Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl
Онлайн ТВ - Видео Цомог
Шинэ видео болон нэвтрүүлгүүд
0:24:47
5.0 / 55.0 / 55.0 / 55.0 / 55.0 / 5
Хилийн чанадад суугаа монголчууддаа зориулан монгол кино контентийн www.miye.mn интернет кино театрийг ажиллуулахын зэрэгцээ Авъяаслаг Азиуд тэмцээний дэд байрын шагналт “Хөсөгтөн” хамтлагийн тоглолтыг Канад, АНУ- д зохион байгуулж байгаа “Fervent” корпарацийн ажилтан Нэргүйн Дуламхандтай ярилцлаа. Та бүхэн Энд дарж хүлээн авна уу. Манай нэвтрүүлэг монголд “ Монголын Мэдээ” сувгаар 2 долоо хоног бүрийн Ням гаригт 21.30 минутаас гарч маргааш өдөр нь өглөөний 9.30 минутаас давтаж байна. Мөн Америкт Виржиниа , Иллинойс мужийн 10 гаруй хотуудад тогтсон цагийн хувиарын дагуу гарч байна. Нэвтрүүлгийн дэлгэрэнгүй хувиарьтай www.umontv.us руу орж танилцана уу. Бидэнтэй umontv@gmail.com гэсэн емайл хаягаар болон 571- 331-0196, 571-216-0337 гэсэн утсаар холбогдож санал бодлоо хуваалцаарай.
2017 оны 3 сарын 4  |  Үзсэн: 4828  |  Оруулсан: Б.Уранчимэг  |  Суваг: UMON TV студи - Нэвтрүүлэг
00:58:41
0 / 50 / 50 / 50 / 50 / 5
НЭЭЛТТЭЙ ХААЛГА: Улаанбаатар дахь Америк сургуулиас хийсэн сурвалжлага КАНАДЫН УУЛЗАЛТ: Хойд Америк,Монголын бизнесийн зөвлөлийн уулзалт дээр элчин сайд Женнифер Галтын хэлсэн үг ТӨГСӨГЧДИЙН ҮГ: Чингис xааны дэлхийн академийнхан ДУУН ХОРВОО: Залуу дуучдын тоглолтоос
2016 оны 6 сарын 4  |  Үзсэн: 4118  |  Оруулсан: Д.Өлзийхутаг  |  Суваг: АНУ дахь Монгол ТВ - Нэвтрүүлэг
0:39:39
5.0 / 55.0 / 55.0 / 55.0 / 55.0 / 5
Төвд монголын шашин соелын төвийн тэргүүн Ажаа гэгээний санаачилгаар Монголд баригдаж байгаа "Xорт хавдартай хүүхдүүдийг эмчлэх эмнэлэг"-т хандив өргөх тоглолт Лас-Вегасын "Baobab Stage" театрт түрүү сарын сүүлээр боллоо. Канадын алдарт "Нарны цирк"-н монгол болон гадаадын жүжигчид, Лас Вегасын монголчуудын оролцсон "Shining through" хандивын тоглолтыг энд дарж бүрэн эхээр нь үзнэ үү.Манай нэвтрүүлэг: МүОНТ- ийн 2- р сувгаар 2 долоо хоног бүрийн Бямба гарaгийн 18.30 минутаас, мөн Америкт Виржиниа мужийн Арлингтонд 7 хоног бүрийн Баасан гаригт 17.00 цагаас, Ням гаригт 18.30 цагаас Cомcаsтын-69, Verizonы 38-р сувгаар,Fairfax, Loudоun, Stafford, Prince William county болон Falls Church , Frederickburgт: 7 хоног бүрийн Мягмар гаригт 16.30 Пүрэв гаригт шɵнийн 12.30 цаг Бямба гаригт 16.30 цагаас Ням гаригт 23.30 цагаас Verizonы - 30, Cох-н мɵн 30-р сувгаар, Иллинойс мужийн Чикаго хотод Ням гариг бүрийн 19.00 цагаас Сomcast-ийн 21- р суваг CAN TV-ээр ням гариг бүрийн оройн 19:00 цагаас тус тус гарч байна. Тиймээс та бүхэн манай телевизийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг www.umontv.us веб хуудас руу орж авахаас гадна umontv@gmail.com гэсэн хаягаар болон 571- 331-0196, 773-540-6016 гэсэн утсаар бидэнтэй холбогдож санал бодлоо хуваалцаарай.
