Medeelel
(2 үнэлгээтэй, дундаж 3.00 / 5)
(МАХН 45, АН 28, ИЗН 1 суудалтай)
Монгол Улс шинэ Үндсэн хуулиа өлгийдэж авснаас хойш тав дахь удаагаа ардчилсан сонгууль явууллаа. Энэ удаагийн сонгууль тайван явагдсан боловч дүнг албан ёсоор зарлаагүй байхад ялагдал хүлээсэн улстөрийн нам, нэр дэвшигчид хэсэг бүлэг хүмүүсийг турхирч жагсаал цуглаан хийж эмх замбараагүй байдлын өдөөж улс орон даяар онц байдал тогтоов. Монголчууд өмнө нь дөрвөн удаа сонгууль явуулахдаа ийм түгшүүртэй байдалд орж байсангүй. 1992 онд МАХН үнэмлэхүй ялалт байгуулж Засгийн эрхийг барьсан бол 1996 онд ардчилсан хүчнийхэн олонхи болж , ” ху” нам ялагдаж байв. 2000 оны сонгуулиар МАХН 72 суудал авч парламентад сөрөг хүчний дуу хоолой үгүйлэгдэж байлаа. Харин 2004 онд аль алийг гомдоохгүй гэсэн шиг ойролцоо суудал өгсөн юм.


Анхны ардчилсан сонгууль явуулахад ард түмэн хаширлаж дээлийн шинэ нь, хүний хуучин нь дээр гэж хандан сонголтоо хийсэн. Дараагийн сонгуулиар нь ардчиллын салхийг Монгол орон даяар нэвт үлээлгэсэн ардчиллын залуустаа итгэл хүлээлгээд үзэе, хэр ажиллахыг нь харья гэж туршилтын сонголтоо хийж байлаа. Гэвч олон түмнийхээ итгэлийг даалгүй эрх мэдэл, албан тушаалд бялуурсан залуус хөнжил дотроо хөлөө жийлцэж, дөрвөн ч засгийн газрын нүүрийг үзэж, улс орны эдийн засаг улам уналтад орсон юм. Тиймээс монголчууд гурав дахь сонгуулиар эдгээр хөөргөн залуусаас салья гэж хэт нэг тал руу ханруулан сонголт хийсэн нь төрд хяналтгүй болгож нэг нам дур зоргоороо аяглах боломжийг олгосон юм. Харин дөрөв дэх буюу 2004 оны сонгуулиар хэт нэг тал руу хэлбийлгэвэл иймэрхүү байдалд хүргэдэг юм байна гэж үзсэн ч юмуу , эн тэнцүү болговол нзт нэгэндээ хяналт сайн тавьж, төрийн ажил урагштай байна гэж тооцоолсон уу улс төрийн нөлөө бүхий хоёр хүчинд ойролцоо суудал өгсөн юм.

Гэвч энэ нь эерэг үр дагавар олон байсан ч сайнаасаа саар нь ихдээд байв. Ашигт малтмал гээд улс орны хөгжилд доритой өөрчлөлт оруулах томоохон , чухал асуудлыг шийдэх гэхээр нэг нэгэндээ тээг, гогцоо тавиад ажил ураглуулахгүй гинжлээд байв. Тиймээс 2008 оны сонгуулиар Монголын ард түмэн дөрвөн удаа, дөрвөн өөр сонголт хийж туршлагажсан учир илүү нухацтай хандлаа. Улстөрийн голлох хоёр намд ойролцоо суудал өгөхөөр “жижиг” намууд сохорсон биш завшив гэгчээр гүйцэтгэх засаглалд шургалж, биеэ “үнэлээд” байсан учир тэднийг энэ удаа парламентын гадна үлдээв. Эх орон, ҮШН, БНН нэг ч суудал авч чадсангүй. Харин аливаа асуудалд нухацтай, буурь суурьтай, голчийг нь олж ханддаг ИЗН-ын дарга С.Оюуныг хувь хүнийх нь хувьд УИХ-д хэрэгтэй хүн гэж үзэн Сонгинхайрханчууд итгэл хүлээлгэлээ. Харин Баянгол дүүргээс Иргэний эвсэлийн тэргүүн Д.Энхбат, Баянзүрх, Налайх дүүргээс 25 дугаар телевизийн захирал З.Алтай нар парламентын босгоор алхахаар болов.

