Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl
Онлайн ТВ - Видео Цомог
Шинэ видео болон нэвтрүүлгүүд
0:30:19
3.8 / 53.8 / 53.8 / 53.8 / 53.8 / 5
Долоо хоног тутам NTV телевиз болон medeelel.com онлайн сувгаар дамжуулан хүргэдэг “Америкийн өнгө” нэвтрүүлгийнхээ шинэ дугаараар, “Citadel’’ цэргийн сургуульд суралцаж буй Хишигнямын Ундрахбаяртай уулзуулж байна.1842 онд South Carolina мужийн Charleston хотноо үндэс сууриа тавьсан тус коллежид сурч буй Монгол оюутнуудын нэг Ундрахбаяртай хийсэн ярилцлагыг хүлээн авна уу.Бидэнтэй холбогдох хаяг: min15studio@yahoo.com.Colors of America TV Program - Undrakhbayar, Charleston, SC
2012 оны 9 сарын 26  |  Үзсэн: 33846  |  Оруулсан: Д.Өлзийхутаг  |  Суваг: 15 Минут студи - Америкийн өнгө
0:30:05
2.8 / 52.8 / 52.8 / 52.8 / 52.8 / 5
Зуны улирал өнгөрч, намрын өнгөөр гоёсон налгар өдрүүдийн амрыг эрэн мэндчилье. “Америкийн өнгө” нэвтрүүлгийнхээ шинэ дугаараар, Вашингтон Ди Си хот орчимд байрлах “Stayer’’ Их сургуулийг дүүргээд эх нутгийн зүг морьдсон Сандагийн Буджавтай уулзуулж байна.Тэрээр Дундговь аймгийн Засаг Даргын Орлогчийн ажлыг гүйцэтгэж байгаад 2010-12 онуудад бизнесийн удирдлагын чиглэлээр мастерын зэрэг хамгаалахаар АНУ-ыг зорин ирсэн залуу боловсон хүчнүүдийн нэг юм. Ингээд Виржиниа муж дахь “Great Falls” хэмээх байгалийн үзэсгэлэнт газраас бэлтгэсэн ярилцлагыг хүлээн авна уу.Бидэнтэй холбогдох хаяг: min15studio@yahoo.com“Colors of America” TV program, Budjav.S, Washington DC area
2012 оны 9 сарын 24  |  Үзсэн: 36480  |  Оруулсан: Д.Өлзийхутаг  |  Суваг: 15 Минут студи - Америкийн өнгө
0:30:07
5.0 / 55.0 / 55.0 / 55.0 / 55.0 / 5
Канад улсаар аялж бүтээсэн цуврал дугаараа үргэлжлүүлж байна. Энэ удаад, Торонто хотноо “London Economics International” компанид ажиллахын сацуу “Irves Trading” корпорацийг үүсгэн байгуулсан Баатарын Бат-Эрдэнэтэй уулзуулж байгааг хүлээн авна уу.Тэрээр МУ-ын Санхүү Эдийн Засгийн Дээд сургууль, Энэтхэг улсын “University of Delhi”, Их Британийн “University of Leeds”, мөн АНУ-ын Нью Йорк хот дахь “Columbia University”-ийг дүүргэснээс гадна спортын хорхойтон юм. Үүнд, 1994 онд Гималайн уулын 5000 м-ын өндөрт хүрч хувийн амжилт гаргасан бол, 2008 оны 12 сард эхнэр Цолмонгийн хамт Килманжаро оргил руу авирч, 5895 м өндөрт хүрснээр Монголын 2 дахь баг болжээ.
