Medeelel
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl
Мэдээлэл баг
Эхлэл Түншүүд “Монгол ньюс” компани
“Монгол ньюс” компани .:. Зочилсон тоо: 5204
Үүрэг:  Хэн сэтгэж байна, түүнд зориулав
Зохицуулагчийн нэр:  “Монгол ньюс” компани
Мэдээлэл багт нэгдсэн огноо :  2004 оны 5 сарын 1
Байрлал:  Улаанбаатар, Монгол
Имэйл:  today@mongolnews.mn
Вэб хуудас:  www.mongolnews.mn

Танилцуулга

“Монгол ньюс” компани нь 1996 онд үндэс сууриа тавьсан хэвлэл мэдээллийн салбартаа Монголын анхны хувийн байгууллага юм. Үүсгэн байгуулагч нь Монголын сэтгүүл зүйн нэрт төлөөлөгч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Цэрэндоржийн Балдорж. Өнгөрсөн хугацаанд тус компани “Монгол ньюс” групп болон үйл ажиллагаагаа өргөжүүлж, эдүгээ үндэсний хэвлэл мэдээллийн зах зээлд тэргүүлэгч байр суурийг эзэлжээ.

Группийн бүрэлдэхүүнд өдөр тутмын “Өнөөдөр” сонин, спортын мэдээллийн долоо хоног тутмын “Таван цагариг” сонин, “Өнөөдөр”-ийн амралтын дугаар “Ням гариг”, англи хэл дээр мэдээлэл түгээдэг “The UB POST” сонин болон “25 дугаар суваг” телевиз, залуучуудад зориулсан “Миний гэр” сэтгүүл, хэвлэл түгээн борлуулах АБМ компани, CAC pictures студи багтдаг.