Энэ удаагийн сонгуульд МАХН ялалт байгуулж, парламентад 45 суудал авсан бол АН 28, “Иргэний эвсэл”, ИЗН, бие даагч нар тус бүр нэг суудал авсан байна. Нэг нам давамгай суудал авсан учир хийхээр төлөвлөснөө хэрэгжүүлэх боломж ч нээлттэй болж гацаанд орох нь багасах бизээ. Энэ удаагийн парламент нэг нам давамгайлснаас гадна хүчтэй сөрөг хүчинтэй болох дүр зураг харагдаж байна. Ард түмэн ачааны хүндийг МАХН-д үүрүүлж, АН-д хянах, ажиглагчийн үүрэг хүлээлгэж, З.Алтайд ард түмэндээ үнэнийг нуулгүй хүргэж байх даалгавар даалгаж сонгожээ гэж хэлж болохоор байна. Гэхдээ зарим тойрог дээр будилаан, санал луйвардсан, мөнгө тараасан нь батлагдаж, нотлогдвол хуулийн дагуу дахин сонгууль, санал хураалт явуулахыг үгүйсгэх аргагүй. Улстөрийн хүчнүүдтэй зөвшилцөх ажлын хэсэг байгуулаад ажлаа эхлээд байгаа. Энэ удаагийн сонгуулиар олон түмний итгэлийг хүлээсэн 76 хүнээс 36 нь 2004 оны сонгуулиар сонгогдсон төрийн түшээд байна. Халаас зузаан, бэлтэй олон бизнесмэнийг 2008 оны их сунгаанд МАХН, АН болон бусад намууд сойсон боловч олонхи нь бүдэрчээ.

Энэ нь наймаачдыг төрд гаргахаар түмнийхээ төлөө бус бизнесээ цэцэглүүлэх гэж улайрдаг гэсэн ойлголт нийгэмд түгсэнтэй холбоотой бололтой. Бизнесмэнүүд хайр найргүй хөрөнгө цацаж, мөнгөөр бүхнийг “зодоод” бүтээнэ гэж бодсон ч хашир суусан олон түмэн тийм ч амархан молигодуулсангүй. Цөөнгүй наймаачид хоёр тэрбум төгрөгөөс ч их хөрөнгө зарлагадсан ч парламентын зөөлөн сэнтийд заларч дийлсэнгүй. Гэхдээ баруун солгойгүй хөрөнгө цацаж, тулгамдсан асуудлыг нь газар дээр нь шийдэн өгч олонхийн итгэлийг татсан “Нарантуул” захын босс Ш.Сайхансамбуу тэргүүтэй нэлээд хэдэн бизнес амжилттай эрхэлж яваа хүмүүс төрийн түшээ болох нь ээ. Сонгуулийн 21 дүгээр тойрог буюу Хан -Уул, Багануур, Багахангай дүүрэг, 25 дугаар тойрог буюу Баянгол дүүргийн санал хураалтын дүн маргаантай байсан учир тодорхой бус байсан юм. Харин өчигдөр эцсийн дүн гарч хэн ялалт байгуулсан нь тодорхой боллоо. 21 дүгээр тойрогт заргач гэдгээрээ алдартай МАХН-аас нэр дэвшигч Д.Загджав УИХ-ын гишүүн Д.Идэвхтэнгээс таван саналаар илүү гарч ялалт байгуулав.

Баянгол дүүрэгт МАХН-аас нэр дэвшигч Н.Баяртсайхан, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ хоёр дөрөв дэх мандатын төлөө ан мана үзэлцэж байсан ч С.Эрдэнэ ялалт байгуулж УИХ-ын гишүүн болох эрхийг өвөрлөсөн байна. Сонгуулийн тойргийн хороонууд санал хураалтын албан ёсны дүнг зарлаж, ялалт байгуулсан нэр дэвшигчдэд УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг гардуулан вгч байна. УИХ-ын сонгуулийн 14 дүгээр тойрог буюу Төв аймагт МАХН-аас нэр дэвшин ялалт байгуулсан дөрвөн хүнд мөн 21 дүгээр тойрогт олонхийн дэмжлэг авсан Лу. Болд, Д.Загджав нарт өчигдөр УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг гардууллаа.

