Medeelel
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl
Мэдээлэл баг
Эхлэл Түншүүд MonWDF
MonWDF .:. Зочилсон тоо: 2380
Үүрэг:  “Жавхаатай, Жаргалтай”
Зохицуулагчийн нэр:  Монголын Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Сан - Mongolian Women's Development Foundation
Мэдээлэл багт нэгдсэн огноо :  2011 оны 3 сарын 24
Байрлал:  АНУ - Монгол
Имэйл:  info@monwdf.org
Вэб хуудас:  www.monwdf.org

Танилцуулга


Алсын хараа

Монголын Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Сангийн алсын хараа нь Эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засгийн байр суурийг дээшлүүлэн мэдлэг чадварыг нь хөгжүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг бүрдүүлэх, өөрийгөө эрхэмлэх үнэлэмжийг бий болгоход туслахад оршино.

Эрхэм зорилго

Монголын Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Сан нь эмэгтэйчүүдийг хөгжүүлэх, амжилтанд хүргэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор дараахь таван чиглэлээр үйл ажиллагаа явуулна:

Таны бие бялдарын хөгжилд:

  • Биеийн тамир, эрүүл мэнд – спортын арга хэмжээгээр дамжуулан эмэгтэйчүүдийн бие бялдарыг хөгжүүлж, эрүүл чийрэг, идэвхитэй амьдралыг бий болгох , спортын амжилт гаргахад туслах,

    “Идэвхитэй амьдрал золбоолог хүмүүсийг төрүүлнэ”
  • Хоол хүнс, амин дэм – эрүүл, зөв хооллолтыг сурталчлан, өдөр тутмын хэрэгцээт амин дэмийн талаарх мэдлэгийг дээшлүүлж, биеийн эсэргүүцлээ сайжруулахад туслах,

    “Эрүүл биед саруул ухаан оршино”

Таны оюуны хөгжилд

  • Боловсрол – эмэгтэйчүүдэд бүхий л чадвараа хөгжүүлэн оюуны дээд түвшинд хүрэхэд туслах,

    “Мэдлэг-хэн ч хулгайлж үл чадам хүчтэй”

  • Соёл урлаг – эмэгтэйчүүдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, бусад соёл иргэншилтэй танилцуулан, даяарчлалын талаарх үзэл бодлыг хөгжүүлэн шинэлэг санааг өгөх,

    “Бүтээлч сэтгэлгээ, шинэлэг шийдлүүд”

  • Чадварлаг эмэгтэй – эмэгтэйчүүдийг өөдрөг үзэлтэй болгон өөрсдийн хэрэгцээ, хүсэл сонирхолд нийцсэн орчинг бүрдүүлэх, гэгээлэг амьдралыг сонголтоо болгоход туслах,
    “Оролцоо, Дэвшилт, Боломж”


Бидний уриа


“Жавхаатай, Жаргалтай”