2014 оны 3 сарын 9  |  Үзсэн: 28182  |  Оруулсан: Д.Өлзийхутаг  |  Суваг: UMON TV студи - Нэвтрүүлэг
0:30:07
5.0 / 55.0 / 55.0 / 55.0 / 55.0 / 5
Канад улсаар аялж бүтээсэн цуврал дугаараа үргэлжлүүлж байна. Энэ удаад, Торонто хотноо “London Economics International” компанид ажиллахын сацуу “Irves Trading” корпорацийг үүсгэн байгуулсан Баатарын Бат-Эрдэнэтэй уулзуулж байгааг хүлээн авна уу.Тэрээр МУ-ын Санхүү Эдийн Засгийн Дээд сургууль, Энэтхэг улсын “University of Delhi”, Их Британийн “University of Leeds”, мөн АНУ-ын Нью Йорк хот дахь “Columbia University”-ийг дүүргэснээс гадна спортын хорхойтон юм. Үүнд, 1994 онд Гималайн уулын 5000 м-ын өндөрт хүрч хувийн амжилт гаргасан бол, 2008 оны 12 сард эхнэр Цолмонгийн хамт Килманжаро оргил руу авирч, 5895 м өндөрт хүрснээр Монголын 2 дахь баг болжээ.
2012 оны 6 сарын 12  |  Үзсэн: 34238  |  Оруулсан: Д.Өлзийхутаг  |  Суваг: 15 Минут студи - Америкийн өнгө
0:29:54
4.5 / 54.5 / 54.5 / 54.5 / 54.5 / 5
Монреаль ба Оттава хотуудын хооронд автомашинаар зорчиход 2 цаг 30 минут зарцуулдаг тул бид тус хотуудыг зорьсон юм.Энэ удаад, Монреаль хотноо гэр бүлээрээ амьдарч буй Г.Ариунболд болон нийслэл хотноо Оттавагийн Их сургуульд сурч буй Г.Анужин нартай уулзаж, Канад улсаас бэлтгэсэн цуврал дугааруудаа үргэлжлүүлж байгааг хүлээн авна уу.Канад улсдаа хүн амын тоо, эдийн засгийн үзүүлэлтээр 2-рт ордог Монреаль хотноо биднийг хүлээн авч, цаг зав гаргасан найз Ариунболд, гэр бүлийнхэнд нь баярласнаа илэрхийлээд, хамгийн сайн сайхныг хүсье.Бидэнтэй холбогдох хаяг: min15studio@yahoo.com
2012 оны 6 сарын 5  |  Үзсэн: 31286  |  Оруулсан: Д.Өлзийхутаг  |  Суваг: 15 Минут студи - Америкийн өнгө
0:29:58
4.43 / 54.43 / 54.43 / 54.43 / 54.43 / 5
Канад улсаас бэлтгэсэн шинэ дугаарт, Монреаль хотноо гэр бүлийн хамтаар оршин суугаа Шагдарсүрэнгийн Алтанцагтай уулзаж ярилцсныг үргэлжлүүлэн хүлээн авна уу.Канад улсдаа хүн амын тоо, эдийн засгийн үзүүлэлтээрээ Торонто хотын дараагаар 2-рт ордог Монреаль хот нь үндэстнийхээ “Соёл урлагийн нийслэл” юм. Оттава болон Сант Лоренс голууд нийлэх цутгалан дээр байрлах тус хот 1 сая 650 мянган хүн амтайгаараа Квэбек муждаа хамгийн томд тооцогддог.Дэлхийн өнцөг булан бүрээс иргэд Цагаачлах хүсэлтээ гаргаж, цаашлаад Канад улсын иргэн болох эрхийг эдэлж байна.Гол нь чадварлаг ажилчид, бизнес эрхлэгчдийг татах зорилгоор, сүүлийн 20-д жилийн турш /жил бүр дунджаар 250 мянган цагаачдыг/ хүлээн авч байна. Эдийн засагчид энэхүү тоог 100 мянгаар нэмэгдүүлэх боломжтой хэмээн үзжээ.Мэдээж, гэр бүлийн хос хоёулаа Канадын иргэн юм уу, эсвэл тус улсад удаан хугацаагаар оршин суух эрхтэй тохиолдолд тэд гэр бүлийн гишүүд, үр хүүхдээ батлан дааж, Канадын иргэн болгох боломж бий.Бидэнтэй холбогдох хаяг: min15studio@yahoo.com