1-р тойрог Архангай аймаг. Мандатын тоо гурав
АН-наас нэр дэвшигч Н.Батбаяр 55. 4 хувь,
АН-наас нэр дэвшигч Р.Гончигдорж 49.3 хувь,
АН-наас нэр дэвшигч С.Ламбаа 48.21 хувь

2-р тойрог Баян-Өлгий аймаг. Мандатын тоо гурав
МАХН-аас нэр дэвшигч Х.Жекей 56.4 хувь
МАХН-аас нэр дэвшигч А.Тлейхан 55. 7 хувь
МАХН-аас нэр дэвшигч Х.Баделхан 49.9 хувь

3-р тойрог Баянхонгор аймаг. Мандатын тоо гурав
АН-аас нэр дэвшигч Х. Баттулга 54.5 хувь
МАХН-аас нэр дэвшигч Г. Занданшатар 51.6 хувь
АН-аас нэр дэвшигч Батж.Батбаяр 54.5 хувь

4-р тойрог Булган аймаг. Мандатын тоо хоёр
МАХН-аас нэр дэвшигч Э.Мөнх-Очир 63.8 хувь
МАХН-аас нэр дэвшигч Ц.Цэнгэл 42.9 хувь

5-р тойрог Говь Алтай аймаг. Мандатын тоо хоёр
МАХН-аас нэр дэвшигч Ж.Энхбаяр 68. 61 хувь
МАХН-аас нэр дэвшигч Ц.Дашдорж 63. 31 хувь

6-р тойрог Дорноговь, Говьсүмбэр аймаг. Мандатын тоо хоёр
АН-аас нэр дэвшигч Я.Батсуурь 55.1 хувь
МАХН-аас нэр дэвшигч Ж.Батсуурь 46.61 хувь

7-р тойрог Дорнод аймаг. Мандатын тоо гурав
МАХН-аас нэр дэвшигч Т.Шинэбаяр 40. 7 хувь
АН-аас нэр дэвшигч Д.Алтангэрэл 39.4 хувь
МАХН-аас нэр дэвшигч Д.Одбаяр 37.5 хувь

8-р тойрог Дундговь аймаг. Мандатын тоо хоёр
МАХН-аас нэр дэвшигч Х.Наранхүү 54.2 хувь
МАХН-аас нэр дэвшигч Р.Раш 47.8 хувь

9-р тойрог Завхан аймаг. Мандатын тоо гурав
МАХН-аас нэр дэвшигч Д.Балдан-Очир 57.7 хувь
МАХН-аас нэр дэвшигч Ш.Сайхансамбуу 49.7 хувь
МАХН-аас нэр дэвшигч Д.Оюунхорол 47.6

10-р тойрог Өвөрхангай аймаг. Мандатын тоо дөрөв
АН-аас нэр дэвшигч Г.Батхүү 55.6 хувь
АН-аас нэр дэвшигч Д.Зоригт 52.7 хувь
АН-аас нэр дэвшигч З.Энхболд 49.3 хувь
МАХН-аас нэр дэвшигч Д.Лүндээжанцан 49.1 хувь

11-р тойрог Өмнөговь аймаг. Мандатын тоо хоёр
МАХН-аас нэр дэвшигч Х.Бадамсүрэн 54.7 хувь
АН-аас нэр дэвшигч Ц.Баярсайхан 40.5 хувь

12-р тойрог Сүхбаатар аймаг. Мандатын тоо хоёр
МАХН-аас нэр дэвшигч Ч.Улаан 65.3 хувь
МАХН-аас нэр дэвшигч Р.Буд 50.1 хувь

13-р тойрог Сэлэнгэ аймаг. Мандатын тоо гурав
АН-аас нэр дэвшигч С.Баярцогт 58.3 хувь
МАХН-аас нэр дэвшигч О.Чулуунбат 53.8 хувь
АН-аас нэр дэвшигч Э.Бат-Үүл 49. 4 хувь

14-р тойрог Төв аймаг. Мандатын тоо дөрөв
МАХН-аас нэр дэвшигч М.Энхболд 58. 7 хувь
МАХН-аас нэр дэвшигч Н.Энхболд 58.2 хувь
МАХН-аас нэр дэвшигч Су.Батболд 57.5 хувь
МАХН-аас нэр дэвшигч Д.Дондог 45.8 хувь

15-р тойрог Увс аймаг. Мандатын тоо гурав
МАХН-аас нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар 57. 3 хувь
МАХН-аас нэр дэвшигч Б.Чойжилсүрэн 62. 3 хувь
МАХН-аас нэр дэвшигч Ц.Нямдорж 55.1 хувь

16-р тойрог Ховд аймаг. Мандатын тоо гурав
МАХН-аас нэр дэвшигч н. Бямбацогт 58.1 хувь
МАХН-аас нэр дэвшигч Д.Дэмбэрэл 41.9 хувь
АН-аас нэр дэвшигч Р.Амаржаргал 40.3 хувь

