Medeelel
0:58:10
3.0 / 53.0 / 53.0 / 53.0 / 53.0 / 5
Энэ удаагийн хөтөлбөрөөр эхлээд АНУ-ын Холбооны Мөрдөх Товчооны дуулиант 10 хэргийн талаар мэдээлнэ.Дуулиан шуугианд дуртай өнөө цагийн та бидэнд Холбооны Мөрдөх Товчооны эх сурвалжид тулгуурласан сурвалжлага сонин болов уу. Дараа нь Ц.Мөнхцэцэгийн хөтлөн явуулж байгаа "Мөөгийгийн гал тогоо" нэвтрүүлгээр Үхрийн махтай Quesadillia яаж хийх талаар үзэх болно. Америкийн цаг наргүй ажил, амьдрал дунд байгаа та бидэнд манай зөвлөгөө тустай байгаа гэдэгт найдаж байна. Хөтөлбөрийн төгсгөлд толилуулах нэвтрүүлэг бол Монголын уртын дууны хатан хаан Намжилын Норовбанзадын амьдрал, уран бүтээлийн тухай нэвтрүүлэг юм. Норовбанзад агсан дэлхийд данстай уртын сайхан аялгуугаараа бидний дунд одоо ч мөнх амьдарсаар байгаа. Нэрт дуучны бага охин, Монголын нэртэй улс төрч Банзрагчийн Дэлгэрмаа Америкт ирэхдээ ээжийнхээ уран бүтээлийг Монгол Телевизэд дурсган хадгалуулсаныг америкийн монголчууддаа өргөн барья. Үзэгч та эх орныхоо говь нутаг, хүн ардынхаа амьдралыг энэ нэвтрүүлгээс давхар бас хараарай.
Огноо: 2010-09-03  |  Үзсэн: 169  |  Оруулсан: Д.Өлзийхутаг
0:24:58
4.67 / 54.67 / 54.67 / 54.67 / 54.67 / 5
"Монгол эрчүүд дайны талбарт нэгэн цагт амиа өгч явсан. Одоо халуун усны нүхэнд өнгөрдөг болжээ" гэсэн энэ бодол хоёр жил тархинаас гараагүй юм. Тэгээд гундсан эрчүүдтэй ярья гэж бодсон юм. Гэмтлийн эмнэлэгт 2006 оны 12 сарын 20-оос 2007 оны 1 сарын 10-ны хооронд 3000 орчим хүн гэмтэж иржээ. Үүнээс 13% нь архи согтууруулах ундааны улмаас гэмтсэн байна. Үүний дийлэнх нь эрчүүд...
Огноо: 2010-09-03  |  Үзсэн: 1251  |  Оруулсан: Д.Өлзийхутаг
0:17:02
5.0 / 55.0 / 55.0 / 55.0 / 55.0 / 5
Aялалын сонины энэ удаагийн дугаараар Лас Вегас хотын Стрип дүүргийн алдарт хотуудын тухай болон Монголынхоо урлагын гайхамшгын нэг уран нугаралтыг дэлхийн олон орны хүүхэд багачуудад заан урлаг соёлоо сурталчлан яваа хɵдɵлмɵрч, уран бүтээлч, уран нуагараач Ж. Эрдэнэчимэгийн студийн тухай болон шавь нарынх нь сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.
Огноо: 2010-09-03  |  Үзсэн: 299  |  Оруулсан: Д.Өлзийхутаг
0:21:04
5.0 / 55.0 / 55.0 / 55.0 / 55.0 / 5
Aялалын сонины энэ удаагийн дугаараар мɵрийтэй тоглоом зугаа цэнгээний нийслэл гэгддэг Лас Вегас хотын гол цɵм Стрип дүүргийн зарим сонин сайхан,мɵн Дэлхийд алдартай нүүдлийн нарны циркийн “О” шоунд дасгалжуулагч багш Ж.Эрдэнэчимэгийн удирдлаган дор нугардаг авъяаслаг монгол уран нугараач охидтой хийсэн ярилцлагыг сонирхоорой.
Огноо: 2010-09-03  |  Үзсэн: 353  |  Оруулсан: Д.Өлзийхутаг
0:34:36
5.0 / 55.0 / 55.0 / 55.0 / 55.0 / 5
Энэ удаа тус мужийн Canon хотын нэрийг гаргадаг Royal Gorge дүүжингүүр болон байгалийн үзэсгэлэнт Бурханы цэцэрлэгээр аялаж,Колорадагийн Монгол сургуулиар зочлон,Прагад болох Олон улсын залуу манлайлагчдын уулзалтанд оролцох Колорадагийн Их сургуулийн оюутан Амаржингийн ярилцлагыг үзүүлэх болно.
