Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl
Мэдээлэл баг
Эхлэл Видео студиуд Monica Batsukh
Monica Batsukh .:. Зочилсон тоо: 1479
Үүрэг:  Монгол Амьдралын Дасгалжуулагч
Зохицуулагчийн нэр:  Мөнгөнтуяа Б.
Мэдээлэл багт нэгдсэн огноо :  2014 оны 9 сарын 1
Байрлал:  Их Британи
Имэйл:  MongolianLifeCoach@yahoo.com
Вэб хуудас:  monicabatsukh.com

Танилцуулга

Намайг Батсүхийн Мөнгөнтуяа гэдэг, хүмүүс Monica Batsukh гэдгээр нь илүү сайн мэддэг. Би Англи улсад арван жилийг өнгөрүүлээд байна.Анх эх орноосоо гарахдаа Монголчууддаа Бэрхшээлээсээ ангижирч, Боломжийг нээж өгөхийн тулд цээж дүүрэн хүсэл эрмэлзэлтэй Англи улсад ирж байсан.  Өнөөдөр би энэ зорилгынхоо дагуу хүмүүсийг Боломжтой сайхан амьдралыг бүтээж сурахад  нь тусалдаг. Энэ хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн Амьдралын Дасгалжуулагч мэргэжлээр суралцаж, хувь хүний амьдралын болоод бизнесийн дасгалжуулагчийн ажлыг хийж байна. Яг л тан шиг сайхан сэтгэлтэй, амьдралынхаа төлөө тэмүүлдэг хүмүүст хүссэн амьдралаа бүтээн босгоход нь туслах гэж л би энэ бүхнийг хийдэг.

Яг л миний аав ээж шиг, ах дүүс шиг цаанаа л гэгээн сэтгэл өвөрлөөд бүхнийг зохицуулах гэж таныг хичээдэг болов уу гэж би дотроо найдаж байна. Би таны чин сэтгэл, амьдралын сайн сайхны төлөө тэмүүлэгч нэгэн гэж найдаж байна. Магадгүй та өөрийгөө өнөөдөр тэгж бодож дүгнэж байгаагүй байж ч болно, гэхдээ л би таны дотор байгаа тэр зөв сэтгэл тэмүүлэл, өөрийн гэсэн нандин ертөнцөө бүтээж буй гэдэгт тань би итгэж байна. Та бид хоёрын хооронд болж байгаа энэ орон зайнд итгэл, зүтгэл, чин сэтгэлээ шингээнэ гэж би найдаж байна.

Амьдрал заримдаа хэцүү зовлон бэрхшээлийг бидэнд авчирдаг. Хүмүүс эрүүл мэндээрээ хохирч, ажил мэргэжилдээ ч бас урам хугарч, мөнгөгүйдээ шаналж, бизнесийн төрөл бүрийн бэрхшээл асуудлуудтай өдөр бүр тулгарч байна…

Магадгүй танд яг одоо ямар нэгэн бэрхшээл тохиолдоод байгаа байж ч магадгүй. Их бай бага ч бай хамаагүй, энэ асуудлуудаа шийдэж чадаагүйгээс хаашаа хөдлөхөө мэдэхгүй гацаанд орчихсон юм шиг, бүх юмыг хийгээд байгаа атлаа нэг л арга эвээ олж чадахгүй санагдаад байж болох юм. “Яагаад надад дандаа ийм юм тохиолддог байнаа?” гэж та хааяахан бодож гайхширдаг байж ч болно. Хэрэв тийм бол, та зөв газартаа иржээ. Би тантай уулзаж буй энэ өдрийг бэлэгшээж байна. Надад танд зориулсан зөндөө олон бэлэг бий.

whiteХүн болгоны дотор алмааз мэт нандин үнэ цэнэтэй эрдэнэс оршдог гэдэгт би итгэдэг. Байгалаасаа олдмол байдлаараа байгаа алмаазын үнэ цэнийг нь ихэнх хүмүүс таньж мэддэггүй шүү дээ. Хүмүүс өөрийнхөө дотор буй тэр үнэ цэнэтэй нандин чин хүслээ таньж өөрийгөө хурцалж гаргаж ирж чаддаггүй. Үнэ цэнээ таниагүйгээс өөрийгөө дутуу үнэлэх нь ч хаа сайгүй. Хүн нэг бүрийн дотор буй үнэ цэнэтэй тэр нандин зүйлс тодруулахын тулд л би ажилладаг. Амьдралаа өөрчлөх гэсэн таны хүсэл эрмэлзэл, тэмүүлэл бусдын амьдралыг ч гэрэлтүүлэх увдистай.

Бид өөрсдийн үнэ цэнийг хөгжүүлж, өөртөө итгэж чадсан тэр мөчид амьдралд тохиолдсон ямар ч бэрхшээл танд саад болж чадахгүй. Тийм ч учраас би өөрийн бизнесийн логог алмааз эрдэнэстэй зураглаж таны ур чадварыг, таны үнэ цэнийг гялалзуулах гэж билэгдэж бүтээсэн юм.

Анх бизнесийн гараагаа эхлүүлэх үед надад мөнгө гээд байх юм байгаагүй. Надад хамгийн их хэрэг болж байсан зүйл маань миний унадаг дугуй байлаа. Би дугуйгаа унаад хүүхдээ цэцэрлэг яслиас нь зөөж, дугуйгаа унаад үйлчлүүлэгчиддээ хүрч, бизнесээ хөл дээр нь босгож чадсан. Миний хувьд амжилтын анхны гараа маань дугуйн дээрээс л бий болсон юм.

Хувийн амьдралын болон бизнесийн амжилтанд зорих аялалыг би дугуйтай зүйрлэх дуртай. Хувийн амьдрал, бизнесийн амьдралын аль аль нь таны унаж буй дугуйны нэг хэсэг болон урагш хөдөлгөж, хүсэл тэмүүлэл, зорилгынхоо зүг рүү чиглэн та аялж байна гээд төсөөл дөө? Бүх юм таны гарын дор, таны очих хурд, хүч, аялалын тааламж явц таны чадвараас шалтгаална. Би дугуй унах үнэхээр дуртай – амарч, хүч чадал мэдэрч, байгалиас тааламж авчирдаг гайхалтай аялал.

Би таны хүсч байгаа хувийн болон бизнесийн сайхан амьдралаа зохиож, өөрийн гараар бүтээж, босгоход тань туслах болно. Хүсч буй сайхан амьдралаа бүтээх ур чадвараа олж авахад тань зориулж ажиллах болно.

Сэтгэлд дүүрэн амжилт бидний гар сунгахийн дайтай зайнд бий.

Хэрэв та ур чадвараа сайжруулахад бэлэн бол Би танд туслахад бэлэн байна!

Миний энэ вэб хуудасны өнцөг булан бүрээр шагайж, өөртөө хэрэгтэйгээ олж аваарай. Өө тийм, миний имэйл листэнд бүртгүүлээд үнэгүй цахим ном татаж авахаа бүү мартаарай. Тэгвэл би тантай байнга холбоотой байх боломжтой болно. Мэдээж, хүсвэл та надтай цаг аваад дасгалжуулалт хийсэн ч болно шүү дээ. Таны өмнө бүх боломжууд нээлттэй байна. Танаар дамжуулж олон олон Монголчууд, таны гэр бүл, хайртай хүмүүс илүү сайхан тааламжтай амьдралыг мэдрэх болно гэж би битүүхэндээ найдаж байна. Өөртөө итгээрэй, найз минь!

 

Таны амжилтын түнш,

Мөнгөнтуяа Б.

Видео нэвтрүүлгүүд