17-р тойрог Хөвсгөл аймаг. Мандатын тоо дөрөв
АН-аас нэр дэвшигч Л.Гүндалай /болзол биелүүлсэн/
АН-аас нэр дэвшигч Ц.Сэдваанчиг /болзол биелүүлсэн/
МАХН-аас нэр дэвшигч Ө.Энхтүвшин /болзол биелүүлсэн/
МАХН-аас нэр дэвшигч Ц. Даваасүрэн /болзол биелүүлсэн/

18-р тойрог Хэнтий аймаг. Мандатын тоо гурав
МАХН-аас нэр дэвшигч Н.Ганбямба 48.3 хувь
МАХН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ 47.5 хувь
МАХН-аас нэр дэвшигч Д.Арвин 42.2 хувь

19-р тойрог Дархан-Уул аймаг. Мандатын тоо гурав
АН-аас нэр дэвшигч Л.Гансүх 50.2 хувь
МАХН-аас нэр дэвшигч Д.Хаянхирваа 44.4 хувь
МАХН-аас нэр дэвшигч Ж.Сүхбаатар 37.8 хувь

20-р тойрог Орхон аймаг. Мандатын тоо хоёр
МАХН-аас нэр дэвшигч Д.Дамба-Очир 48.7 хувь
АН-аас нэр дэвшигч Д.Одхүү 47.9 хувь

21-р тойрог Хан-Уул дүүрэг. Мандатын тоо хоёр
АН-аас нэр дэвшигч Лу.Болд /хувь тодорхойгүй/
МАХН-аас нэр дэвшигч Д.3агджав /Хувь тодорхойгүй/

22-р тойрог Баянзүрх, Налайх дүүрэг. Мандатын тоо дөрөв
Бие даагч З.Алтай 56.9 хувь
АН-аас нэр дэвшигч Ч.Сайханбилэг 52.6 хувь
МАХН-аас нэр дэвшигч Ц.Батбаяр 39.2 хувь
АН-аас нэр дэвшигч Д.Ганхуяг /Хувь тодорхойгүй/

23-р тойрог Сүхбаатар дүүрэг. Мандатын тоо гурав
МАХН-аас нэр дэвшигч С.Баяр 61.9 хувь
МАХН-аас нэр дэвшигч Сү.Батболд 47.7 хувь
АН-аас нэр дэвшигч Лу.Гантөмөр 45,6 хувь

24-р тойрог Чингэлтэй дүүрэг. Мандатын тоо гурав
АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж 54. 8 хувь
МАХН-аас нэр дэвшигч Д.Очирбат 36.1 хувь
АН-аас нэр дэвшигч Г.Баярсайхан 35,5 хувь

25-р тойрог Баянгол дүүрэг. Мандатын тоо дөрөв
АН-аас нэр дэвшигч Х.Тэмүүжин /Хувь тодорхойгүй/
МАХН-аас нэр дэвшигч Ц.Мөнх-Оргил /Хувь тодорхойгүй/
Иргэний эвсэлээс нэр дэвшигч Д.Энхбат /Хувь тодорхойгүй/
АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ /Хувь тодорхойгүй/

26-р тойрог Сонгинохайрхан дүүрэг. Мандатын тоо дөрөв
АН-наас нэр дэвшигч Д.Батбаяр 58.9 хувь
МАХН-наас нэр дэвшигч Д.Тэрбишдагва 41.3 хувь
АН-наас нэр дэвшигч Н.Алтанхуяг 39.3 хувь
ИЗН-наас нэр дэвшигч С.Оюун 36,8 хувь

Olloo.mn

Нийт сэтгэгдэл (34)

