Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl
Мэдээлэл баг
Эхлэл Видео студиуд UMON TV
UMON TV .:. Зочилсон тоо: 8141
Үүрэг:  Видео студи
Зохицуулагчийн нэр:  Б.Уранчимэг
Мэдээлэл багт нэгдсэн огноо :  2010 оны 7 сарын 12
Байрлал:  Виржиниа муж, АНУ
Имэйл:  umontv@gmail.com
Вэб хуудас:  www.umontv.us

Танилцуулга


umontv_uranchimeg2010 оны 6 сарын 3 - UMON ТV студи АНУ-д үйл ажиллагаагаа эхэлсэн ɵдɵр .

Монголын Үндэсний Телевизээс ажил амьдралын гараагаа эхэлж байсан уран бүтээлч миний бие ɵɵрийн сурч эзэмшсэн мэргэжилдээ тулгуурлан эх орноосоо алсад суугаа олон арван нутаг нэгтнүүддээ интернетийн орон зайгаар дамжуулан шинэ шинэлэг олон тɵрлийн мэдээлэл хүргэх, мɵн тэднийг ТВ-ийн нэвтрүүлгүүдэд оролцож үгээ хэлэх, санал бодол, авъяас чадлаа олонтойгоо хуваалцах боломжийг олгох сайн дурын байгууллага.

UMON TV студийн уран бүтээлчид нь АНУ-ын Виржиниа мужийн Арлингтон, Файрфаx дүүргүүдийн Чөлөөт Телевизийн дэргэдэх мэргэжлийн төрөлжсөн курсэд суралцаж дүүргэсний үндсэн дээр тус ТВ-ийн ɵндɵр хүчин чадалтай орчин үеийн тоног тɵхɵɵрɵмж, шугаман бус монтаж, компьютер график ашиглан, “JSA” компанийн ивээн тэтгэлгээр нэвтрүүлгээ бэлтгэн үзэгч та бүхэнд хүргэдэг. 2008 онд сэтгүүлч Ц.Сарантуяа, Ц.Оюундарь нарын хамт АНУ дахь Монголын анхны мэргэжлийн телевизийг үүсгэн байгуулалцаж тус ТВ-ийн ерɵнхий хɵтлɵгч, сурвалжлагч, мɵн 1 цагийн нийт 50 орчим нэвтрүүлгийн эвлүүлэгчээр энэ оны 6 сар хүртэл ажиллаж байсан ба ɵɵрийн санаачлагаар бие даан бэлтгэн явуулж байсан ‘Аяны дугараа”, “Аялалын цаг” нэвтрүүлгүүд нь одоо манай мэдэээллийн спонсор Монгол дахь NTV телевизээр 14 хоног бvрийн 19:35 минутаас, Америкт Виржиниа мужийн Арлингтон, Файрфаx дүүргүүдийн Чөлөөт Телевизийн сувгуудаар  гарч байна.  Мɵн манай мэдээллийн спонсор Д.Өлзийхутаг ахлагчтай www.medeelel.com манай студийн www.umontv.us сайтуудаас үзэх боломжтой. Нэвтрүүлгийн монголд болон америкт эфирт гарах цагийн хуваарийг нүүр хуудаc  руу орж аваарай.

Tус ТВ-ийн уран бүтээлч Баярхүү овогтой Уранчимэг нь Хөтлөгч, сэтгүүлчийн мэргэжилтэй. Моcквагийн Останкины Төв Телевизийн дэргэдэх дээд курс, Радио Телевизийн Дээд Сургууль төгссөн. Монголын Үндэсний Телевизэд нэвтрүүлэгч, нэвтрүүлэгчдийн албаны даргаар ажиллаж байсан. Мэдээлэл, уран сайхны чиглэлээр дагнасан уран бүтээлч. Хүүхэд залуучуудын үзэх дуртай "Үдшийн хэмнэл" нэвтрүүлгийн анхны xөтлөгч. "6 дахь мэдрэхүй","Загвар зохион бүтээгчдийн цуврал", хүүхдийн яруу найргийн Хүрэл тулга наадам, “Морь сайтай хүн”, Монгол Улс дахь гадаадын Элчин сайдын яамдын ажилтнууд оролцдог нэвтрүүлгийг хөтөлж байсан туршлагатай. Монголын хүүхдийн байгууллагын Хүүхдийн төлөө алтан медальтай. Хүүхдийн болон уран сайхны 500-аад кинонд дуу оруулсан. Монголчууд бидний хэзээний танил "Халтар царайт", "Ошин","Анхны хайр" зэрэг олон ангит киноны гол дүрүүдэд дуу оруулсан. Улс тeр, мэдээллийн 'Цагийн хүрд' нэвтрүүлгийн xөтлөгчөөp 9 жил ажилласан.

Эрхэм хүндэт medeelel.com-ийн үзэгч та UMON TV студитэй холбоотой санал хүсэлтээ umontv@gmail.com, urnatv@yahoo.com, umontv@medeelel.com хаягуудаар ирүүлнэ үү.

"UMON" TV студи

Видео нэвтрүүлгүүд