Medeelel
(3 үнэлгээтэй, дундаж 5.00 / 5)
ЧСКН, ГНСН, БКН, ПАНН, РКН, УАСН, ЮКН... Гучаас доош насныхны дийлэнх нь дээрхийг Да Винчийн код шиг учир битүүлэг нууц түлхүүр үгс гэж бодох биз. Харин хуучин тогтолцооны үед мэдээ орогсод эдгээрийг юу гээчийн товчлол болохыг хараахан мартаагүй.

Чехсловакийн коммунист нам, Германы нэгдсэн социалист нам, Болгарын коммунист нам, Польшийн ажилчны нэгдсэн нам... Олон арван жилийн турш ах дүү гэгдсэн социалист орнуудыг манлайлж явсан намууд. 1990-ээд оны эхэнд дэлхийн социалист систем бүхэлдээ дампуурч устахад ард түмнийхээ эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгагдан бүгд үгүй болсон.  Коммунизмыг цогцлоох үл гүйцэлдэх утопист урианы хамт түүхийн шарласан хуудсуудаар хучигдан өдгөө мартагдаж эхэлжээ.

1989 онд анх Унгарын ардчилсан социалист нам их хурлаараа тарснаа зарласнаас хойш тэд ар араасаа нүсэр бүтцийн хувьд үгүй болж, эд хөрөнгөө төрийн мэдэлд шилжүүлэн улс төрийн тавцнаас үүрд арилсан. Харин гишүүд нь дахин нэгдэн нийлж, зүүний үзэл баримтлалтай шинэ нэртэй шинэ намыг шинээр цогцлуулж улс төрд орж ирсэн нь тэр үеийн Зүүн Европын нийтлэг үзэгдэл.

Зүй тогтлын дагуу бол ах дүү намуудынхаа адил манай МАХН ч гэсэн улиран одсон цаг үедээ хадагдан үлдэх учиртай байв. Гайхалтай нь тэгээгүй. Цаг үеэ мэдрэн их хурлаараа тарахаа зарлах нь байтугай нэрээ ч солиогүй, ард түмнийхээ эсрэг гэмт хэрэг үйлдсэнээ ч хүлээгээгүй, төрийнхөөс дутахгүй хүчирхэг бүтцээ ч сарниулаагүй, чамгүй эд хөрөнгөө ч төрд шилжүүлээгүй.

Ардчилсан тогтолцоонд марксизм-ленинизмын онол тохирох хөг өнгөрснийг л мэдэрсэн. Нялх ардчилсан хүчин орчин цагийн улс төрийн баруунаас зүүн хүртэлх бүхий л спектрийг хэдийнэ эзэлчихсэн тул гэнэтхэн эртний Энэтхэгийн сэтгэгч Нагаржунайн төвч үзлийг сөхөн гаргаж хэсэг "шүтсэн" нь инээдэмтэй.

Төв Африкийн вүүдүүгийн домогт амьд юм шиг хөдөлдөг үхдлүүдийг зомби гэдэг дээ. Тэгвэл МАХН-ыг зомби нам гэж хэлж болохоор. Тархи нь үхсэн энэ намын аварга том бие 17 жилийн турш татвалзлаа. Монголын ардчиллыг дутуу төрүүлж, эрэмдэг зэрэмдэг өнөөгийн төрхтэй болгосон гол буруутан нь энэ зомби нам. Энэ намд ардчилсан голдрилоор улс орноо хөгжүүлэх ямар нэг цэгцтэй үзэл баримтлал, онол, төсөөлөл үгүй байсан, одоо ч алга.

Шинэгчлэгчдийн аливаа санаачлагын эрчийг сулруулах, хэрэгжилтийг нь өөх ч биш, булчирхай ч биш болгон дутуудуулах эрмэлзлэлийг нь эс тооцвол ямар нэг бодлого мөн л үгүй байсныг ардчилсан гэх хэдэн жилийн товчоон бэлхнээ харуулна. Тархигүй зомби юм чинь ямар юмных нь бодлого, ухаан байхав дээ, зүгээр л рефлексээрээ өөрт нь үхлийн аюултай шинэ бүхнийг эсэргүүцэж байж.