RSS
1. ...
i don't like Baldanochir ,Saikhansambuu,Oyunhorol i hate Arvin
Бичсэн: mm | 2008 оны 07 сарын 04 | IP: xx.xxx.xxx.178
2. DAXin toollogo xeregtei
Mongoliin ard tumen temtseliin buruu zam songoson Zov zamiig songood xu namtai temyex baisan umaa Jiriin irgeniig buudaj alj baixiin orond xu namiin darggig buudsan bol arai deer baisan um
Бичсэн: nn | 2008 оны 07 сарын 04 | IP: xx.xxx.xxx.134
3. songuuliig dahin yavuul
ХУНАМ 45 СУУДАЛ ЛУЙВАРДАЖ АВСАНД ДУРГҮЙ ХҮРЧ БАЙНА
Бичсэн: jagf | 2008 оны 07 сарын 05 | IP: xxx.xxx.xxx.34
4. Negent garsan bol odoo yaya geh be
Daana ch dee sain humuus zondoo bsn yag ter ayaraa garaad irjee. bi end haraal heleed yah be medeelel net humuusiin uamsar bohirdohoos oor nemer baihgui yum chin yamar ch bsn HU namiinhan sain turshlagatai gej bna getel ted yah bol doo haramsal;tai ch yum shig uilmaar ch yum shig
Бичсэн: Mongoljin | 2008 оны 07 сарын 05 | IP: xxx.xx.xx.43
5. ...
Saikhan sambuu, ulaan khoyor uluudej.
Бичсэн: nira | 2008 оны 07 сарын 05 | IP: xx.xxx.xx.18
6. Sain baina
Ard tvmen nvdee oljee odoo HU nam olondoo amlaltaa vzvvlekh l vldlee bayar xvrgee.
Бичсэн: MAXH | 2008 оны 07 сарын 05 | IP: xxx.xx.xxx.166
7. minii anduud
MAXH d itgel vzvvlsen baina shvv dee vzvvleeduguurui
Бичсэн: sain baina | 2008 оны 07 сарын 05 | IP: xxx.xx.xxx.166
8. Ashidiin bilgees amnii bileg
Yamar ch bsn yalsan end songodson bukhe humuust eyereg sain baharhaltai bukheniig bid husej bas yorooj bas sainiig ni harj baij l uls oron mini hogjino. togs hun gej baihgui ch baigaagaa uneheer chin setgeleesee uls orniihoo toloo zoriulaasai ta bukhend amjilt husye
Бичсэн: alt_shin1014 | 2008 оны 07 сарын 05 | IP: xxx.xx.xxx.29
9. ...
www.eagle-tv.mn orj yag yu bolood bgaa unen medeelliig uzetsgeegeerei. MAXH iig demjij bgaa humuusd: ta nar bol bugd utsan huuheldei nar. mongol nudgui chihgui amgui udahgui sonohnee yanaa. MAXH l toriin erh barij bolohgui oor yu ch bj bolno MAXH l bish baig burhan mini!!!!!!!!!!!!!!!
Бичсэн: yooyoo | 2008 оны 07 сарын 05 | IP: xx.xxx.xxx.105
10. buruu songoson bna
Hu nam diilenh boldog n taalagdsangui ee
Бичсэн: lolo | 2008 оны 07 сарын 05 | IP: xx.xxx.xx.51
11. ...
most of them mother fukcers son of bitch
Бичсэн: novshiin lalruudaa sons | 2008 оны 07 сарын 05 | IP: xxx.xx.xx.58
12. bodol
songyyli taalagdsangyi.bid chini shine ved amidari ch b.gaa shyy de/dahia l hy nam ,bi oilgohgyi b.n.vneheer haramsaltai b.n .bid 1 bodliin yamar azgyi ylsyyd be/tsuuhun hvntei manaih shig yls hangaltadtai, hangalyyn amidrah byren bolomjidtoi. daan ch tur barij b.gaa hymyys hysehgui b.gaa iym/ingeed l idej yygaad baih sonirholtoi iymdaa/ene hymyysiig solihgyi bol,mash ih $ idej,yyn MONGOLIIN mini amidral dooshoo orloodoo,bud haraad l, haraad l syyh iymda,
Бичсэн: 99 | 2008 оны 07 сарын 05 | IP: xx.xxx.xxx.81
13. bodol
iim songoltiig hiisen haramsj b.n,bud chin shine zyynd amidar ch b.gaa bizdee.iyn dahid Xy nam be?ed nariin idej, yyhiin harij handaggyi e/4 jil dahiad l hydlaa hyyrsan amidral,harj b.gaarai yag hebeerei b.n.joohon hiisen iymaarai hyyraad l .bid nar iim bj bolohgyi/