2012 оны 5 сарын 29  |  Үзсэн: 33620  |  Оруулсан: Д.Өлзийхутаг  |  Суваг: 15 Минут студи - Америкийн өнгө
0:30:08
4.33 / 54.33 / 54.33 / 54.33 / 54.33 / 5
Канад улсаас бэлтгэсэн шинэ дугаарт, Оттава хотноо суугаа МУ-ын Элчин сайд Т.Залаа-Уултай уулзаж ярилцсныг үргэлжлүүлэн хүлээн авна уу.Канад, АНУ дахь хөрөнгө оруулагчдыг МУ-тай холбосон "Хойд Америк Монголын Бизнесийн Зөвлөл" үйл ажиллагаагаа явуулаад 22 жил болж байна. Жил бүр уулзалт зохион байгуулж ирснээс энэ удаагийн арга хэмжээ 2012 оны 4 сар 18-20-ны өдрүүдэд Канад улсын нийслэл Оттава хотноо боллоо.Бидэнтэй холбогдох хаяг: min15studio@yahoo.com
2012 оны 5 сарын 22  |  Үзсэн: 16802  |  Оруулсан: Д.Өлзийхутаг  |  Суваг: 15 Минут студи - Америкийн өнгө
0:30:17
5.0 / 55.0 / 55.0 / 55.0 / 55.0 / 5
Канад улсаас бэлтгэсэн “Америкийн өнгө” цуврал нэвтрүүлгийнхээ эхний дугаарт, Оттава хотноо суугаа МУ-ын Элчин сайд Түндэвдоржийн Залаа-Уултай уулзаж ярилцсныг хүлээн авна уу.1973 онд манай хоёр улс албан ёсоор дипломат харилцаа тогтоож, 2001 онд Канад улсын нийслэл Оттава хотноо МУ, Элчин Сайдын Яамаа нээжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ottawa.mfat.gov.mn гэсэн вэбсайтнаас аваарай.Бидэнтэй холбогдох хаяг: min15studio@yahoo.com
2012 оны 5 сарын 15  |  Үзсэн: 15728  |  Оруулсан: Д.Өлзийхутаг  |  Суваг: 15 Минут студи - Америкийн өнгө
0:29:34
4.4 / 54.4 / 54.4 / 54.4 / 54.4 / 5
Энэ удаагийн мэдээллийн хөтөлбөрт: Ард олноо “Залуу жанжин” нэрээр алдаршсан Монгол Улсын баатар, ХХ зууны Монголын гарамгай цэргийн зүтгэлтэн хурандаа генерал Жамъянгийн Лхагвасүрэнгийн 100 насны ойд зориулсан дурсамж-уулзалт Иллионойс мужийн Чикаго хотод боллоо, Загвар зохион бүтээгч З.Олонбаяр монгол улсын газрын зургийн хэлбэр бүхий эвлүүлдэг тоглоомoo АНУ-ын нийслэл дэхь Монгол сургууль, Колородагийн монгол сургуульд бэлэглэлээ, Канадын Торонто хотноо Ази Судлалын Нийгэмлэгийн жил тутмын хурал амжилттай болж өнгөрлөө, аврал итгэлт Дээрхийн гэгээнтэн IX Богд Жэвзүндамба хутагт нирваан дүр үзүүлсэнд хүндэтгэл үзүүлсэн, хойдын буяны ёслол Виржиниа мужийн Charlottesville хотын Даш Чойлин хийдэд боллоо, “Интоор Цэцэглэхүй” хаврын баяр Вашингтон Ди Си хотод эхэллээ зэрэг мэдээ, сурвалжлагууд орж байна.