Төрийн жолоог дангаар атгах санаархалд нь аюул учруулах тул намуудын болон төрийн төлөвшлийн эсрэг, иргэдийн сонголтын шударга төлөөллийг үүсгэхийн эсрэг зүтгэсээр, улс төрийн амин чухал шинэчлэлийг зогсоосоор, зөвхөн өөрт ашигтай тоглоомын дүрмийг тулгасаар өдийг хүрлээ.

Үр дүнд нь Монголд өдгөө том бага гэлтгүй бүх нам зомби болж хувирав. Намууд улс төрийн бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгч бус ердөө л төрийн нэрээр хувьдаа мөнгө халааслагч бүлэглэл, клануудын ашиг сонирхлыг хамгаалагч утсан хүүхэлдэй төдий болчихсон нь илт.
Намуудыг атгагч бүлэглэлүүд сонгуулийг төрийн халаасанд гар дүрэх боломж олгодог өрсөлдөөнт шоу гэж үзнэ. Улс оронд тулгамдсан асуудлыг бүлэглэлүүд өөр өөрсдийн ашиг сонирхлын өнцгөөс харж шийдэхийг эрмэлзэнэ, хоорондоо хэмлэлдэнэ. Төрийн механизм үүний улмаас зай нь сууж буй робот шиг чүү чамай ажиллана. Амьдралаас урган гарч ирэх аливаа асуудлыг урьдчилан харах чадваргүй тул байнга хоцорч, хагас дутуу шийдвэрлэх аядна.

Ард иргэдийн амьдрал улам дордож наад захын эрх нь алхам тутамд зөрчигдсөөр. Аргаа барсан залуус гадаадад хар бор ажил хийн амь зуух гэж тэмүүлсээр. Юунд ч үл захирагдах XXI зууны феодалуудын авир улам гаарч, түрийвч нь түнтийсээр. Үндэсний аюулгүй байдал улам ганхсаар. Экологийн сүйрэл улам бодитоор нүүрлэсээр л...

Төрөлхийн сэтгэцийн сааталтай, жартгар нүд, хэт богино мөчтэй хүмүүсийг Дауны синдромтой гэдэг. Энэ өвчнийг мөн монголизм гэх нь бий. Монголын ардчиллыг монголизмтэй ардчилал, шилжилтийн үеийг нь мөнхийнх гэж дэлхийгээр нэг жишээ авдаг болох вий дээ.
Ээлжит сонгууль дөхлөө. Зомби намууд энэ байдлаараа мэдээж дахиад л гараад ирнэ. Улс орон дахиад дөрвөн жил уулын уруу өнхөрнө.

Тэгэхлээр үхдэл намуудад олон нийтийн зүгээс шахалт үзүүлэн тэдгээрийг тараах, улс төрийн намуудын тухай, сонгуулийн тухай шинэ хуулийг батлуулахаас өөр зам үгүй мэт. Өрнөдийн ардчиллын зуу гаруй жил хувьсан төгөлдөржиж ирсэн бэлээхэн загвар байхад шинээр дугуй зохиох гэж харин зовсны хэрэг алга. Арав гаруй жилийн өмнө хийх гээд бүдэрсэн шинэчлэлээ л дахин барьж авмаар байна даа.

Дэмжигчидтэй болохоос гишvvнчлэлгvй намууд, талцаж "байлддаггvй" нам бус тeрийн албан хаагчид, мажоритар болон пропорционал санал хураалтын зохистой тэнцвэрийг олсон холимог сонгуулийн систем, томсгосон, дов жалгын биш сонгуулийн тойргуудтай болоод авбал монголизмтэй ардчилалд маань эрvvлжих, тэгснээр улс оронд маань хөл дээрээ босох найдвар байна.

