| 2007 оны 10 сарын 23
АНУ-н ерөнхийлөгч Буш Монгол улсын ерөнхийлөгч Энхбаярын хамт, Цагаан Ордон дахь Рузвельтийн танхимд Мянганы Сорилтын хөтөлбөрт гарын үсэг зурахын өмнө Монгол улс Мянганы Сорилтын хөтөлбөрөөс тэтгэлэг авч буй сүүлчийн орон боллоо гэж дурьдаад энэ сарын 22-нд буюу Даваа гарагт Америкийн Ерөнхийлөгч Буш болон Монголын төлөөлөгч нар Цагаан ордонд уулзаж ярилцан энэхүү хөтөлбөрт гарын үсэг зуржээ.Мянганы сорилтын хөтөлбөр нь 3 жилийн өмнө Монгол улсад тавигдаж эхэлсэн юм байна. Монголд ирэх таван жилийн хугацаанд энэхүү хөтөлбөрөөс 285 сая долларыг өгөхөөр болжээ. Үүний ихэнхи хувийг нь улсын төмөр замыг сайжруулах болон боловсролын салбарт хийхээр төлөлвлөөд байгаа аж.
Монгол Улсын ерөнхийлөгч Намбарын Энхбаяр хэлэхдээ, энэхүү тэтгэлэг нь монголын ядуурлыг бууруулах тал дээр их том нөлөө үзүүлнэ гэдэгт би итгэлтэй байна, өнөөдөр миний бие Вашингтонд ирэн Америк Монголын хоорондын хамтын ажиллагааны нээлтэнд оролцож байгаадаа маш их баяртай байна" хэмээн тэмдэглэжээ.
Ерөнхийлөгч Буш Мянганы Сорилтын хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлмээр байгаагаа хэлж гэрээнд гарын үсэг зурахдаа Америкийн Конгрессд яаралтай мөнгө батлахыг сануулсан байна.
Конгресс энэхүү асуудлыг Америкийн гадаад харилцаанд ямар чухал ач холбогдолтой болохыг ойлгох нь зүйтэй хэмээгээд "Мянганы Сорилтын Хөтөлбөр дэлхий даяар үр өгөөж сайтай байсан. Монголд ч мөн адил тийм байх болно" гэж хэлжээ.
2004 онд Монгол улс нь Мянганы Сорилтын хөтөлбөрт хамрагдсан 15 дахь орон болжээ. Одоогоор Цагаан Ордноос мэдэгдэхдээ дахиад Африкийн 3 орныг ирэх жилүүдээс энэхүү хөтөлбөртөө хамруулна гэжээ. Үүнд: Танзани, Либия, Буркина Фасо хэмээх 3 орон орж байгаа юм байна.
Мөнгөний хувьд энэ нь маш чанга нарийн удирдлагатай байх ба засгийн газар нь юунд зарцуулахаа дэд бүтцээр баталж өгсөн байх шаардлагатай юм байна. Энд ямар нэгэн авилгал хээл хахууль байх боломжгүй хэмээн үзжээ.
Энэхүү ажиллагааны эцэст Буш 2005 онд Монголд айлчилсныг тэмдэглээд, ерөнхийлөгч Энхбаяр түүнийг урд хөрш болох Хятадын 2008 оны 8 сард зуны олимпод оролцохоор зориход нь дахин айлчлахыг урьсан байна.
CAAK