2012 оны 3 сарын 31  |  Үзсэн: 12750  |  Оруулсан: Д.Өлзийхутаг  |  Суваг: UMON TV студи - Нэвтрүүлэг
0:30:36
4.17 / 54.17 / 54.17 / 54.17 / 54.17 / 5
19-р зууны дундаас 20-р зууны эхэн үед өрнөсөн Технологийн хувьсгалын гол онцлог нь хими, физикийн шинжлэх ухааны нээлтүүд амьдралд хэрэгжиж, хүмүүс илүү их тухтай нөхцлөөр хангагдсан явдал юм. Үүнд харилцаа холбооны телеграф үйлчилгээ, цахилгаан гэрэл, трамбай, дизель хөдөлгүүр, галт тэрэг багтдаг. Тус нээлтүүдтэй зэрэгцэн мэргэжилтнүүд төрөн гарч, өнөөдрийг хүртэл ач холбогдлоо өгсөөр байгаа ажлын нэг бол “цахилгаанчин” билээ.1844 оноос хойш АНУ, Канад зэрэг улсын цахилгааны ажилтнуудыг сургаж дадлагажуулах, ажлын байр олгох үүрэг гүйцэтгэж ирсэн “IBEW” холбооны албан ёсны гишүүн Ш.Баярсайхантай “Америкийн өнгө” нэвтрүүлгийн шинэ дугаараар уулзуулж байгааг хүлээн авна уу.Бидэнтэй холбогдох хаяг: min15studio@yahoo.com“Colors of America” TV program, Bayarsaikhan Sharav (Union Electrician)
2011 оны 12 сарын 13  |  Үзсэн: 29346  |  Оруулсан: Д.Өлзийхутаг  |  Суваг: 15 Минут студи - Америкийн өнгө
0:21:54
4.07 / 54.07 / 54.07 / 54.07 / 54.07 / 5
Улс орныхоо ирээдүйн төлөө сэтгэлээ чилээн гадаадад амьдран суугаа монголчууд маань уул уурхай бол эх орны маань хөгжлийн гол хөшүүрэг гэдгийг сайтар мэдэж байгаа.Бид Оюу толгой, Таван толгойг монголд бүтээн байгуулалтууд өрнүүлж тэнд ажиллах монгол ажилчид олдохгүй хятадаас ажиллах хүч авч байгаа гэдгий сайтуудаас уншихаараа нэг болсон. Уул уурхайн тоног төхөөрөмжин дээр гарч хэвтчихээд мөнгө нэхдэг нутгийн иргэд, ажилд ормогцоо архи уудгаад алга болдог монгол ажилчдын тухай сонсоод жигшиж явсан минь саяхан.Оюу толгой бүтээн байгуулах гээд харин нутгийн иргэд нураах гээд байгаа л гэж ойлгож байлаа. Хийе бүтээе гэсэн нэгнээ монголчууд бид дандаа доош татдаг гэж бодож явтал амьдрал дээр огт өөрөөр байгааг нүдээрээ харлаа. Тэд бүтээн байгуулахгүй харин баялгаа ухаад л яваад өгөх юм байна. Энэ нэвтрүүлгээр жижиг уурхай түшиглэн боссон Өвөр монголын хотыг дэлхийд данстай том уурхайн хаяг манасан Ар монголын сумтай харьцуулан харууллаа. Өвөрмонголд огт хүнгүй элсэн цөлд уурхайд түшиглэсэн орчин үеийн шинэ хотууд саяхан байгуулаад хүн ирж амьдрахыг хүлээж суугаа бол Канадууд ажилчдаа монгол гэрт амьдруулаад тойруулаад өргөст тор татчихаад хэнийг ч оруулахгүй байгааг та бүхэн өөрийн нүдээр харах байхаа.Дэлхийн хаанаа ч муу хужаа гэж ад үзэгдэж явдаг хятадууд гэрлийн хурдаар хөгжиж байхад, тэнгэр заяат гэж өөрснийгөө магтаж суудаг монголчууд бид тэднээс гэрлийн хурдаар хоцрогдож байна.Таныг хүндэтгэн ёсолсон Д.Төмөрхуяг