2012 оны 6 сарын 12  |  Үзсэн: 34520  |  Оруулсан: Д.Өлзийхутаг  |  Суваг: 15 Минут студи - Америкийн өнгө
0:29:54
4.5 / 54.5 / 54.5 / 54.5 / 54.5 / 5
Монреаль ба Оттава хотуудын хооронд автомашинаар зорчиход 2 цаг 30 минут зарцуулдаг тул бид тус хотуудыг зорьсон юм.Энэ удаад, Монреаль хотноо гэр бүлээрээ амьдарч буй Г.Ариунболд болон нийслэл хотноо Оттавагийн Их сургуульд сурч буй Г.Анужин нартай уулзаж, Канад улсаас бэлтгэсэн цуврал дугааруудаа үргэлжлүүлж байгааг хүлээн авна уу.Канад улсдаа хүн амын тоо, эдийн засгийн үзүүлэлтээр 2-рт ордог Монреаль хотноо биднийг хүлээн авч, цаг зав гаргасан найз Ариунболд, гэр бүлийнхэнд нь баярласнаа илэрхийлээд, хамгийн сайн сайхныг хүсье.Бидэнтэй холбогдох хаяг: min15studio@yahoo.com
2012 оны 6 сарын 5  |  Үзсэн: 31648  |  Оруулсан: Д.Өлзийхутаг  |  Суваг: 15 Минут студи - Америкийн өнгө
0:29:58
4.43 / 54.43 / 54.43 / 54.43 / 54.43 / 5
Канад улсаас бэлтгэсэн шинэ дугаарт, Монреаль хотноо гэр бүлийн хамтаар оршин суугаа Шагдарсүрэнгийн Алтанцагтай уулзаж ярилцсныг үргэлжлүүлэн хүлээн авна уу.Канад улсдаа хүн амын тоо, эдийн засгийн үзүүлэлтээрээ Торонто хотын дараагаар 2-рт ордог Монреаль хот нь үндэстнийхээ “Соёл урлагийн нийслэл” юм. Оттава болон Сант Лоренс голууд нийлэх цутгалан дээр байрлах тус хот 1 сая 650 мянган хүн амтайгаараа Квэбек муждаа хамгийн томд тооцогддог.Дэлхийн өнцөг булан бүрээс иргэд Цагаачлах хүсэлтээ гаргаж, цаашлаад Канад улсын иргэн болох эрхийг эдэлж байна.Гол нь чадварлаг ажилчид, бизнес эрхлэгчдийг татах зорилгоор, сүүлийн 20-д жилийн турш /жил бүр дунджаар 250 мянган цагаачдыг/ хүлээн авч байна. Эдийн засагчид энэхүү тоог 100 мянгаар нэмэгдүүлэх боломжтой хэмээн үзжээ.Мэдээж, гэр бүлийн хос хоёулаа Канадын иргэн юм уу, эсвэл тус улсад удаан хугацаагаар оршин суух эрхтэй тохиолдолд тэд гэр бүлийн гишүүд, үр хүүхдээ батлан дааж, Канадын иргэн болгох боломж бий.Бидэнтэй холбогдох хаяг: min15studio@yahoo.com
2012 оны 5 сарын 29  |  Үзсэн: 33956  |  Оруулсан: Д.Өлзийхутаг  |  Суваг: 15 Минут студи - Америкийн өнгө
0:30:08
4.33 / 54.33 / 54.33 / 54.33 / 54.33 / 5
Канад улсаас бэлтгэсэн шинэ дугаарт, Оттава хотноо суугаа МУ-ын Элчин сайд Т.Залаа-Уултай уулзаж ярилцсныг үргэлжлүүлэн хүлээн авна уу.Канад, АНУ дахь хөрөнгө оруулагчдыг МУ-тай холбосон "Хойд Америк Монголын Бизнесийн Зөвлөл" үйл ажиллагаагаа явуулаад 22 жил болж байна. Жил бүр уулзалт зохион байгуулж ирснээс энэ удаагийн арга хэмжээ 2012 оны 4 сар 18-20-ны өдрүүдэд Канад улсын нийслэл Оттава хотноо боллоо.Бидэнтэй холбогдох хаяг: min15studio@yahoo.com
2012 оны 5 сарын 22  |  Үзсэн: 16932  |  Оруулсан: Д.Өлзийхутаг  |  Суваг: 15 Минут студи - Америкийн өнгө
0:30:01
4.17 / 54.17 / 54.17 / 54.17 / 54.17 / 5
Дэлхийн хамгийн ажил хэрэгч төвийн нэг болсон Вашингтон хотноо жилд 25 сая гадны зочид хүрэлцэн ирдэг гэж тооцоолжээ. Тэдэнд зориулж, АНУ-ын нийслэлийг оролцуулаад зэргэлдээ орших Марилэнд, Виржиниа мужуудын хот сууринд байрлах 600 орчим зочид буудлууд үйлчилдэг.Энэ удаад, хотын төвийн “Embassy Suites’’ зочид буудалд ажиллах Цэрэндоржийн Бямбасүрэнтэй уулзуулж байгааг хүлээн авна уу.“Colors of America” TV program, Ts. Byambasuren, Washington DC“Америкийн өнгө”-тэй холбогдох хаяг: min15studio@yahoo.com
