Medeelel
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl
Мэдээлэл баг
Эхлэл Видео студиуд Монголжин
Монголжин .:. Зочилсон тоо: 9495
Үүрэг:  Видео студи
Зохицуулагчийн нэр:  Найруулагч О.Машбат, МУГЖ Н.Батцэцэг
Мэдээлэл багт нэгдсэн огноо :  2009 оны 7 сарын 1
Байрлал:  Чикаго, АНУ
Имэйл:  mongoljin1010@yahoo.com
Вэб хуудас:  medeelel.com/team

Танилцуулга

"Монголжин" студи 1997 онд байгуулагдаж 2000 онд анхны дэлгэцийн бүтээл “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий" киногоо хийжээ. Үүнээс хойш "Мэлмий", "Вансэмбэрүү", "Сийлэн бөөр", “Хэен хуар", "Жинжиймаа" зэрэг арав гаруй уран сайхны кино, "Улаанбаатар", "Зоос банк", "Архангай аймаг" г.м. арав гаруй баримтат кино дэлгэцнээ шилжүүлсэн байна.

Мөн Монголын Үндэсний Телевизийн захиалгаар Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров,  "Эм Си Эс" группийн ерөнхийлөгч Ж.Оджаргал, Монгол банкны ерөнхийлөгч О.Чулуунбат, УГЗ хөгжмийн зохиолч Л.Балхжав нарын арав гаруй хүмүүсийн хөрөг нэвтрүүлэг хийсэн юм.

Түүнчлэн Засгийн газраас 2004 оныг аялал жуулчлалын жил болгон зарласантай холбогдуулан монголын шилдэг аялал жуулчлалын компаниудын тухай цуврал арав гаруй, гэр бүлийн жилд зориулан шилдэг гэр бүлийн цуврал арав гаруй нэвтрүүлэг хийж үзэгчдэд толилуулжээ.

Энэ студийн үйл ажиллагаа шоу бизнесийн салбартай салшгүй холбоотой явж ирсэн байна.

“Монголжин” студи Төрийн шагналт Ардын жүжигчин Н.Сувдын "Хатан сүлд ижий" уран бүтээлийн тайлан тоглолт, Монгол улсын арслан "боохой" хэмээх Данзангийн дурсгалд зориулсан тоглолтыг зохион байгуулж орон даяар телевиз радиогоор шууд дамжуулан хүргэж байжээ.

Төрийн шагналт УГЗ Б.Балжинням, Төрийн шагналт АУЗ Бавуугийн Лхагвасүрэн, Төрийн шагналт жүжигчин Н.Сувд, Төрийн шагналт АЖ Н.Жанцанноров, АЖ Б.Дамчаа, Төрийн шагналт МУГЖ Ц.Төмөрбаатар, УГЗ П.Цогзол, АЖ Д.Мэндбаяр, АЖ П.Цэрэндагва, УГЗ Л.Балхжав, МУГЖ Б.Жаргалсайхан , СТА Г.Маш, МУГЖ поп Б.Сарантуяа, МУГЖ Т.Ариунаа, СТА С.Наран, СТА Б.Нармандах, С.Сэрчмаа, СТА Б.Эрдэнэцэцэг, СТА С.Өлзийхүү, СТА Д.Ганцэцэг, СТА Б.Өөдөө, СТА Анхням, СТА У.Батбаатар нарын театр, кино, телевиз, рок попын олон зуун уран бүтээлчидтэй ажиллаж байснаараа хамт олон нь бахархдаг.

Найруулагч О.Машбат АНУ-д "Fine-tune" уран сайхны кинонд co-найруулагчаар ажиллажээ. Түүнчлэн "Linda", "Temuujin" кино зохиолуудыг бичиж, "Twist", "My mongolian takhi horse" баримтат кинонуудыг англи хэл дээр бүтээж дэлгэцнээ шилжүүлжээ.

Видео нэвтрүүлгүүд