Огноо: 2010-09-03  |  Үзсэн: 244  |  Оруулсан: Д.Өлзийхутаг
0:44:13
5.0 / 55.0 / 55.0 / 55.0 / 55.0 / 5
UMON Телевизийн сурвалжлах хэсэг монголчууд олноороо төвлөрсөн Колорада мужийн Денвер хотод 2 өдөр ажиллаж олз омог ихтэй ирлээ. Хаа холын Америк дахь Монгол нэртэй анхны парк “Улаанбаатар”, түүний дунд дүнхийн харагдах “Тулга” хɵшɵɵ, Америк дахь Монголчуудын хɵл бɵмбɵгийн анхдугаар тэмцээнийг санаачлан зохион байгуулсан “Алтан бɵмбɵг” клубийнхэн, Америктаа тɵдийгүй дэлхийд алдартай Америкийн зуны “Олимпийн тɵв”, байгуулагдаад удаагүй “Global Reach” ТББ-аас зохион байгуулсан Дэнверийн авъяаслаг хүүхэд багачуудын тоглолтын хэсгээс энэ удаагийн дугаараараа үзүүлнэ.
Огноо: 2010-09-03  |  Үзсэн: 372  |  Оруулсан: Д.Өлзийхутаг
0:23:12
5.0 / 55.0 / 55.0 / 55.0 / 55.0 / 5
UMON TV студийн уран бүтээлчдийн Улаанбаатар хотоос бэлтгэн үзүүлж буй “Аялалын сонин” нэвтрүүлгийн тɵгсгɵлийн дугаарыг та бүхэндээ ɵргɵн барихад бэлэн боллоо. Биднийг Улаанбаатар хотод ажиллаж байх үед олон үзэгчдээс санал хүсэлт ирсэний ихэнх нь УБ хотын тɵв тэр дундаа 1,3,4 дүгээр хороолoлын ɵɵрчлɵлт, ɵнɵɵгийн байдлийг харуулж ɵгɵхийг хүссэн хүсэлт дийлэнх хувийг эзэлж байсан юм. Та бүхнийхээ энэхүү хүсэлтийг хүндэтгэн үзэж тус хорооллуудаар очиж бичлэг хийсэн юм. Мɵн Тɵв аймгийн Эрдэнэ сумийн “Цонжин болдог” хэмээх түүхэн үйл явдалтай холбоотой газарт боссон их эзэн Чингис хааны хɵшɵɵт цогцолбор, та бидний сайн мэдэх Тэрэлж дэхь Мэлхий хадаар аялан, “Энхийн тɵлɵɵ үйлчлэхүй” ТББ-с гадаадад амьдарч буй монголчууддаа зориулан уриалга гаргаснийг үзүүлж УБ хотоос бэлтгэн үзүүлж байгаа Аялалын сонин нэвтрүүлгийнхээ сүүлчиийн дугаарыг ɵндɵрлɵж байна. Цаг заваа гарган бидний бэлтгэсэн нэвтрүүлгийг үзэн суугаа элэг нэгт монголчууд та бүхэндээ баярлалаа
Огноо: 2010-08-31  |  Үзсэн: 1171  |  Оруулсан: Д.Өлзийхутаг
0:56:23
4.43 / 54.43 / 54.43 / 54.43 / 54.43 / 5
...Минийн элэнц хуланц зөвхөн нутаг орон биш, хувь заяаны эрхээр, хэд хэдэн улс гүрэн дамжин нүүдэллэж, зовохдоо зовж, жаргахдаа жаргаж явсан түүхтэй. Би Хори түмэдийн гаралтай Хори буриад хүн. Хүн төрлөхтний эрт дээр үеийн ард түмнүүдийн нэг нь Хорийн зон бололтой. Хойд мөсөн далайн нутгуудаар "Хори нуур", "Хори ой" гэх мэт нэр дайралддаг. Зүүн зүгт шар мөрний эрэгт тулж, өмнө зүгийн элсэн манхан далайг тойрч нүүдэллэсэн сураг байдаг. Баруун эргийн Иран, Ирак, Афганистан хүрсэн түүхтэй. Энэ талаар харин жаахан дэлгэрэнгүй ярьж сэтгэгдлээ хуваалцмаар санагдлаа. МУАЖ Дэмбэрэлийн Жаргалсайхан
Огноо: 2010-08-26  |  Үзсэн: 1774  |  Оруулсан: Д.Өлзийхутаг
0:04:23
3.4 / 53.4 / 53.4 / 53.4 / 53.4 / 5
МУГЗ Л.Балхжав, Б.Чинбат нарын ая, МУГЗ Ш.Гүрбазарын үг "Зүүдлээрэй" дууний клип. 2010 оны 7 сард гарсан "Emotion" цомгийн 11 дэхь дуу. Клипийг "V Studio" бүтээж, зураг авалтыг АНУ-ын Иллинойс мужийн Чикаго хот, Индиана мужийн Гари хотод авсан. Энэ дуу хэдийгээр R&B стилийн дуу ч, Чикагогийн "Jazz Ensemble"-ийн гоцлол трубачин Larry Bowen жааз стилийн трубаны гоцлол тоглосон нь өвөрмөц дуугаралттай болгосон юм.