Бичсэн: 99 | 2008 оны 07 сарын 05 | IP: xx.xxx.xxx.81
14. MAXH-Bulhai
Ene nuhur munguur songuuli hudaldaj avaad garaad irlee sh dee, Uvs-d http://video.google.com/videoplay?docid=5999798477113436222&hl=en
Бичсэн: zaluu | 2008 оны 07 сарын 05 | IP: xxx.xxx.xxx.168
15. LU GANTUMUR tuhai
araich dee ochij ochij gantumur dahin songogdood bhdaa yadag vm ene hun yamarch bolobsrol bhgui japand hudalaa zaldaj ybaad neg surguuli tugssun olon huniig zaldij altanii uurhai neegeed muuhai hun sain meddeguin hubid mash hormoi sultai alich gazar ybsan metrial golohgui huuen erguulj ybdag uur hun songooch ene muu UBSIIn turbud hen demjibee b
Бичсэн: UYNGA | 2008 оны 07 сарын 05 | IP: xxx.xxx.xxx.103
16. ...
yalalt baiguulsand bayar hurgey huvisgalt namdaa
Бичсэн: alta | 2008 оны 07 сарын 05 | IP: xx.xxx.xx.21
17. UB-t 38 xyn,, xedee-38 syydal
Songyyliin toirogiig xyn amd ne tegsh, shydarga bolgoe gebel xyn am ne 50% =1,2 mln UB-t 38 suuudal., xedeed 38 syydal baixaar xyyliig yndsen xyyletai taaruulax xeregtei,, toollogiig abtomatjyylax, delgez ajillyylax,, teriin alban xaagchdiig ene ajild oryylxgyi baix,, byx xoroodiin ajliig zogsooox,,,.XUDAL songyyl, shudarga bys xyyletei bailaa,, ter eertee yilchilsen
Бичсэн: gavrosh | 2008 оны 07 сарын 05 | IP: xxx.xxx.xx.36
18. l;uivarchid
urd ni mungu idsen ulsuud bugd l munguur zodood garaad irj dee.Esvel mongolchuud iim teneg songolt hiideg boloo yu.Odoo ingeed l ed nariigaa haraaj zuhej ehelne dee amidral dooshlood ireheer
Бичсэн: sax | 2008 оны 07 сарын 05 | IP: xx.xx.xx.156
19. HU nam muuhai luivardaj bnshdee
http://video.google.com/videoplay?docid=5999798477113436222&hl=en
Бичсэн: seoul-ees | 2008 оны 07 сарын 06 | IP: xx.xxx.xxx.11
20. songuuli
songuuliig dahin yuwuulah heregti
Бичсэн: G11@@ | 2008 оны 07 сарын 06 | IP: xxx.xx.xxx.3
21. sanald oroltsoj chadsangui
sanalaa ögch chadaagui ch ard tumnii sanal bidnii setgeld khurlee,olon jil ardchilsan khuching kharsan bolovch ur dun ögsöngui. elbegdorjiin boslognii daraakh yriltslag bidniig ikh gaikhshiruulav. tuunii uran ugend örshöö xonzol uzen ydalt tusgasan bna. zaluuchuud bid ööröör setgedeg bolson bid ulsaa khögjikhöd ni sanaa negtgen bey beyteegee khamtran ajillakh bolno ...nur auser elbegdorj
Бичсэн: german daxi xeseg zaluus | 2008 оны 07 сарын 06 | IP: xx.x.xxx.234
22. Bayariin talaar
http://www.eagle-tv.mn/MN/D-D-N-D-D-D-DoeN-D-N-N/D-N-N-D-D-D-D.html
Бичсэн: Erx Bayar | 2008 оны 07 сарын 06 | IP: xx.xxx.xxx.57
23. Hu nam boliosoi
Hu nam bulhaitsaj hanadaggui bas idej hanadaggui yum bh daa.Yamar bird shig setgelgeetei humuus geheeree iim bdag bnaa.Hen ch garsan yalgaagui idne l dee.Tegehdee bid neg yumiig sanah heregtei! Ardchilaliin hucheer bid odoo gadagshaa yavj amidarlaa zalguulj bgaa shuu dee!!!Minii bodloor olon hun uuniig huleen zuvshuurch,demjij bgaa ch songuuli hudlaa bolson gedeg ergelzeegui!!!
Бичсэн: Nasaa | 2008 оны 07 сарын 06 | IP: xxx.xx.xxx.116
24. www.dayarmongol.com