Нийт сэтгэгдэл (7)

RSS
1. sanal neg
ix zub
Бичсэн: mongolhvv | 2008 оны 07 сарын 31 | IP: xxx.xxx.xxx.125
2. ...
MAXH-g yagaad ard tumen songood baidag be gebel Ene nam Mongol ulsiig 1921 ond tusgaar togtnuulsand bas moxoj bgaa 500,000 xurexgui ard tumniig odii boltol abch ybsand ni ix ongodog ymdaa, xarin ebropiin kommunist namuud bol xezee ch ard tumnee ali neg ulsiin darlalaas tusgaar togtnuulj bgaagui uugeeree ylgaatai baidag ym da
Бичсэн: kj | 2008 оны 08 сарын 01 | IP: xx.xxx.xxx.178
3. zail 2 18 mini
mahn iig omoordog yu be hun buudaj alaad boroohoigoor zodoh tushaal gargaj ard igediinhee omnoos zewseg baridag neeree heleh ch ug alga manai MONGOL ulsiin tuuhend ard tumniihee oodoos zewseg barisan udaagui gedgii buu mart. ali ni ch ter songuul bolgonoor garch irehdee yu gedeg bilee garj ircheed ydaag bilee omooroh hun tehed bh ym aa ymartai ch gsn manai MONGOL uls ongorsnoo bish urdhaa harj ywbal buh zuil saihan bolno gej bodoj bna.
Бичсэн: sabo | 2008 оны 09 сарын 05 | IP: xxx.xxx.xxx.29
4. M Enhbold N Enhbayr Badamjunai Hurelsuh Zandashatar Sv Batbold Ulaan geh met ehnii eeljind .,,,,,,,,,
8) 8) 8) 8) 8) 8) 8) 8) 8) 8) 8) 8) 8) 8) 8) 8)
Бичсэн: avilgachdiig ustgay | 2009 оны 01 сарын 28 | IP: xxx.xxx.x.130
5. ...
цагийн юм цагтаа гэдэг үг бий. МАХНам тухайн үедээ улсаа авч явсан бол одоо тэгэж чадахгүй байна. хуучин гавьяагаа яриад л хохироогоод л суугаад байж болохгүй шүү дээ. Ельцин зарлиг гаргаад л Коммунист намыг хаасан. Үүний төлөө түүний хийсэн олон алдааг уучилж болно гэж оросууд бичсэн байна лээ. манайд тийм аавын хүү байна уу? МАХНам байгаа цагт Монгол өөдөлхгүй. Үзэл бодол нь яаж капитализмын зах зээлтэй тохирох вэ дээ, мэдээжийн хэрэг. дараа үеийн залуус гарч ирээд үүнийг өөрчлөх болов уу? мань мэт нь тэр хүртэл байхгүй бизээь хөөрхий гэж.
Бичсэн: зочин | 2009 оны 03 сарын 03 | IP: xx.xx.x.43
6. ...
mongolism gej ooriigoo dormjlohoo boli. dauni sindrom gej albam esoor nerleh bolson. Uunii toloo ih yum bolson doo. sain sudalj uz
Бичсэн: sudal | 2009 оны 03 сарын 29 | IP: xxx.xxx.xx.54
7. ...
Одоо байгаа МАХН нь өвгөд хөгшид та бүхний зүтгэж явсан туган дор нь социализм коммунизм вайгууулсан тэр нам чинь биш болохыг та бүхэн одоо ойлгооч дээ.Та бүхний амьдрал,хүүхдүүд ойр дотны чинь амьдрал улам бүр доош орж буйг нүдээ том болгоод чүдэнзний мод тэвхтээд ч болсон сайн хар.Та бүхний хүчээр авилгачид луйварчид албан тушаал эзэлж,ах дүүсээ татаад,эх орныг чинь хэсэг хэсгээр нь зарж гэдсээ хагартал баяжаад та нарын дээрээс нусаа нийж шүлсээ хаяж байхад.Та таны хүүхэд хамаатан садан,ард түмэн өлөн зөлмөн өдрийн хоолоо арай ядан олж амьдрах таньд сайхан байна уу?Тэдний нус,шүлсийг нь долоох гоё байна?
Бичсэн: uul | 2009 оны 05 сарын 11 | IP: xxx.xx.xx.208

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy

Нийтлэгч: Б.Түшиг (Элссэн огноо - 2007 оны 10 сарын 14, Ням гариг)

Энэ нийтлэгчийн бусад нийтлэл