Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl
Мэдээлэл баг
Эхлэл Видео студиуд АНУ дахь Монгол Телевиз
АНУ дахь Монгол Телевиз .:. Зочилсон тоо: 9599
Үүрэг:  АНУ дахь Монголын анхны Мэргэжлийн Телевиз
Зохицуулагчийн нэр:  Ц.Сарантуяа
Мэдээлэл багт нэгдсэн огноо :  2010 оны 7 сарын 1
Байрлал:  Вашингтон ДиСи, АНУ
Имэйл:  mongoltv@gmail.com
Вэб хуудас:  medeelel.com/team

Танилцуулга

saraaМонголын Үндэсний Телевизээс ажил,амьдралын гараагаа эхэлсэн бидний хэдэн нөхөд АНУ-д бичил телевизээ байгуулах талаар багагүй хугацаанд ярьж, судалсаны үндсэн дээр 2008 оны 10 сарын 10-нд тэр бүхэн биелэлээ олсон. Энэ өдөр Америкт сувгаар нэвтрүүлгээ эфирт цацаж эхэлсэн Монголын анхны мэргэжлийн телевиз-АНУ дахь Монгол Телевизийн төрсөн өдөр...

Бид одоо 7 хоног тутам 1 цагийн нэвтрүүлэг бэлтгэж монголчууд харьцангуй олноороо суурьшсан Арлингтоны нутаг дэвсгэр дээр цацаж байна. Арлингтонд манай нэвтрүүлэг Баасан гариг бүрийн 19 цаг 30 минутанд Comcast-ын 69, Verizon-ы 38-р сувгуудаар цацагдаж, Бямба гариг бүрийн 19 цагт давтан гардаг. Мөн Fairfax, Loudoun, Stafford, Prince William county болон Falls Church, Frederickburg-т давталттайгаа 7 хоногт 4 удаа цацагдаж байна. Удахгүй манай эфирийн цаг нэмэгдэнэ.

Ажлын цаг заваасаа хамааран Монгол Телевизийн нэвтрүүлгийг гэртээ суугаад цэнхэр дэлгэцээр үзэж амжихгүй хүмүүс манай мэдээллийн спонсор Д.Өлзийхутаг ахлагчтай medeelel.com, Д.Тайван ахлагчтай orloo.com сайтуудаас үзэх боломжтой.

Монгол Телевизийн хамтран ажилладаг гол түнш,мэдээллийн бааз нь Төрийн Департментын Гадаад Хэвлэлийн Төв, Дэлхийн сэтгүүл зүй, шуурхай мэдээллийн музей-Newseum, Монгол Улсын Элчин Сайдын Яам зэрэг нэр хүнд бүхий байгууллага, олны танил гадаад, дотоодын мэргэжлийн сэтгүүлчид юм.

Тус телевизийн захирал Ц.Сарантуяа олон улсын сэтгүүлч мэргэжилтэй. Улс төр, мэдээллийн "7 хоногийн тойм", нийгэм, улс төрийн зүтгэлтнүүд оролцдог "Эвлүүлэггүй яриа"шууд нэвтрүүлгийг олон жил дагнан хөтөлсөн. Австрали, Чили, Тайланд, Шри Ланка, Малайз, Сингапур, Англи, Швед, Норвеги, Дани, БНХАУ, ОХУ-д болсон олон улсын арга хэмжээнүүд, Монголын төр,засгийн тэргүүнүүдийн гадаадад хийсэн албан ёсны айлчлалуудыг сурвалжилж, телевизийн цуврал нэвтрүүлэг бэлтгэсэн. Төрийн Департментын Гадаад Хэвлэлийн Төвийн монголыг төлөөлсөн сурвалжлагч, Дэлхийн сэтгүүл зүй,шуурхай мэдээллийн музей-Newseum-д ажилладаг.

Нtumruuайруулагч Л.Төмөрхуяг драмын найруулагч мэргэжилтэй. Улс төр, мэдээллийн "7 хоногийн тойм", "Цагийн Хүрд",соёл, урлагийн "Сонгох цаг", "Топ 10","Кенгури" нэвтрүүлгүүдийг хариуцаж, "Хөгжмийн ТҮЦ"-г анх санаачлан гаргасан. Олноо хоногшсон 20-р зууны дуунууд зэрэг цуврал концертуудыг дагнан найруулсан. Сэтгүүлч Ц.Сарантуяагийн гадаад орнуудаас хийсэн нэвтрүүлгүүдийн найруулагчаар ажиллаж байсан.

Зураглаач Д.Махгал телевизийн зураглаач мэргэжилтэй. Уран сайхан, спорт, нийгэм, улс төр, хүүхэд, залуучуудын бүх төрлийн нэвтрүүлэгт зураглаачаар ажилласнаас үзэгчдэд илүү хүрсэн нь Баярын мишээл, Ойн баярын бүх концерт, Теле зохиомжууд, Улсын баяр наадмын бөх, морины шууд нэвтрүүлгүүд юм. Тэрбээр наадмын бөхийн барилдааныг 16 жил шууд дамжуулж үзэгч олондоо хүргэсэн туршлагатай.

Эрхэм Мэдээлэл-ийн үзэгч та бүхэн Монгол Телевизтэй холбоотой санал хүсэлтээ mongoltv@gmail.com, tvmongolia@yahoo.com хаягуудаар ирүүлж, бидэнтэй чөлөөтэй харилцаж байгаарай.

Монгол Телевиз

Видео нэвтрүүлгүүд