2012 оны 5 сарын 1  |  Үзсэн: 18488  |  Оруулсан: Д.Өлзийхутаг  |  Суваг: 15 Минут студи - Америкийн өнгө
0:30:36
3.67 / 53.67 / 53.67 / 53.67 / 53.67 / 5
Вашингтон ДиСи хотноо 1987 онд үүд хаалгаа нээсэн “Sala Thai” рестораны нэгэн салбар нь ‘’U street’’-д байрладаг. Энэ удаад, тус рестораны Суши баарны Ерөнхий тогоочоор ажилладаг Дугаржавын Цогт-Эрдэнэтэй уулзуулж байгааг хүлээн авна уу. Түүний урлагийн авьяасыг 2008 онд ‘’Rosslyn Spectrum’’ театрын тайзнаа дуучин Ж.Болормаагийн бие даасан тоглолтын үеэр хослон дуулж амилуулсан Юндэнгөөгөөгийн дүрээр андахгүй биз ээ.“Америкийн өнгө”-тэй холбогдох хаяг: min15studio@yahoo.com“Colors of America” TV program, Tsogt-Erdene.D, Sushi Bar
2012 оны 4 сарын 17  |  Үзсэн: 19166  |  Оруулсан: Д.Өлзийхутаг  |  Суваг: 15 Минут студи - Америкийн өнгө
0:30:18
4.0 / 54.0 / 54.0 / 54.0 / 54.0 / 5
"Ringling bros. and Barnum & Bailey" циркээс Америк даяар аялан тоглодог хөтөлбөрүүдийг зохион байгуулдгаас 2012-13 онд үргэлжлэх Улаан шоунд Монголын 3 жүжигчин оролцож байна. Тэд 3 сарын 11-18-ны өдрүүдэд Вашингтон хот дахь Вэрайзэн центрт уран бүтээлээ толилуулсан бол, 4 сарын 8-15-ны өдрүүдэд Виржиниа мужийн Файрфакс хот дахь Патриот центрт тоглолтоо хийж байна. Тус аялал 5,6 саруудад Мехсик улсад үргэлжлэх аж."Fully charged" хэмээх тус шоуны хэсэг, мөн Монгол жүжигчдийн хүндийн өргөлтийн үзүүлбэрийг сонирхохоос гадна тэдний гэр бүл, үр хүүхдүүдтэй уулзаж бэлтгэсэн шинэ нэвтрүүлгийг хүлээн авна уу."Colors of America" TV program,"Fully charged" red tour
2012 оны 4 сарын 10  |  Үзсэн: 19190  |  Оруулсан: Д.Өлзийхутаг  |  Суваг: 15 Минут студи - Америкийн өнгө
0:30:45
5.0 / 55.0 / 55.0 / 55.0 / 55.0 / 5
15 минут” студийн уран бүтээлчдээс Вашингтон ДС хотын Verizone center-ээс бэлтгэсэн шинэ дугаарийг хүлээн авна уу.Энэхүү Вэрайзэн цогцолборт Ringling Brothers and Barnum & Bailey циркийн Улаан хөтөлбөр 3 сарын дундуур ирж тоглосон юм. Вэрайзэн цогцолбор нь 20282 сагсан бөмбөгийн хорхойтнуудыг нэгэн дор хуран цуглуулах хүчин чадалтайгаас гадна, мөн хоккейн спорт сонирхдог 18506 үзэгчдийн суудалтай. Иймээс Америкийн хэмжээнд, өвлийн спортыг сагсан бөмбөгтэй хослуулж чадсан цорын ганц цогцолбор гэж хэлж болно. Хувцас солих 10 тусдаа өрөөнөөс гадна 106 тансаг зэрэглэлийн тусгай үзэгчдийн суудалтай томоохон байгууламж юм.Бидэнтэй холбогдох хаяг: min15studio@yahoo.com“Colors of America” TV program, Battulga B, Washington DC
2012 оны 4 сарын 3  |  Үзсэн: 17138  |  Оруулсан: Д.Өлзийхутаг  |  Суваг: 15 Минут студи - Америкийн өнгө
0:30:00
5.0 / 55.0 / 55.0 / 55.0 / 55.0 / 5
Тейхсас мужийн Хьюстэн хотоос хойд зүгт автомашинаар 3 цаг яваад хүрэх тосгонд 1000-аас дээш ажлын байр бий болгосон 2 аж ахуйн нэгж байдаг. Түүний нэг болох Филгримс корпорацийн Тахианы мах боловсруулах үйлдвэрт зочлон бэлтгэсэн шинэ дугаарыг хүлээн авна уу. Энэ удаад, тахианы махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтаараа дэлхийд 2-рт орж буй тус корпорацийн МУ дахь албан ёсны төлөөлөгч НВЦ ХХК-ний гүйцэтгэх захирал Равдангийн Мөнхбат оролцож байна.“Colors of America” TV program, Munkhbat R, Nacogdoches, TXБидэнтэй холбогдох хаяг: min15studio@yahoo.com