Ehleeed ene yamar hvmvvs MONGOL HVMVSIIG ALSANG OLOH HEREGTEI. ARD TVMENRVVGEE BUUDAG ULS BAIDAG UU??????????????????????????????????????????????????????? БАМБАЙ ДУУЛГА НЬ ХҮРЭЛЦЭЭГҮЙ МОНГОЛ ЦАГДАА Цагдаа хүчнийхэн бие болон сэтгэл санаа, удирдамж, ахуй хангалтын хувь ийм мөргөлдөөнд ямар ч бэлтгэлгүй нь бэлээхэн харагдлаа. Цагийн байдал, хүчний тэнцвэрээ үнэлээд тохирсон тушаал шийдвэр гаргаж тактик боловсруулж чадахгүй удирдлагтай хэдэн цагдаа гар хоосон гайхсан эргэлзсэн байдалтай зосох нь уур хүрмээр. Сураг сонсохнээ байдлыг хурцагтахгүй хэв журам сахиулах үүрэг дээрээсээ авсан бололтой юм билээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр бол цагдаа жагсагчид руу сөрөг дайралт хийж асуудлыг улам гааруулсан гэнэ. Ямартай ч сүрийг үзүүлээд Азидаа гайхагдаад байна гэгддэг Тусгай тасагийн хэрэг ийм үед л гармаар. Байшин шатаад дуусах үед сүржин баривчилгаа хийж хүн хөөн буудсан явдал гарчээ. Эмч нарын нотлож байгаагаар хурдтай жижиг тэрэгтэй цагдаад хөөгдөж буудуулсан хоёр ч залуу эмнэлэгт арай ядан орж ирээд амьсгал хураажээ. Тэр хаанахын машин дотор хэн хэн байв. Хэний даалгавараар ямар учраас гал нээв. Энэ талаар Баяр сайд балгас болсон намынхаа байшинг үзэж явахдаа -Хэн эхлээд хэн шатаасан бэ гээд хөмхий зуун асууж байсан шигээ -Хэн хэн буудсан бэ гээд тодруулах үүрэг бас өгөөсэй. Цагдаа юм бол буудаад унагасан хойноо араас нь хөөгөөд орж ирэх ёстой шүү дээ. Яагаад заавал устгах гээд улайран хөөцөлдөв? зэрэг түмэн учгийн учир начрыг олох асуудал хүлээгдэж байна. Хамгаалалтын хэдэн цагдаа дээр хурандаагаас дээш цолтой ч нэг ч эрх мэдэлтэн ирээгүй гэсэн яриа байна. Хаана байна тэр хотын цагдаагийн дарга, үгүй ядахдаа дүүргийн цагдаагийн дарга?
Бичсэн: БАМБАЙ ДУУЛГА НЬ ХҮРЭЛЦЭЭГҮЙ | 2008 оны 07 сарын 07 | IP: xx.xxx.xxx.11
25. zaluusaa gadaadad chaldaltai bolowson huchin bolj l beltgegdey
estoi durgui hurch bnaa. nogoo l heden huuchin nohduud mongold oor chadaltai bolowsroltoi hun bdaggui ymuu haashaa ym. bas l idej uuh gj bgamu. ene humuus l ongorson on jiluuded dandaa l bsn odoo ch bas l bj bn. omno ni yu hiisen gj dahin garch irj bgaan boloo. end ideh gj orj irj bga ni todorhoi humuud zonsoo bn. yun saihansambuu we ene hun tord iluu shuu dee. biznesee l hiij bwal boloo shdee. chaddag chaddagaa l hiimeer ymaa. teed bas bayn olgiigoos garch bgaa humuus ni nutagtaa l neree olohiin toloo ajillah ym ulsiin toloo gsn setgel bhgui er ni teed busad ni ch gsn dee daraa ni songogschih geel idsen mongonoosoo l nutagtaa jaahniig zartsuulj ard tumniihee nudiig huuraal estoi ontsgui ymaa.
Бичсэн: orowdmoor ymaa | 2008 оны 07 сарын 07 | IP: xx.xx.xx.209
26. ...
Онц байдал тогтоосны дагуу арилжааны телевиз, FM радионууд бүгд үйл ажиллагаагаа түр зогсоогоод байгаа. Гэвч иргэдийн мэдээлэл олж авах, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг ийнхүү хязгаарлах шаардлага байгаагүй гэж иргэний нийгмийн байгууллагууд үзжээ.
Бичсэн: www.eagle-tv.mn | 2008 оны 07 сарын 07 | IP: xx.xxx.xxx.11
27. ardchilaliin aluurchinguud zail