Огноо: 2010-08-20  |  Үзсэн: 1355  |  Оруулсан: Д.Өлзийхутаг
0:57:25
3.43 / 53.43 / 53.43 / 53.43 / 53.43 / 5
2008 оны 10 сарын 10 нд Америкийн телевизийн олон нийтэд зориулсан сувгаар анхны нэвтрүүлгээ цацсан Монгол Телевиз энэ зун бага зэрэг өөрчлөлт хийж, шинэ баг бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж эхэлж байна. Харь газар эх хэлээрээ 7 хоног тутам бүтэн цагийн нэвтрүүлэг бэлтгэн гаргадаг телевизийн уран бүтээлч, техник ажилтнуудтай эрхэм үзэгч та манай нэвтрүүлгийн эхэнд танилцаарай. Бид урьдын танил "Студийн цаг", "Мэдээллийн хөтөлбөрөөсөө" гадна шинэ нэвтрүүлгүүд хийхээр төлөвлөсний нэг нь "Сэтгүүлчид Монголын тухай"нэвтрүүлэг. Улаанбаатараас манай тусгай сурвалжлагчид болон эх оронд маань очоод ирсэн гадаад, дотоодын сэтгүүлчид бэлтгэн үзүүлж байх энэ нэвтрүүлгийн анхны дугаарыг сэтгүүлч П.Дэмбэрэл хөтлөн явуулна. Эх нутгийнхаа сониныг саяхан ирсэн сэтгүүлчээс сонсоорой. Мөн та олимпийн дурсгалт өдрийг эргэн санаж, нутгийн сэдэвтэй найраг, дуу сонсож, сэтгэлээ баясгаарай.
Огноо: 2010-08-20  |  Үзсэн: 2343  |  Оруулсан: Д.Өлзийхутаг
0:08:25
4.2 / 54.2 / 54.2 / 54.2 / 54.2 / 5
АНУ дахь UMONTV студийн Улаанбаатар хотоос бэлтгэн үзүүлж байгаа Аялалын сонин нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар энэ оны 7 сарын 5-наас эхэлсэн улсын хэмжээний иргэний шинэчилсэн бүртгэлийн тухай болон түүнд гадаадад суугаа иргэд хэрхэн хамрагдах талаар Улсын Бүртгэлийн Ерɵнхий газрын Иргэний Бүртгэл, Mэдээллийн хэлтсийн дарга Б.Наранцэцэгтэй уулзаж ярилцсаныг та бүхэндээ үзүүлэх болно.
Огноо: 2010-08-20  |  Үзсэн: 1400  |  Оруулсан: Д.Өлзийхутаг
0:15:21
4.25 / 54.25 / 54.25 / 54.25 / 54.25 / 5
Хүүхдийн анхдугаар олимпийн наадмын чөлөөт бөхийн барилдааны 60 кг-ын жинд түрүүлж, олимпийн аварга болсон Монголын тамирчин Баатарзоригийн Батцэцэгийн алтан медалын төлөөх барилдаан. Тэрээр энэ даваанд Энэтхэгийн тамирчинтай барилдсан юм.
Огноо: 2010-08-19  |  Үзсэн: 1090  |  Оруулсан: Д.Өлзийхутаг
0:12:28
4.8 / 54.8 / 54.8 / 54.8 / 54.8 / 5
АНУ дахь UMONTV студийн сурвалжлах хэсгийн Флорида мужийн Орландо хотын алдарт “Walt Disney World” паркаас бэлтгэн үзүүлж байгаа Аялалын сонин нэвтрүүлэг “Magic Kingdom”, “Hollywood studio” - с бэлтгэсэн нэвтрүүлгээр үргэлжилж байна. Алдарт энэ паркийн тухай яриад шагшаад баршгүй.
Огноо: 2010-08-17  |  Үзсэн: 731  |  Оруулсан: Д.Өлзийхутаг
0:09:39
5.0 / 55.0 / 55.0 / 55.0 / 55.0 / 5
АНУ дахь UMONTV студийн сурвалжлах хэсэг Xүүхэд залуучуудын тɵдийгүй томчуудын очиж үзэх хүслэн болсон Флорида мужийн Орландо хотын алдарт “Walt Disney World” - г зорьсон юм. Мɵнхийн зунаараа байх нарлаг Флоридагийн “Walt Disney World” нь нийт 4 үндсэн, 2 усан парктай бɵгɵɵд тэдний нэг болох “Epcot” паркаас эхний дугаараа бэлдлээ.
Огноо: 2010-08-17  |  Үзсэн: 776  |  Оруулсан: Д.Өлзийхутаг
0:35:46
3.67 / 53.67 / 53.67 / 53.67 / 53.67 / 5
Халх голын ялалтын 70 жилийн ой, БНМАУ-ын Агаарын зоригт баатар, нисгэгч Дамчайн Дэмбэрэлийн гэгээн дурсгалд зориулан бүтээв.
Огноо: 2010-08-14  |  Үзсэн: 1155  |  Оруулсан: Д.Өлзийхутаг