2012 оны 3 сарын 27  |  Үзсэн: 17236  |  Оруулсан: Д.Өлзийхутаг  |  Суваг: 15 Минут студи - Америкийн өнгө
0:30:02
4.57 / 54.57 / 54.57 / 54.57 / 54.57 / 5
15 минут” студийн уран бүтээлчдээс Тейхсас мужийн Хьюстэн хотоос шинэ дугаар бэлтгэснийг хүлээн авна уу. Тус хотод яг 2 жилийн өмнө очиж, “Чингис хаан” үзэсгэлэнгийн талаар сурвалжилж байсныг Та бүхэн санаж байгаа байх.Энэ удаад, дэлхийн “эрчим хүчний нийслэл” хэмээгдэх Хьюстэн хотноо байрлах “GDF SUEZ” группт ажиллаж буй Гэндэнжамцын Даваажаргалтай уулзуулж байна.“Colors of America” TV program, Davaajargal G, Houston, TXБидэнтэй холбогдох хаяг: min15studio@yahoo.com
2012 оны 3 сарын 20  |  Үзсэн: 17538  |  Оруулсан: Д.Өлзийхутаг  |  Суваг: 15 Минут студи - Америкийн өнгө
0:30:25
4.54 / 54.54 / 54.54 / 54.54 / 54.54 / 5
АНУ-ын анхны Ерөнхийлөгчийг мөнхжүүлж, мужийнхаа туг, сүлдэн дээр хөрөг зургийг нь дүрсэлсэн, нутгийн оршин суугчид нь өөрсдийгөө “Вашингтончууд” хэмээн нэрлэдэг, баруун эргийн тус муж дахь Сиaтл хотоос бэлтгэсэн ээлжит дугаарыг хүлээн авна уу.Энэ удаагийн “ Америкийн өнгө”-ийн оролцогч, "Microsoft" корпорацид менежер ажилтай Ч.Болортуяаг NTV телевиз болон orloo.info, medeelel.com - ын үзэгч Та бүхэн 2011 онд Сиaтл хотоос бэлтгэсэн 3 цуврал нэвтрүүлгээс хэдийнээ таньж мэддэг болсон гэж найдаж байна.Бидэнтэй холбогдох хаяг: min15studio@yahoo.com“Colors of America” TV program, Bolortuya Ch, Seattle,WA
2012 оны 3 сарын 13  |  Үзсэн: 19708  |  Оруулсан: Д.Өлзийхутаг  |  Суваг: 15 Минут студи - Америкийн өнгө
0:31:04
5.0 / 55.0 / 55.0 / 55.0 / 55.0 / 5
Вашингтон хот орчимд, барилгын бизнес эрхэлж буй Батаагийн Энхбаяртай уулзаж шинэ дугаар бэлтгэснийг хүлээн авна уу.Судалгаагаар, АНУ-д 800 мянга орчим барилгын компанид албан ёсоор 7 сая иргэд ажиллаж байгаагаас гадна 2,5 сая барилгачид бие даан хувиараа жижиг бизнес эрхэлдэг гэж үзжээ. Холбооны улсын ДНБ-ний 9%-ийг бүрдүүлдэг барилгын салбарт, өнөөдөр нийт ажиллах хүчний 5% нь ажил хөдөлмөр эрхэлж байна.“Colors of America” TV program, Enkhbayar Bataa, ConstructionБидэнтэй холбогдох хаяг: min15studio@yahoo.com.
2012 оны 3 сарын 6  |  Үзсэн: 15186  |  Оруулсан: Д.Өлзийхутаг  |  Суваг: 15 Минут студи - Америкийн өнгө
0:31:05
4.2 / 54.2 / 54.2 / 54.2 / 54.2 / 5
Виржиниа мужид байрлах “Димломат” хими цэвэрлэгээний газраас “Америкийн өнгө” нэвтрүүлгийн шинэ дугаар бэлтгэснийг энд дарж хүлээн авна уу. Энэ удаад үзэгч Та бүхнийг NTV телевиз болон orloo.info, medeelel.com - оор дамжуулан, 22 жилийн түүхтэй, 10-аас илүү ажиллагсадтай тус байгууллагад хөдөлмөрлөж байгаа Гантуяа, Тунгалаг, Баярмаа нартай уулзуулж, тэдний ажлын онцлогийг харуулахыг зорилоо.“Colors of America” TV program, Gantuya Nyadsuren, Dry CleaningБидэнтэй холбогдох хаяг: min15studio@yahoo.com
2012 оны 2 сарын 28  |  Үзсэн: 16510  |  Оруулсан: Д.Өлзийхутаг  |  Суваг: 15 Минут студи - Америкийн өнгө