиллагаагаа явуулж буй 15 MINUTE студи 2008 оны 10 дугаар сараас эхлэн "АМЕРИКИЙН ӨНГӨ" цоо шинэ цуврал нэвтрүүлгийг бүтээн, долоо хоног бүр UBS TV-ээр дамжуулан Монголын үзэгчдэд хүргэж байна. Мөн хоёр орны харилцааны хүрээнд өрнөх онцлог үйл явдал, Америкт амьдарч буй Монголчуудын дунд зохиогдох гол арга хэмжээнүүдээс тоймлон бэлтгэсэн ТВ5 телевизийн ЦАГ мэдээллийн хөтөлбөрт зориулсан мэдээ мэдээллийг тогтмол бэлтгэн дамжуулж байгаа билээ.

15 MINUTE студи - Дэлхийн улс орнуудын хөгжил дэвшил, онцлог байдлыг харуулсан “ХӨГЖЛИЙН ГАРЦ” нэвтрүүлгийг АНУ-ыг зорих 2007 он хүртэл бэлтгэж ирсэн ажлын туршлагатай, телевизийн студийг байгуулан орчин үеийн техник төхөөрөмж ашиглан мэргэжлийн түвшинд уран бүтээлээ туурвих ур чадвартай хамт олон юм. Үзэгчдийн оюуны хэрэгцээнд нийцсэн дээрх бүтээлүүдээ олон нийтэд хүргэх зорилгоор “Хөгжлийн гарц” нэвтрүүлэгт оролцсон студийнхаа хүндэт зочид болох ажил хэрэгч хүмүүс, гадаад улс орнуудаас Монгол суугаа Элчин сайдууд, Өргөмжит консул нартай хийсэн ярилцлагыг бүрэн эхээр нь Үндэсний өдөр тутмын хэвлэл “Зууны мэдээ” сонинд нийтэлж ирснээс гадна одоо АНУ-д бэлтгэж байгаа мэдээ мэдээлэл, "Америкийн өнгө" нэвтрүүлгээрээ манай MEDEELEL.com сайттай хамтран ажиллаж байна.

Албан байгууллага, хувь иргэдийн хүсэлтээр захиалгат нэвтрүүлэг, дүрс бичлэг, реклам зар сурталчилгаа хийж, хамтын ажиллагаагаа өргөжүүлж ирсэн 15 MINUTE студи нь АНУ-ын Төрийн Департментын Гадаадын Хэвлэл Мэдээллийн Төвийн албан ёсны гишүүн юм.

15 МИНУТ студийн утас: (001) 571- 217-2460

Видео нэвтрүүлгүүд