ardchilsan nam l iim hvn alsan,iim boslogo gargasan,argagvi dee.tolgoi n hvrehgvi bolhoor heden bolowsrolgvi gudamjnii yugaa ch medehgvi sagsuu yumnuudad arhi ugch iim yum hiilgee biz bodwol.tgd ichihggvi hu namru chihne haraa l bgaarai.bag umssun nowshnuud.uls orniig ted l iim bolgoson.uhamsargvi nowshnuud.ardchilaliinhan bvgd yu c hhiihees butsahgvi durakuud.jishee n alia aldsan dvr esgegch gvnbalai.maxnamd bayar hvrgey,adilhan l vz nowshnuudati.alwal al.
Бичсэн: orchin veiin zaluus | 2008 оны 07 сарын 07 | IP: xxx.xxx.xx.41
28. COGOLT BURUU
I DON,T LIKE J, ENHBAYAR . TS.DASHDORJ. STUPID MOTHER FUCKERS? SON OF BITCH?
Бичсэн: UNEN | 2008 оны 07 сарын 09 | IP: xx.xxx.xx.4
29. http://www.miniih.com/humanwind/index.m?p=24
http://www.miniih.com/humanwind/index.m?p=24 Vvniig zaawal orj duustal ni vzne vv!!!!!!!!!!!!
Бичсэн: http://www.miniih.com/humanwind/index.m?p=24 | 2008 оны 07 сарын 09 | IP: xx.xxx.xx.117
30. Hu nam garah ni todorhoi baisan . . .
An iig yamar humuus demjij baigaag medeh uu ajilgui , medleggui , zalhuu , uhamsargui ta ternii neg ni baisan bolood iim teneg jagsaald oroltsson. Hu namdaa amjilt huseye
Бичсэн: dunshig | 2008 оны 07 сарын 13 | IP: xxx.xxx.xxx.157
31. MAXH jig gazariin khorosnoos archina gej yu gesen ug be oilgohkgui baina
Bi end Elbegdorj, Jargalsaihkan,Magnai naraas neg zuiliig asuuhk gesen yumaa Ta nar boslogo uimeenii uyer tedniig hkogjoon turxirch baix uyedee MAXH-g gazariin hkorostei tegshilne, gazariin xorosnoos archina geed MAXH amiaraa togolloo gej hkelsen ene uy gesen ug be BI oilgohkdoo MAXH iin gishuud demjigch ard tumniig gazariin xorosnoos archina gesen ug gej oilgoloo tuunees bish MAXH g archina gej uy baix bilee MAXH gej tuuniig uusgen baiguulsan ard tumen tedniig denjigch ard tumen 2-n niilber ner biz dee texeer ta nariin xeleed baigaa ugiig bi tedgeer xumuusiig l ustgana gej zanal xiileed baina gej oilgoj aij baina Yagaad gevel bi 80 garsan ondor nastai eejtei xun eej maani MAXH-g demjigch neg odor baaxan tanai ter chuluu mod, buu shiidemeer zevsgelsen xumuus orj ireet alaad orxix vi gej aij baina ta buxen ene xelsen ugiinxee uchriig ard tumen bidend tailbarlaj ogno uu?
Бичсэн: sangadamba | 2008 оны 07 сарын 20 | IP: xx.xx.xx.33
32. ХУ нам ард түмнийг доромжилж бна
Ху намын цэвэр ялалт биш шүү дээ.Луйвар хээл хахуулийг дээд зэргээр хийдэг.өнөөдөр Элбэгээ үүний эсрэг бна цаг нь ирэхээр ард түмэн өөрсдөө тэмцэх бхаа,ойлгох бх гэж найдая даа.хэлэх ч үг алга гол нь бид буруу хүмүүсийн гарт ирээдүйгээ өгөөд бна шүү дээ.яана даа монгол минь.
Бичсэн: болиосой | 2008 оны 08 сарын 18 | IP: xx.xxx.xxx.47
33. ...
Deer bichsen Germand bui zaluus henii hucheer tend baigaa yum bol????? Esvel XU namin avilagch narin huuhduud biz. Yalanguya baruun aimgiinhand yaduu zuduu, ulmuur zulmuur, tsalingaas tsalingiin hoorond guilagchin yavah taalagdsan yum baina l daa. :'(
Бичсэн: me | 2008 оны 09 сарын 01 | IP: xxx.xx.xxx.146
34. МАХН
МАХН мандтугай
Бичсэн: МАХН | 2009 оны 11 сарын 29 | IP: xxx.xx.xx.113

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy

Нийтлэгч: Д.Өлзийхутаг (Элссэн огноо - 2003 оны 11 сарын 26, Лхагва гариг)

Энэ нийтлэгчийн бусад нийтлэл