2011 оны 10 сарын 24  |  Үзсэн: 23200  |  Оруулсан: Д.Өлзийхутаг  |  Суваг: TV9
0:32:48
5.0 / 55.0 / 55.0 / 55.0 / 55.0 / 5
Амралт зугаалга, адал явдлаар дүүрэн зуны улирлын төгсгөлд, “Америкийн өнгө”-ийн уран бүтээлчид бид дэлхийн өнцөг булан бүрээс жил бүр 28 сая жуулчид хуран цуглардаг, байгалийн гайхамшигт тогтолцоо болсон Ниагара хүрхрээнээс шинэ нэвтрүүлгээ бэлтгэлээ.Онтарио нуур уруу урсах Ниагара гол дээр тогтсон энэхүү үзэсгэлэнт тогтоц нь Америк талын “Ниагара” хүрхрээ (өндөр 21-34м, өргөн 260м), “Брайдал Вэл” хүрхрээ (өндөр 55м, өргөн 15м), мөн Канад талын “Морины туурай” хүрхрээ(өндөр нь 53м, өргөн нь 670м)-нээс бүрддэг. Хүрхрээ нь өргөний хэмжээ ба урсацын багтаамжаараа Хойд Америктаа хамгийн томд ордог. Энэ удаад, Их гүрний нийслэлээс 950 км-ын зайтай орших Нью Йорк мужийн Ниагара Фоолс хотыг зорих аялалд хамт гарцгаасан С.Жамбалтай уулзуулж байгааг хүлээн авна уу.“Америкийн өнгө”-тэй холбогдох хаяг: min15studio@yahoo.com“Colors of America” TV program, Jambal.S , Niagara Falls
2011 оны 9 сарын 13  |  Үзсэн: 16386  |  Оруулсан: Д.Өлзийхутаг  |  Суваг: 15 Минут студи - Америкийн өнгө
0:31:56
2.2 / 52.2 / 52.2 / 52.2 / 52.2 / 5
“10 мянган нуурын орон” хэмээн алдаршсан Миннесота мужийн нэрний “минне” гэдэг нь АНУ-ын хойд хэсэг, Канад улсад суурьших Дакаточуудаас гаралтай “ус” гэсэн үг юм. Мөн Миннесота мужийн хамгийн том хот болох Миннеаполисын “полис” гэдэг нь грек хэлний “хот” гэсэн үг аж.Америк даяар Миннеаполис хотыг мужийн нийслэл Сант Паул хотын хамт “ИХЭР ХОТУУД” хэмээн нэрлэдэг. Хойд Америк дахь хамгийн урт Миссиссиппи мөрөн тус хотуудыг зааглан урсдаг, тус мөрөнгийн усны эрчим хүчийг ашиглан тээрмийн аж ахуй, үйлдвэрлэлийг хөгжүүлсэн нь өнөөгийн ихэр хотын эхлэл болжээ.Тус хотын “Juventas” циркт ахлах дасгалжуулагч багшаар ажиллаж байгаа Халтархүүгийн Эрдэнэчимэг энэ удаагийн дугаарт оролцож, шинэ дугаараа бэлтгэлээ. Энэ цирк 3-21 насны залуу үеийнхэн болон насанд хүрэгчдийг тэнцвэрээ олох, жонглер, акробат, агаарын үзүүлбэрүүдийг суралцахад зориулсан дугуйлангуудыг хичээллүүлдэг. Тэрээр мөн Мандухай циркийг ажиллуулан Монголын соёл урлагийг сурталчлан явна.
2011 оны 2 сарын 21  |  Үзсэн: 13350  |  Оруулсан: Д.Өлзийхутаг  |  Суваг: 15 Минут студи - Америкийн өнгө
04:21
3.89 / 53.89 / 53.89 / 53.89 / 53.89 / 5
Канадын студийн хийсэн Монголын тухай цувралыг хүргье гэж бодлоо. Монгол орныг үнэхээр сайхан харуулсан. Үзэх бүрт нутаг санагдана...
2008 оны 2 сарын 5  |  Үзсэн: 15452  |  Оруулсан: Д.Өлзийхутаг  |  Суваг: ТомМонгол студи - Баримтат
    Нийт видео (14)